Интернэт үйлчилгээ


МУБИС-ийн хичээлийн байруудад оюутнууд чөлөөтэй ашиглах боломж бүхий өндөр хурдны интернэт үйлчилгээний цэгүүд хичээлийн 1 болон 3-р байруудад байрладаг. Оюутнуудын чөлөөт цагаараа интернэт ашиглан бие даалт, даалгавар, судалгааны ажил хийхэд нь зориулан нийтийн талбайг тохижуулан ашиглаж байна. Оюутанд үйлчлэх төвийн 102, 103, 104 тоот бие дааж ажиллах өрөөнүүдэд өндөр хурдны утастай интернэт ашиглах боломжтой.