Сургалтын журам


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН

СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, БШУЯ-ны магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, МУБИС-ийн дүрмийг үндэслэн МУБИС-д бакалаврын зэрэг олгох сургалт[1]-ын болон МУБИС-ийн төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, профессор багш, ажилтан, оюутны мэргэжлийн мэдлэг, ур чадварт тавих шаардлага, хэрэгжилтийг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Сургалтад оролцогч талууд энэхүү журмыг биелүүлэх үүрэгтэй.
  2. МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын журмыг (цаашид “журам” гэнэ) МУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө.
  3. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэндболовсролын салбарт ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлэх, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол, аргазүйн мэдлэг, чадвар, соёл төлөвшсөн багш, боловсролын байгууллагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
  4. Төгсөлтийн дараах сургалтын зорилго нь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, боловсролын инновацийн хүрээнд мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, ёс зүйг эзэмшсэн магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.
  5. Сургалтын хүрээндуг журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУБИС-ийн Захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргана.

Журмыг бүрэн эхээр нь үзэх