Оюутан солилцоо


МУБИС-ийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд уламжлалт хамтын ажиллагаагаа бататган өргөжүүлсээр байгаа ба одоогийн байдлаар олон улсын 16 байгууллага, Америк, Европ, Азийн хөгжилтэй орнуудын 84  их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, уг хамтын ажиллагааны хүрээнд олон улсын төсөл хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутан солилцох, сургалтын орчныг орчин үеийн түвшинд бүрдүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд хувь нэмэрээ оруулж байга билээ.

Гадаадын их, дээд сургуулиудтай харилцан урт болон богино хугацааны оюутан солилцох хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хэрэгжиж байгаа билээ.

Манай сугуулиас 2015 – 2016 оны хичээлийн жилд  урт болон богино хугацааны оюутан солилцох хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургууль, Япон улсын Айчи боловсролын их сургууль, Акита их сургууль, Хёого боловсролын их сургууль, БНХАУ-ын Зүүн Хойтын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль,  ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Эрээн хот дахь салбар сургууль, ОХУ-ын Новосибирскийн Багшийн их сургууль, Халимагийн их сургуулудад 100 гаруй оюутан хамрагдсан юм.

Манай сургуульд энэ оны хичээлийн жилд БНХАУ, БНТУ, БНСУ, БНПУ, Япон улсын  156 суралцагч бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаж байгаагаас гадна Япон улсын Айчи боловсролын их сургууль, БНСУ-ын Боловсролын их сургууль, БНХАУ-ын Зүүн Хойтын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, ОХУ-ын Халимагийн их сургууль, Буриадын их сургууль зэрэг их, дээд сургуулиудаас 120 гаруй оюутан урт болон богино хугацааны солилцоогоор  ирж сурч байгаа билээ. 

2015-201оны хичээлийн жилд суралцаж буй гадаад оюутны тоо

Улс

Монгол хэлний бэлтгэл

Бакалавр

Магистр

Доктор

Оюутан солилцоо

Нийт

1

БНХАУ

10

10

50

26

40

136

2

БНТУ

 

12

   

12

3

Япон улс

1

1

   

2

4

БНСУ

3

  

2

 

5

5

БНПУ

1

    

1

 

Бүгд

15

23

50

28

40

156