Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн товч танилцуулга


НХУС нь Монгол хэл, уран зохиолын боловсрол, Нийгмийн ухааны боловсрол, Гадаад хэлний  боловсрол,  Сэтгүүлзүйн  гэсэн дөрвөн багц хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшний сургалты гзохион байгуулж байна. 120 гаруй багштай,  үүнээс 10 профессор, 23 дэд профессор, 26 ахлах багштайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг.
Тус сургууль бакалаврын түвшинд 3200 гаруй, магистрантурын 170 гаруй, докторантурын 70 орчим оюутан, нийт 3500 орчим суралцагчдад үйлчилгээ үзүүлж байна. Ажилчин, албан хаагчдын тоо 43.
Нийгэм, Хүмүүнлэгийн  Ухааны  Сургууль ньОХУ-ын БУИС, Новосибирскийн багшийн их сургууль, Халимагийн УИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Их сургууль, Багшийн их сургууль, Япон улсын Азийн их сургууль, Хёого мужийн боловсролын их сургууль, БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургууль, БНСУ-ын Боловсролын их сургууль, Данкүүк их сургууль зэрэг гадаадын 10 гаруй сургууль, Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх алба, Тайван сан, Япон сан, JICA, KOICA зэрэг гадаадын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд БНСУ, Япон, БНХАУ зэрэг 10 гаруй улс орноос120 гаруй суралцагч бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна.

Тэргүүлэх чиглэл
1. Монгол судлал
2. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлүүд

Тус сургууль нь гадаад хэлний судлаач, багш, нийгэм, түүх, монголхэл, уранзохиол, сэтгүүлзүй, аялал жуулчлал, хэл, утга зохиол судлаач мэргэжилтэн бэлтгэхээс гадна монгол судлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалтай бөгөөд гадаад, дотоодод нэр хүнд бүхий олон арван багш, судлаачтай, 60 гаруй жилийн түүхтэй  МУБИС-  ийн ууган салбар сургуулийн нэгэн юм. Хуучин МоСС, ТНУС, ГХ-ний сургуулиас олон арван шилдэг сэхээтэн, мэргэд төрж, монгол орны өнцөг булан бүрт бидний төгсөгчид ажиллахын зэрэгцээ, гадаад улс орнуудад ч манай төгсөгчид нэр хүндтэй ажил эрхлэж, судалгаа шинжилгээний ажлаа тасралтгүй үргэлжүүлэн ажиллаж  байгаа  нь бидний бахархал билээ.

Бакалаврын хөтөлбөр

»    Монгол хэлний багш

»    Хэл судлаач

»    Англи хэлний багш

»    Герман хэлний багш

»    Солонгос хэлний багш

»    Япон хэлний багш

»    Хятад хэлний багш

»    Орос  хэлний багш

»    Нийгмийн ухааны багш

»    Түүхийн багш

»    Аялал жуулчлалын хөтөч

Магистрын хөтөлбөр

»    Хэл шинжлэл

»    Утга зохиол судлал

»    Гадаад хэл шинжлэл

»    Сэтгүүлч

»     Түүх

»    Философи

»    Социологи

»    Улс төр судлал

»    Нийгмийн ухааны боловсрол

Докторын хөтөлбөр

»    Хэл шинжлэл

»    Утга зохиол судлал

»    Гадаад хэл шинжлэл

»    Сэтгүүлч

»    Түүх

»    Философи

»    Улс төр судлал