Боловсрол судлалын сургуулийн танилцуулга


Монгол Улсын боловсролын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн МУБИС анх Улсын Багшийн Институт /УБИ/ нэртэй байгуулагдаж улмаар ректорын 1951 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар долоон кабинет байгуулсны нэг нь сурган хүмүүжүүлэх кабинет байсан нь эдүгээгийн Боловсрол судлалын сургууль үүсэн хөгжих үндэс суурь нь болжээ. 
Нэгэн жарныг үдсэн түүхт сургууль Боловсрол судлалын сургууль нь 2014 оны 05 сарын ......-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор Боловсрол судлалын сургууль нэрээрээ үйл ажиллагаагаа явуулах болсон.
Энэ хичээлийн жилээс Боловсрол судлалын сургуулийн захирлаар доктор, дэд профессор Г.Цогзолмаа, Хөтөлбөрийн албаны дарга Д.Алтанзул, хөтөлбөрийн албаны мэргэжилтэн 3, оюутан хариуцсан туслах ажилтан 2, лаборант 1, ажилтан ажилчин-13, нийт 65 эрдэмтэн багш, ажилтан ажилчинтайгаар ард иргэдэд боловсрол эзэмших, тасралтгүй хөгжих, дахин мэргэшихэд шаардлагатай боловсролын үйлчилгээг нээлттэй, тэгш хүртээмжтэй үр ашигтай хүргэж байна. 
2014-2015 оны хичээлийн жилд манай хамт олон бакалавр, магистр, докторын түвшний сургалт, хөрвөх, захиалгат, сертификатын сургалтын төрөл үйлчилгээг нэмэгдүүлэн ард нийтэд үйлчилж байна. 
Боловсрол судлалын сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд нийт 41 профессор багш ажиллаж буйгаас профессор-3, дэд профессор-12, доктор-9, магистр зэрэгтэй 17 багш, нийт багш нарын 57,5% нь эрдмийн зэрэг цолтой байна.
 Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал аргазүйн тэнхмийн эрхлэгчээр доктор, дэд профессор Б.Туяа, Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгчээр доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, Боловсролын судалгаа аргазүйн тэнхмийн эрхлэгчээр Г.Баярмаа, Насан туршийн боловсролын тэнхмийн эрхлэгчээр доктор, дэд профессор С.Эрдэнэцэцэг, Боловсрол судлалын төвийн даргаар доктор, дэд профессор Д.Наранчимэг, Хүүхдийн хөгжил, тархи судлал сэтгэлзүйн төвийн эрхлэгчээр доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах, Судалгааны аргазүйн багийн ахлагчаар доктор, профессор Ж.Батдэлгэр нар тус тус ажиллаж байгаагийн дээр мөн цахим, онлайн сургалтын аргазүйн баг ажиллаж байна. 

Боловсрол судлалын сургууль нь ЮНЕСКО, ДААД, ДАНИДА, АДРА, СОРОС-ын сан, Хүүхдийг Ивээх Сан, ЖАЙКА, КАРИТАС зэрэг олон улсын байгууллага, Японы Хегогийн Боловсролын их сургууль, АНУ-гийн New Mexico-гийн улсын их сургууль, БНХАУ-ын ӨМБИС, ОХУ-ын Буриадын БИС зэрэг гадаад, дотоодын их сургууль, ЭШ-ний төвүүд, БСШУЯ, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв, Хүүхэд хамгааллын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний төв зэрэг байгууллагуудтай хамтран боловсрол судлал, нийгмийн ажлын чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, Монголын багш бэлтгэх салбар, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагчдад оюуны хөрөнгө оруулалт хийх ажилд манай багш нар идэвхи санаачилга гаргаж ажиллаж байна. Түүнчлэн нийт багш нарын 50 гаруй хувь нь АНУ, Япон, Англи, Дани, ХБНГУ, ОХУ, Хятад зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Олон улсын чанартай судалгааны ажлуудыг гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж, эрдэм шинжилгээний бага хурлыг удаа дараа амжилттай зохион байгуулж, олон арван бүтээл хэвлүүлсэн байна. 
Цаашид сургалтын чанарыг сайжруулах, МУБИС-ийн багш мэргэжлийн багцын хөтөлбөрийг хэрэгжүүлж сайжруулах, холбогдох ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх, бакалавр, магистр, докторын түвшний сургалтын чанарыг сайжруулах, уялдаа холбоог нэмэгдүүлэх, сургалтын технологийг нэвтрүүлэх, боловсрол судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх зэрэг олон талт ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байна.   

Захирал доктор, дэд проф.Г.Цогзолмаа

Захирлын туслах Ч.Мөнхцэцэг

Хөтөлбөрийн алба 

Хөтөлбөрийн албаны дарга -Д.Алтанзул
Мэргэжилтэн- Д.Нарантогтох
Мэргэжилтэн- Ч.Дэлгэрбаяр

Мэргэжилтэн- Ё.Оюун-Эрдэнэ
Мэргэжилтэн- Ч.Оюунцэцэг

БоСС-ийн тэнхмүүд:
1.    Сэтгэл судлал аргазүйн тэнхим
2.    
Нийгмийн ажлын тэнхим
3.    Боловсролын судалгаа, аргазүйн тэнхим
4.    Насан туршийн боловсролын тэнхим
5.    Цахим онлайн сургалтын аргазүйн тэнхим
 

 Хөтөлбөрийн алба: 70120017

Захирлын туслах: 70120013