МУБИС-ИЙН ЁС ЗҮЙН ХОРОО


МУБИС-ийн ёс зүйн хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, МУБИС-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.4, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн МУБИС-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус  үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн байгуулагдаж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/211 тоот тушаалаар МУБИС-ийн ёс зүйн дүрмийг баталж үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ-ийн 2.2-т “Аливаа байгууллага, албан тушаалтан нь хууль тогтоомжид заасны дагуу төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхдээ энэхүү дүрмийг жишиг болгож болно” гэж заасны дагуу МУБИС-ийн дүрмийг боловсруулж мөрдүүлэх болсон.