Хөдөлмөр эрхлэлт


МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль бүр дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдан оюутануудад хөдөлмөр эрхлэхэд туслаж дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг хариуцан ажиллаж буй ажилтан мэргэжилтнүүдийг нийслэлийн хөдөлмөрийн газар бусад байгууллагаас зохион байгуулагдаж буй хөдөлмөр эрхлэлтийн чадавхжүүлэх сургалт, уулзалт, семинарт байнга оролцуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход зөвлөн ажиллаж байна.

  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг хариуцсан ажилтнууд:

НЭРС

АЛБАН ТУШААЛ

И-Мэйл хаяг

ӨРӨӨ

О.Ариунзаяа

Оюутан хариуцсан зохион байгуулагч

zayka_o@yahoo.com

“А” байр 306 тоот

Н.Алтанцэцэг

Оюутан хариуцсан зохион байгуулагч

n_altantsetseg@msue.edu.mn

“В” байр ? тоот

Б.Нарантуяа

Оюутан хариуцсан зохион байгуулагч

naraa1822@yahoo.com

5-р байр     тоот

Ч.Алтанцэцэг

Оюутан хариуцсан зохион байгуулагч

altantsetseg@msue.edu.mn

“В” байр ? тоот

Н.Ариунхишиг

Оюутан хариуцсан зохион байгуулагч

ariunaa_2085@yahoo.com

“В” байр ? тоот

 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн эрх, үүрэг

  1. Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс оюутан болон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж, мэдээллийн сан үүсгэх
  2. Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд бүртгэх,зуучлах, мэдээлийн сан үүсгэх
  3. Сургууль болон төвүүд нь үйл ажиллагаа явуулах өрөө танхимтай байх
  4. Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлах, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах
  5. www.oyutan-ajil.mn цахим хуудсанд цагийн болон түр ажлын байрны захиалга, ажил хайж буй оюутны мэдээлэл, төвийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оруулж, баяжуулах
  6. Төвийн багш, ажилтнууд нь оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгөх
  7. Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармагийг хамтран зохион байгуулна.
  8. ОХЭДТ-ийн үйл ажиллагааг тогтмол явуулж, мэдээлэл сурталчилгааг өөрийн сургуулийн оюутан залуучуудад түгээнэ.
  9. Оюутнуудыг нийтийг хамарсан ажилд оролцуулах
  10. ОХЭДТ ажиллах цагийн ажил хийх оюутныг сонгон шалгаруулж удирдан чиглүүлэх ажлыг тухайн төвийг хариуцсан ажилтан хийх ба цагаар ажилласан оюутны ирцийг сар бүрийн 25-нд Нийслэлийн хөдөлмөрийн газарт ирүүлэх
  11. Төслийн үйл ажиллагаатай холбогдолтой санал, хүсэлтээ амаар болон бичгээр гаргах
  12. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь үйл ажиллагааны дэлгэрэнгүй  тайланг хагас, бүтэн жилээр Нийслэлийн Хөдөлмөрийн газарт цахимаар болон цаасан суурьтайгаар хүргүүлнэ.
  13. Тоног төхөөрөмж, эд материалыг тухайн байгууллагын санхүүгийн тайлан тооцоонд бүртгэх, зориулалтын дагуу ашиглах

 

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА, ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Аль ч насны, амьдралынхаа аль ч үед явж байж болох хувь хүнд сурч боловсрох, ажил хөдөлмөрийн сонголтоо хийх, ажил мэргэжлийн замаа удирдан хөгжүүлэхэд нь туслахад чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хэлнэ. (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) Европын комисстой хамтран боловсруулсан тодорхойлолт).

АМЧБОҮ-ний үндсэн чиглэлүүд:

·         Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл

·         Ажил мэргэжлийн боловсрол 

·         Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ 

·         Ажлын байрны талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ 

·         Ажлын байранд зуучлан оруулах

Зөвлөгөө өгөх, чиглүүлэх хэлбэр төрлүүд: 

·         Зорилтот бүлгээр • Боловсролын түвшингээр

·         Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн ангиллаар 

·         Бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр 

АМЧБО үйлчилгээ үзүүлэх газар нь: 

·         ЕБСургууль, их дээд сургууль, коллеж, МСҮТ

·         Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, 

·         Ажлын байран дээр, 

·         Сайн дурын / нутгийн иргэд түшиглэсэн байгууллага, 

·         Хувийн хэвшил зэрэг байна.

АМЧБОҮ-г хүргэх хэлбэр: 

·         Ганцаарчилсан болон бүлгээр

·         Уулзалт ярилцлагын болон алсын зайнаас (тусгай дугаарын утсан харилцаа, онлайн үйлчилгээ гм) 
 

 Цагийн ажил хийхээр бүртгүүлэх оюутан Анкет  бөглөж ОХЭД-төвд өгнө.