Элсэгч


МУБИС-д суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчийг 2017 оны 08 дугаар сарын 16-аас 21-ны өдрүүдэд бүрэлдэхүүний сургуулиуд дээр бүртгэж, 2017 оны 08 дугаар сарын 21-ээс 25-ны хооронд /"0" хоног/ хичээл сонголт  хийгдэнэ. 2017 оны 08 дугаар сарын 28-нд  1-р долоо хоног эхэлнэ.

Архангай аймаг дахь Багшийн сургуульд элсэн суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчийг 2017 оны 08 дугаар сарын 21-ээс 28-ны өдрүүдэд Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр бүртгэнэ. Хичээл 08 дугаар сарын 28-нд эхэлнэ.

Элсэгч нь дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  • Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /эх хувь/
  • Ерөнхий шалгалтын онооны батламж
  • Суралцах эрхийн бичиг
  • Хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй чээж зураг хоёр хувь

Англи хэлний түвшин тогтоох хичээл

  • Шинээр элсэгч нь МУБИС-ийн оюутны журмын 4.1.4-т заасны дагуу Англи хэл-1, Англи хэл-II, Мэдээллийн технологи, Биеийн тамир, Монголын түүх соёл, Монгол хэл найруулга зүй гэсэн хичээлүүдээр кредит шууд тооцох шалгалт өгч болно.
  • Оюутан тухайн хичээлийн кредитийн төлбөрийн 30 хувийг төлж шалгалтад орох бөгөөд шалгалтын дүнг тухайн хичээлийг судалсанд тооцож сургалтын системд оруулна.

Оюутан та

Оюутны үнэмлэхээ яаж захиалах вэ?

  • Оюутан бүртгэлдээ хамрагдаж, оюутны код авснаар ХААН банкны цахим үнэмлэх захиалах эрх олгогдоно. Цахим үнэмлэхээр банк болон номын сан, бусад үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой.

Сургалтын төлбөр

  • Суралцагч тухайн жилийн суурь төлбөрөө төлсөн байх шаардлагатай. Сургалтын журмын 4.10.1-т заасны дагуу.
  • 4.10.3 Кредитийн төлбөр нь нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухаан, зураг, технологийн хичээлүүдэд өөр байж болно.
  • 4.10.4 Оюутан сургалтын төлбөрөөс гадна төгсөлт, дотуур байр зэрэгтэй холбоотой нэмэлт төлбөр, хураамжийг тухай бүр төлнө.
  • 4.11.7 Оюутан сургуулиас хасагдах тохиолдолд тухайн улирлын төлбөрийг буцаан олгохгүй.

Оюутны багшлах дадлагад яаж гарах вэ?

  • Оюутан:
  • 1. Танилцах дадлага
  • 2. Судлах-1 дадлага        
  • 3. Судлах-2

4. Дагалдан суралцах

                                                                 5. Туршин заах

                                                                 6. Багшлах дадлага хийж тайлангаа хамгаалсан байна.  

  • Оюутан нь дадлагын хугацаанд Дадлагын дэвтэр 1, 2-т заасан үйл ажиллагааг гүйцэтгэж, удирдамжийн дагуу тэмдэглэл хийж нягт, нямбай хөтөлнө. Удирдах багш нь үйл ажиллагааны биелэлтийг дадлагын дэвтэрт тухай бүр дүгнэн бичилт хийнэ.
  • Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлалын төрлийн хичээл болон тэдгээрийн дадлагын ажилд эсвэл мэргэжлийн дидактикийн хичээлд хангалтгүй үнэлгээ авсан оюутныг багшлах дадлага хийх болзол хангаагүй гэж үздэг. Ингэж судлахын тулд дахин судлах тухайгаа хөтөлбөрийн албанд бичгээр хүсэлт гаргаж, хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд тооцоолсон кредитийн төлбөрийг төлснөөр дахин судлах эрх үүснэ. 

Эрүүл мэндийн үйлчилгээ

  • MУБИС-ийн эмч нь 2 байрны 208 тоот, 3 байрны 97 тоотод байрладаг. Оюутан та өвчилсөн үедээ их эмчийн үзлэг, яаралтай тусламж, зөвлөгөө авах боломжтой. 10-р байранд физик эмчилгээний кабинет ажиллаж байна. Мөн өвчилсөн оюутанд шаардлагатай бол 1-3 өдрийн чөлөө олгоно. Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор Эрүүл мэнд, спортын яамны гаргасан хуваарийн дагуу СБД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан ЭМД-ын тухайн хуулийн дагуу 18-н нас хүрсэн тохиолдолд оюутан ЭМД-ын жилийн төлбөр болох 28800 төгрөг төлсөн элсэгчийг бүртгэнэ.

Хөдөлмөр эрхлэлт

  • МУБИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд”-ийг бүрэлдэхүүний сургуулиуд дээр шинээр байгуулан Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэд “Оюутны хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагааг дэмжин  байнга хамтран ажиллаж байна.

 Оюутны байранд орох зөвлөгөө

  • Нэг тасагт 4 оюутан амьдарна.
  • Дотуур байрны жилийн төлбөр 384000 төгрөг болно.
«Оюутны өргөө» байр нь илүү тохитой, дотроо 00 өрөөтэй, шинэ байр юм. Тус байрны жилийн төлбөр нь 850000 төгрөг болно.


                                                                                               Хичээлийн хуваарь

    Цагууд

    Тайлбар

    1

    840-1010

    2

    1020-1150

    3

    1200-1330

    ИХ ЗАВСАРЛАГА

    4

    1400-1530

    5

    1540-1710

    6

    1720-1850

    7

    1900-2030

     
    Хичээл сонголт 1, 2 хэрхэн хийх вэ?
     
    • Хичээл сонголт 1- Оюутан суралцаж буй улирлын 11, 12 дахь долоо хоногт багтаан дараагийн улиралд судлах хичээлээ сонгож, “Сонголт-1”-ээр баталгаажуулсан байна.
    • Хичээл сонголт 2- Сонголт-2–ыг хичээлийн ерөнхий хуваарийг тухайн улирал эхлэхээс 3 долоо хоногийн өмнө, сонголт-2-ыг тухайн улирлын хичээл эхлэхээс өмнөх буюу “0” дугаар долоо хоногт онлайнаар хийж дуусгасан байх 

    Оюутан таны тэтгэлэгт хамрагдах боломжууд:

    1. Хөнгөлөлттэй зээл

    2. Буцалтгүй тусламж

    3. МУБИС-ийн “Захирлын нэрэмжит” тэтгэлэг

    4. МУБИС-ийн “Эрэгтэй оюутныг дэмжих” тэтгэлэг

    5. МУБИС-ийн “Оюутны журам”-ын дагуу кредитийн тэтгэлэг

    5. ТББ болон Олон улсын байгууллага, ХААН банк, Голомт банк, Bank of China банкны тэтгэлэг

    6. Дэлхийн зөн, Зориг сан, Оюу толгой төслийн тэтгэлэг

    7. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын төтгөлөгт хөтөлбөр

    8. Боловсролын зээлийн сангийн "Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдаж сургалтын төлбөрийн зээл авах

    9. Замын зардал

    10. Нэг гэр бүлээс 3 оюутан суралцдаг бол нэг оюутны сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэгт хамрагдах

    11. Монгол Улсын засгийн газрын “Өндөр оноотой оюутны” тэтгэлэг

    12. Монгол Улсын засгийн газрын Тэтгэлэгтэй багшлах дадлагын тэтгэлэг

    Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

    Сургуулиас чөлөөлөгдөх, шилжилт хөдөлгөөнийг яаж зохицуулах вэ?

    Шилжилт хөдөлгөөн

    • Шилжин ирэх оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх.
    • Дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 12-оос ихгүй байна. 12 кредитээс их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно.
    • Төгсөх ангид болон магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулиас шилжүүлэн суралцуулахгүй.
    • Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх
    • Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 2.3-аас доошгүй байх

    Чөлөө авах:

    1-2 цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багшид, 1-3 хоногийн чөлөөг тэнхимийн эрхлэгчид, онцгой тохиолдолд 4-30 хоногийн чөлөөг хөтөлбөрийн албаны даргад бичгээр хүсэлт гаргана. Жилийн чөлөө нь өөрийн хүсэлтээ тухайн бүрэлдэхүүний сургуулийн захирал болон ХА-ны даргаар баталгаажуулан тушаал гаргуулна.