ХӨТӨЛБӨРИЙН НЭГДСЭН АЛБА


Хөтөлбөрийн нэгдсэн алба нь МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлогыг бүрэлдэхүүний сургуулийн түвшинд хэрэгжүүлэх, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үндсэн нэгж юм. Тус алба нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, МУБИС-ийн дүрэм, дотоод журам, сургалтын журам, багшийн ажиллах журам, оюутны журам, санхүүгийн журам зэргийг үйл ажиллагаандаа мөрдөнө.

Хөтөлбөрийн нэгдсэн албаны бүрэлдэхүүн:

НЭРС

АЛБАН ТУШААЛ

УТАС

ӨРӨӨ

Ц. Бурмаа

Хөтөлбөрийн нэгдсэн албаны дарга

323102

1- байр, 109 тоот

Г. Алтангэрэл

ахлах мэргэжилтэн

311547

1- байр, 107 тоот

Ц. Дамдинсүрэн

ахлах мэргэжилтэн

311547

1- байр, 107 тоот

М. Цогтбаатар

мэргэжилтэн

311547

1- байр, 108 тоот

Т.Цасчихэр

мэргэжилтэн

311547

1- байр, 108 тоот

Б. Бурмаа

мэргэжилтэн

311547

1- байр, 108 тоот

Ш. Алтангэрэл

мэргэжилтэн

311547

1- байр, 108 тоот

Хөтөлбөрийн нэгдсэн алба нь сургалтын хөтөлбөр, оюутан, багшийн бүртгэл мэдээлэл, багшийн хөгжил, оюутны элсэлт, төгсөлт, кредитийн биелэлт, багш мэргэжлийн дадлага, сургалтын удирдлага, мэдээллийн систем, статистик мэдээ баримт, мөн сургалтын бодлого, дүрэм, журмын хэрэгжилт, зохион байгуулалттай холбоотой асуудлаар санал, хүсэлт хүлээн авч холбогдох шатанд танилцуулж шийдвэрлүүлнэ. Мэдээллийг тус албаны холбогдох мэргэжилтэн, мөн МУБИС-ийн “Сургалтын журам”, “Багшийн ажиллах журам”, “Оюутны журам”  зэргээс авах боломжтой.

Оюутанд үйлчлэх алба

МУБИС-ийн оюутны элсэлт, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр зуучлал, ур чадвар эзэмших дадлага ажил, сургалтын хүрээний аялал, оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах алба юм.

Оюутанд үйлчлэх албаны бүрэлдэхүүн:

НЭРС

АЛБАН ТУШААЛ

УТАС

ӨРӨӨ

Т. Ариунжин

ахлах мэргэжилтэн

311764

1- байр, 106 тоот

Л. Оюунгэрэл

мэргэжилтэн

311764

1- байр, 106 тоот

В. Оюун

мэргэжилтэн

311764

1- байр, 106 тоот

М. Мандалцогт

туслах ажилтан

311764

1- байр, 106 тоот

 
Оюутанд үйлчлэх алба нь оюутны бүх төрлийн тэтгэлэг, тэдгээрийн тооцоо, хуваарилалт, зарцуулалт болон оюутны хөдөлмөр эрхлэлт, зуучлал, оюутны судалгаа, сэтгэл ханамж, оюутны сурах үйл ажиллагааг дэмжих, тэдний төлөвшил, хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний асуудлаар санал, хүсэлт хүлээн авч холбогдох шатанд танилцуулж шийдвэрлүүлнэ.