Тэтгэмж, туслалцаа


МУБИС-ийн багш нарт дараах хэлбэрүүдээр тэтгэмж, туслалцаа үзүүлнэ. Үүнд:

А. Багшийн хөгжлийг дэмжих

Гадаадад мэргэжил дээшлүүлэх, боловсролын болон эрдмийн зэрэг, цол ахиулах аливаа сургалтад гэрээгээр хамруулна

МУБИС нь багшийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдсан сургалтын зардлыг хөнгөлөх, тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

МУБИС-ийн захирлын зөвшөөрлөөр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан багшийн суралцсан цагийг ажилласан цагт нь оруулж, цалинг бүрэн олгоно

Б. Бүтээл туурвих үйл ажиллагааг дэмжих

-МУБИС-ийн үндсэн орон тооны багшийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бүрэн дуусгаж тайлагнах, сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдмийн зэрэг хамгаалахад бүтээлийн цалинтай чөлөө олгож болно.

-Жилийн сургалтын ачааллаа бүрэн гүйцэтгэсэн багшид бүтээл туурвих ажлын төлөвлөгөө болон тэнхимийн эрхлэгчийн саналыг үндэслэн 5 жилд нэг удаа 2 сар хүртэлх хугацаагаар чөлөө олгож болно.

-Эрдмийн зэрэг хамгаалах ажлын үр дүн тодорхой гарч байгаа боловч тогтоосон хугацаанд дуусгаж амжихааргүй бол цалинтай чөлөөг 1 сараар нэмж олгож болно. Үүнээс илүү хугацаа шаардлагатай бол дахин 2 хүртэл сарын цалингүй чөлөө өгч болно.

В. Дадлагажигч багшийг дэмжих

  • МУБИС-д шинээр томилогдон ажилд орж, гэрээ байгуулсан багш, ажилтныг дадлагажуулах ажлыг тэнхимийн эрхлэгч зохион байгуулж, удирдана. Ингэхдээ туршлагатай удирдагч багшийг томилж, хувийн төлөвлөгөөг батлан гүйцэтгэлд нь хяналт тавина.
  • Удирдагч багш нь багшийн дадлагажих хөтөлбөр, жил, улирлын хувийн төлөвлөгөөний биелэлтэд шууд хяналт тавьж, удирдан чиглүүлэх бөгөөд нэг жил 2-оос илүүгүй дадлагажигч удирдаж болно.

Мөн санхүүгийн бусад туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлыг Дотоод журамд тусгасан.