Сонголт хийх зааварчилгаа


“Хичээл сонголт" нь 2 үе шаттай байна. “Хичээл сонголт-1” –ээр тухайн улиралд үзэх хичээлээ өөрийн цагийн болон санхүүгийн боломжид тулгуурлан сонгоно.  “Хичээл сонголт-2”оор дээр сонгосон хичээлүүдээ хэн гэдэг багш дээр хэд дэх өдрийн хэдэн цагаас хичээллэхээ сонгоно. Ингэснээр Таны тухайн улирлын хичээлийн хуваарь зохиогдоно.

  • Тухайн сургуулийн бүртгэлийн хэсэгт очиж бүртгүүлэн “Оюутны код”-оо авна.
  • Бүртгүүлэх үед өгсөн бичиг дээрх хаягаар очиж Зөвлөх багштайгаа уулзан зөвлөгөө авна.
  • Интернетийн сүлжээ бүхий компьютер дээр student.surgalt.mn хаягаар нэвтэрнэ.
  • Гарч ирэх оюутны код цонхонд өөрийн код, нууц үг дээр бас өөрийн кодоо бичиж нэвтрэн “СОНГОЛТ-1” хийнэ.
  • “Сонголт-1” хийж баталгаажсаны дараа “СОНГОЛТ-2” хийж, хэвлэн Хөтөлбөрийн албанд өгнө.

Санамж:

  • Бүртгүүлэх хэсэгт:
  • Цаг алдахгүйн тулд өөрийн бүртгүүлэх газар мөн эсэхийг сайтар тодруулах
  • Гаргаж тавьсан зарлал, мэдээллийг сайтар уншиж танилцах
  • Бичиг баримтаа гээж үрэгдүүлэхгүй,  болгоомжтой байх
  • Олон удаа эргэж буцаж дугаарлахгүйн тулд эхний удаа орохдоо асууж тодруулах зүйлээ бүрэн асуух
  • Оюутны кодоо үнэн зөв тэмдэглэж авах
  • Зөвлөх багшийн нэр, өрөөний дугаар бүхий хуудсыг  бүртгэж буй ажилтнаас марталгүй авах
  • Зөвлөх багш:
  • Зөвлөх багшаасаа “Оюутанд санал болгох хөтөлбөр” авна.
  • Зөвлөх багшийн өгсөн зөвлөгөө санамжийг сайтар ойлгож, тэмдэглэж авах
  • Хичээл сонголтын үе шатаа асууж тодруулах
  • Хичээл сонголтоо хийхийн тулд тухайн хичээлийг орох багш нарын талаар зарим мэдээллийг авах
  • Шаардлагатай тохиолдолд зөвлөх багшийн тсламжтайгаар хичээл сонголт хийх
  • Зөвлөх багшийн хичээлийн хуваарийг тэмдэглэж  авах, ингэснээрээ багшаасаа зөвлөгөө авч болох боломжит цагуудыг мэдэж авах
  • Нэн шаардлагатай үед холбогдох зорилгоор зөвлөх багшийн утасны дугаарыг тэмдэглэж авах

Хичээл сонголт хийхийн тулд:

Алхам 1. Интернет бүхий компьютер дээр сууж  Student.surgalt.mn хаягаар нэвтрэнэ.

\\

Алхам 2: Оюутны код, нууц үг цонхонд зөв өгөгдөл оруулж “НЭВТРЭХ” команд өгсөн тохиолдолд таны ВЭБ хуудас нээгдэж дараах  дэлгэц гарч ирнэ.

  • Сонголт-1

Алхам 1: “Сонголт-1” товчийг дарж ороход Таны бакалаврын сургалтаар 3,5-4 жилд судлах бүх хичээл жагсаалтаар гарч ирэх бөгөөд та зөвлөх багшаас авсан “Оюутанд санал болгох хөтөлбөр”-өөс өөрийн сонгосон хичээлүүдийн өмнөх дөрвөлжин нүдэнд очиж компьютерийнхээ хулганы зүүн (mouse 1) товч дарснаар уг нүдэнд ЗӨВ тэмдэг буюу  “шувуухай” тэмдэг тавигдана. “Оюутанд санал болгох хөтөлбөр”-ийн дагуу өөрийн сонгосон хичээлээ бүрэн оруулсан эсэхээ сайтар шалгах

Алхам 2: “Оюутанд санал болгох хөтөлбөр”-ийн дагуу сонгосон хичээлүүд бүрэн сонгогдсон тохиолдолд “Сонголт 1 оруулах” товчийг дарна.

Алхам 3: “Сонголт 1 оруулах” товч дарсны дараа Та сонголт оруулах гэж байна гэсэн харилцах цонх гарч ирэх бөгөөд та сонголтондоо итгэлтэй байгаа бол ОК товч дарснаар таны сонголт-1 баталгаажна.

Сонголт-1 оруулах хугацаа дууссан юмуу сүлжээний хэт ачаалал болон бусад шалтгаанаар дахин орж өмнөх сонголтоо өөрчлөх боломж бага тул анхны оролдлогоороо “СОНГОЛТ 1”-ээ үнэн зөв хийх нь таньд ашигтай.

  • Сонголт -2

“Сонголт-2” оруулахын өмнө нэн чухал анхаарах зүйл бол өөрийн суралцах сургуулийн хөтөлбөрийн албанаас гаргаж тавьсан өөрийн чинь сонгон суралцах гэж буй мэргэжил буюу хөтөлбөрт зориулсан хуваарийг бичиж авах хэрэгтэй.