Зөвшөөрөл, хүсэлт


  • Сайн байна уу би танай сургуульд шилжин суралцах хүсэлтэй байна хаана хэнд хандах вэ?
  • Гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, сургуулиудаас МУБИС-д шилжин суралцах хүсэлтэй оюутан бүрэлдэхүүн сургуулийн захиралд хандаж өргөдөл гаргана.   Оюутны журам 4.3-А

 

  • Сургуулиас гарвал хэнд хандах вэ?
  •  МУБИС-с шилжих оюутан бүрэлдэхүүн сургуулийн захиралд өргөдөл гаргаж тойрох хуудас бөглөж төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан байна. Төлбөр тооцоо болон бусад харилцааг сургалтын журмын 4.12 дугаар зүйл, холбогдох бусад заалтыг үндэс болгож шийдвэрлэнэ.

 

  • Би сургуулиасаа жилийн чөлөө авах хүсэлтэй байна хэнд хандах вэ?
  • Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно. 1-2 цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багшид, 1-3 хоногийн чөлөөг тэнхимийн эрхлэгчид, онцгой тохиолдолд 4-30 хоногийн чөлөөг хөтөлбөрийн албаны даргад бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ. Хэрэв 1-2 улирлын чөлөө хүсэх бол бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга шийдвэрлэж, тухайн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Оюутны журам 4.3-Б

 

  • Жилийн чөлөөнөөс ирэх оюутан хэзээ ирж хэнд хандах вэ?
  • Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд хичээл сонголт-2 дуусахаас өмнө бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд хандаж, тухайн улиралд судлах хичээлүүдээ сонгоно. Чөлөөний хугацаа дууссан бол үргэлжлүүлэн суралцуулах тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал улирлын эхний 7 хоногт багтаан гаргана.

 

  • Сайн байна уу? Би хөдөөний оюутан учир оюутны байранд амьдрах хүсэлтээ хаана гаргах вэ?
  • Байранд орох хүсэлт, өргөдөлөө бүрэлдэхүүн сургуулийнхаа захиралын нарийн бичгийн даргад өгнө. Оюутны журмын 6 дугаар зүйлээр зохицуулагдана.

 

  • Сайн байна уу би нэг хичээл дээрээ хангалтгүй дүн авчихлаа одоо хаана хэнд хандах вэ?
  • 60 ба түүнээс доогуур оноо авсан оюутан тухайн хичээлийн кредитийг биелүүлэхийн тулд дахин судлах шаардлагатай, харин 60 ба түүнээс дээш үнэлгээ авсан оюутан тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, үнэлгээгээ ахиулах зорилгоор улиралд 3 хүртэлх хичээл дахин судалж болно. Ийм оюутан бүрэлдэхүүн сургуулийнхаа хөтбөрийн албанд өргөдөл гаргана. Сургалтын журмын 4.8 дугаар зүйлээр зохицуулагдана.

 

  • Би дүнгийн тодорхойлолт авах гэсэн юм хаанаас авах вэ?
  • Албан ёсны дүнгийн тодорхойлолтыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба олгоно. Сургалтын журмын 4.9.2 дугаар зүйл

 

  • Сайн байна уу? Би МУБИС-ийг төгссөн юмаа дипломоо гээчихлээ нөхөн авах боломжтой юу? Хаана хэнд хандах вэ?
  • Төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дахь дүнгийн албан ёсны магадалгааг хөтөлбөрийн нэгдсэн алба олгоно. Бакалавр, магистр, докторын сургалтын төгсөгчийн хаясан, гээсэн, устаж үгүй болсон, ашиглах боломжгүй болсон овог нэр солих дипломыг төгсөгчийн хүсэлтээр нөхөн олгох ажлыг сургалтын журмын 4.9.4-4.9.10 дугаар зүйлээр зохицуулна.  

 

  • Сайн байна уу? Би гадаад хэлний ангийн ангийн дарга байна. манай ангийхан нэг олимпиадад  бэлдэх гээд 2-3 цаг нэг анги авах гэсэн юм. Хэнд хандах вэ?
  • Бүрэлдэхүүн сургуулийн лаборатори хариуцсан ажилтан эсвэл оюутан хариуцсан ажилтанд хандаарай. Мөн манай төв байрны оюутны төвд хандаж тэнд цаг аваад хичээлээ давтаж болно.

 

  • Ангиараа тамирын зал авах бол хэнд хандах вэ?
  • .................. /1-р байрны 227тоот/