123


Батлав: захирал                                                           Д.Мөнхжаргал

 

МУБИС-д гадаадын багш, мэргэжилтэнтэй  ажиллах гэрээ

 

20.... оны … сарын ….ны өдөр

 

Нэг талаас ажил олгогч МУБИС-ийн захирлын 20.… оны … сарын ….-ний өдрийн ….. .. тоот тушаалын үндсэн дээр ……………………………. нь хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, сургуулийн дотоод журамд заасан нөхцөлөөр хангах, нөгөө талаас ………………………… улсын иргэн ……………………………….. оршин суугч ……………………………. гадаад паспортын дугаартай, улсад ……… жил ажилласан ………………………………….  нь хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн сургуулийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэхээр Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйлийг үндэслэн 20.…. оны … сарын ….ны өдөр хэлэлцэн тохирч, энэхүү гэрээг дараах нөхцөлөөр байгуулж байна.

Нэг. Гэрээний үндсэн нөхцөл

1.1.   Эрхлэх албан тушаал _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1.2.   Ажиллах сургууль, тэнхим, байр _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1.3.   Гүйцэтгэх үндсэн үүрэг: МУБИС-ийн Захирлын 20..… оны …… ны өдрийн . . . . ..…. тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1.4.   Ажлын байрны байршил _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1.5.   Сарын үндсэн цалингийн хэмжээ  _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1.6.   Төрийн хууль тогтоомжоор болон хамтын гэрээнд заасан нэмэгдэл хөлсний хэмжээ:       а. Зэрэг . . . . . . . . . .

             б. Цол……………….

             в. Хоол, томилолт /унаа/-ы зардал . . . . . . . . . . .

             г. Бусад . . . . . . . . . . .

1.7. Хөдөлмөрийн нөхцөл _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1.8. Ажлын нэг өдрийн болон долоо хоногийн ажлын цаг:

             а. Нэг өдөр үргэлжлэх цаг ……….

             б. Долоо хоногт үргэлжлэх ажлын цаг. ………..

1.9. Хөдөлмөрийн гэрээний хугацаа:  200…. оны ….. сарын ……-ны өдрөөс 200… оны ….сарын …..ны өдөр …….. жил……. Сар

Хоёр. Гэрээний нэмэгдэл нөхцөл

2.1. Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахдаа 2 тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

2.2. Сахилгын зөрчил гаргавал гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцaлна. Үүнд:

    а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчилд Сургуулийн дотоод журмын 2.13-ын “а-л”-д заасан тохиолдол бүрийг хамааруулна.

2.3. Захиргааны чөлөө олгох тохиолдолд: Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийг баримтлан сургуулийн дотоод журмын 3.б, 4.5, 4.11-14-т заасан нөхцөлд олгоно.

2.4. Буцалтгүй тусламж, тэтгэмжийг:

    а. Төрийн албаны тухай хуулийн 30-р зүйл, хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйл, Сургуулийн дотоод журмын 3.б, 4.14-д заасан нөхцөлд олгоно.

2.5. Төрийн алдар цол, одон, медалиар шагнах журам, сургуулийн дотоод журмын   5.2-д зааснаар болон мөнгөн урамшууллын журмын дагуу шагнаж урамшуулна.

2.6. Сахилгын зөрчлийн шийтгэлтэй байх хугацаанд багш, мэргэжлтэнд шагнал урамшуулал олгохгүй.

2.7. Гадаадын багш, мэргэжилтэн нь өөрсдийн байр болон хоол хүнсээ хариуцна. Харин сургууль хоорондын эсвэл Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг тухайн нөхцөлөөсшалтгаалж яам эсвэл сургууль хариуцна.

Гурав. Ажил олгогчийн эрх үүрэг

3.1.   Гадаадын багш, мэргэжилтний хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхэд шаардлагатай аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэвийн нөхцөл хангасан ажлын байр, багаж хэрэгсэл, эд зүйлээр хангана.

3.2.   Хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг сонгож, албан хаагчдыг ажлаар байнга хангана.

3.3.   Гадаадын багш, мэргэжилтэнд хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.4.   Хөдөлмөрийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.1-д зааснаар хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлсийг сард хоёр удаа, цол зэргийн, мэргэшлийн, ур чадварын нэмэгдлийг хууль тогтоомж, холбогдох журмын дагуу олгоно.

3.5.   Энэхүү гэрээг цуцлах асуудлыг сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

3.6.   Хотоос мэдэгдэлгүй гарсан тохиолдолд сургууль хариуцахгүй.

Дөрөв. Гадаадын багш, мэргэжилтэний эрх үүрэг

4.1.   Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийн тулд “Ажлын байрны тодорхойлолт”-оор хүлээсэн үүргээ нэг бүрчлэн биелүүлж ажиллана.

4.2.   Ажил үүрэгтэй холбогдсон бүх шаардлагыг бүрэн биелүүлнэ.

4.3.   Монгол улсын болон сургуулийн дотоод дэг журмыг сахиж ажиллана.

4.4.   Мэргэжил, ур чадвараа байнга дээшлүүлж, идэвх санаачилгатай ажиллана.

4.5.   Хөдөлмөр хамгааллын заавар, зааварчилгааг нарийн мөрдөж ажиллана.

4.6.   Сургууль, тэнхимийн тохижилт, үйлчилгээний болон хойшлуулшгүй хийгдэх ажилд биечлэн туслана.

4.7.   Өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг хөдөлмөрийн тухай хуулийн 132-р зүйлд заасан үндэслэлээр нөхөн төлнө.

4.8.   Багшийн ёсзүй, нэр төрийг эрхэмлэн сахина.

4.9.   Сургалтын ажлыг амьдрал, үйлдвэрлэлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй явуулна.

4.10. Оюутнуудад бие даан боловсрол, мэргэжил эзэмших чадвар олгож, амьдрах ухаанд сургана.

4.11. Хариуцсан оюутнуудын эрүүл мэндэд анхаарч ажиллана.

4.12. Ажлын цагт үр бүтээлтэй ажиллаж, байгууллагын хөрөнгийг хамгаалан ариг гамтай эзэмшиж ашиглана.

4.13. Амь насны даатгалыг багш, мэргэжилтэн нь өөрөө бүрэн хариуцна.

4.14 Оршин суух виз болон визтэй холбоотой бүх зардлыг өөрөө хариуцна.

Тав. Бусад зүйл

5.1. Ажил олгогч нь гадаадын багш, мэргэжилтэнтэй Хөдөлмөрийн гэрээг бичгээр 2 хувь байгуулна.

5.2. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

5.3. Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухайгаа болон сунгалт хийснээ гэрээний хавсралтад тэмдэглэж, гарын үсэг зурна.

5.4. Гэрээг жилийн эцэст дүгнэн тэмдэглэл үйлдэж, хоёр тал тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурж сунгана.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

Талууд

 

Ажил олгогч ……………………                           Багш мэргэжилтэн ………………………

                       /Гарын үсэг, тамга/                                                                       /Гарын үсэг/