Оюутан, багшид зориулсан нэмэлт сургалтууд


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

“Англи хэлтэй багш тэтгэлэгт хөтөлбөр” нь оюутны хэрэгцээ, сонирхол, англи хэлний олон улсын түвшний шаардлагад нийцүүлэн боловсруулан хэрэгжүүлж, англи хэлний ахисан дунд түвшний (upper-intermediate) мэдлэг (IBT TOEFL-ийн 65-78, IELTS-ийн 5,5-6,0 оноо авахуйц) (ЕХ-ны B2 түвшин), чадвартай  багш бэлтгэхээр элсэлт авч байна.

ЭЛСЭЛТ, БОЛОМЖ

  1. МУБИС-д англи хэлний бус мэргэжлээр 3,3-аас дээш голч оноотой суралцаж байгаа, Англи хэл II /заавал судлах/ хичээлийг судалсан оюутнуудаас “МУБИС-ийн англи хэлтэй багш бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр”-өөр суралцах бол сургалтын төлбөрөөс 70 хувь хөнгөлнө.
  2. Оюутны сурах сонирхол, хэрэгцээнд тулгуурлан олон улсын түвшинд нийцэхүйц дунд (intermediate) түвшнээс ахисан дунд (upper-intermediate), дээд (advanced) түвшний англи хэлний танхимын болон цахим буюу хосолсон (blended) хичээлийн хөтөлбөрөөр  хичээл зохион байгуулах

СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР

Англи хэлний бус мэргэжлээр 3,3-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа Англи хэл II хичээлийг судалсан оюутнуудаас авсан сонирхлын судалгаанд үндэслэн 12 оюутны анги дүүргэлттэй бүлгүүдийг зохион байгуулж, 5 долоо хоногт 4 кредит хичээл танхимд судална.

  1. Семинарын хичээл – Хэрэглээний хэлзүйн хичээлийг сурах бичиг, гарын авлага ашиглан хэлзүй, өгүүлбэрзүйн шинэ мэдлэг өгөх
  2. Практик хичээл 4 чадвар (сонсох, ярих, бичих, унших)-ыг хөгжүүлэх дасгал даалгавар хийж гүйцэтгэх, мэдлэг бүтээх
  3. Цахим хичээл - Мэдээлэл харилцааны технологиор дамжуулан цахим даалгавар, сорил, нэмэлт дасгал хийж гүйцэтгэх

СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ

  • Суралцах таатай орчин бүрдүүлж, хөтөлбөрт тохирсон сурах бичиг, гарын авлагаар хангах
  • Оюутны тооноос үл шалтгаалах сургалтын аргуудыг хичээлийн хөтөлбөр тус бүрээр нарийвчлан боловсруулах
  • Олон улсын түвшний шалгалтад (IBT, IELTS, TOIEC) 4 чадвар тус бүрээр стратеги боловсруулж, бэлдэхдээ идэвхтэй харилцааны аргуудыг голчлон сонгох
  • Суралцагчдын бие даан болон багаар ажиллах чадварыг дэмжих
  •  Мэдээлэл боловсруулах, асуудал дэвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайн олох, хэлэлцүүлэг хийх,  дүгнэлт гаргах, илтгэл бичих арга барилд суралцуулах

 

Модулийн нэр:          “Багшлах ажлын сэтгэл зүй”

Зорилтот бүлэг:      ЕБС, цэцэрлэгийн багш, хүүхдийн байгууллагын ажилтан,             оюутан багш нарын ажлын байран дээрээ мэргэжил дээшлүүлэх боломжийн  нэг хэлбэр нь энэхүү захиалгат сургалт юм.

Кредит:                       2 кр

Нийт судлах цаг:     Лекц -16 цаг

                                 Семинар -16 цаг

                                 Дадлага ажил - 24 цаг (бие дааж)

 Сургалтын зорилго: Сурах/сургах үйл явцад багш нарын сэтгэл зүйн суурь мэдлэгийг багшлах арга барилд хэрэглээ болгон ашиглах чадварыг нэмэгдүүлэх

Хаяг: МУБИС Боловсрол судлалын сургууль Тархи судлалын төв 26 тоот,                 

Холбоо барих утас: 99087640, 96027640          E-mail: mkhishgee@msue.edu.mn


ХЭЛ ЗАСАЛ НЭМЭЛТ СУРГАЛТ

 

Зорилго

 

Оюутанд хүүхдийн хэл яриаг оношлох, авиан буруу дуудлага болон хэл ярианы хөнгөн хэлбэрийн бэрхшээлийг засах арга зүйг эзэмшүүлэхэд оршино.

 

Хүрэх үр дүн

  • Хүүхдийн хэл ярианы хөгжлийг оношлох чадвартай болно.
  • Авиан буруу дуудлага болон хэл ярианы хөнгөн хэлбэрийн бэрхшээлийг илрүүлэх, оношлох чадвартай болно.
  • Авиан буруу дуудлага болон хэл ярианы хөнгөн хэлбэрийн бэрхшээлийг засах арга зүйн ажлыг төлөвлөж чаддаг болно.
  • Төлөвлөгөөний дагуу засах арга зүйг эзэмшсэн байна.
  • Авиан буруу дуудлага болон хэл ярианы хөнгөн хэлбэрийн бэрхшээлийг засах дасгал тоглоом зохиох чадвартай болно.

 

Агуулгын хүрээ

Хүүхдийн хэл ярианы бэрхшээл, хүүхдийн хэл яриаг оношлох арга зүй, авиан буруу дуудлага, түүнийг засах арга зүй, хэл ярианы бэрхшээл үүсэх шалтгаан засах арга зүй

Зохион байгуулах хэлбэр

Цэцэрлэгийн хүүхэдтэй ганцаарчлан, хэсгээр, нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулна.

Түвшин

Бакалаврын сургалтанд 3.5-аас дээш голчтой суралцаж байгаа 4-р курсын оюутан.

 

Анги дүүргэлт

 

Ганцаарчилсан ба бүлгийн хэлбэрээр 

Төлбөр

170000 төгрөг

 

Үнэлгээ

 

Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хүрсэн үр дүнд тулгуурлан үнэлнэ.

Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбоо барих вэ?

Дэд профессор Ц.Наранцэцэг

Утас:89892419

Мэйл хаяг: naraa_has55@yahoo.com

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн гишүүнтэй хэрхэн холбогдох вэ?

 

 

Магистр Х.Жүгдэрнамжил

Утас:88801964

Мэйл хаяг: Juugii_88@yahoo.com

 


  1. Модулийн нэр:          “Бие хүний сэтгэл зүйн ертөнц”
  2. Зорилтот бүлэг:      Хувь хүн, байгууллага хамт олон, ажилтан албан хаагчдад
  3. Кредит:                    2 кр
  4. Нийт судлах цаг:     Лекц 16 цаг (танхимд)

                                           Семинар -16 цаг

                                           Дадлага ажил –24  цаг  (бие дааж)

  1. Сургалтын зорилго:

Хувь хүн болон байгууллагын ажилтан албан хаагчдын сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх.

  1. Сургалтыг зохион байгуулах хэрэгцээ:

XXI зуунд албан байгууллага,  хүний нөөцийн тогтвортой байдал, ажлын гүйцэтгэл, ажлын бүтээмжээ дээшлүүлэх нэг гол хүчин зүйл нь бие хүн өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, ур чадварыг эзэмших нь сургалтыг зохион байгуулах  хэрэгцээг буй болгож байна.

  1. Сургалтын зохион байгуулалт:

Байгууллага хамт олноороо захиалан энэхүү сургалтанд хамрагдах тухай хүсэлтээ гаргаж, бүртгүүлснээр  сургалтын цаг хугацааг тохирно. Сургалтыг хот болон хөдөөгийн албан байгууллагын захиалгаар зохион байгуулах ба сургалтад оролцогчдын ирц, оролцоо, бүтээлч үйл ажиллагааг чухалчлан үзнэ.

8.   Сургалтын төлбөр: 45000 төгрөг Жич: Байгууллага, хамт олны захиалгаар анги дүүргэлт 35 хүнтэй  

                                                                           бол сургалтын төлбөрийг  хүн тус бүрээс 40 000 төгрөг


Монгол уран бичлэг

Хичээлийн зорилго

Монгол уран бичлэгийн нэг төрөл болох бийрийн бичлэгт суралцах, эзэмших, түгээх

Хүрэх үр дүн

Бийрийн бичлэг бичих технологийг эзэмших, улмаар үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцох

Агуулгын хүрээ

Монгол бичиг-уран бичлэг

Зохион байгуулах хэлбэр

Дугуйлан

Түвшин

Монгол бичгийн мэдлэгтэй, бүтээлч сэтгэлгээтэй

Анги дүүргэлт

5 оюутан

Төлбөр

50000 /Бүтэн жилийн/

Үнэлгээ

Гарах үр дүнгээр үнэлгээг тооцно.

Сургалтын материалын зардал

50000 /1 оюутан/

Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбообарих вэ?

97097000


БҮЖИГ

 

Хичээлийн зорилго

 

 

Суралцагчдын авьяасыг чадварыг хөгжүүлэх,  шинийг эрэлхийлсэн авьяаслаг багш бэлтгэн гаргахад оршино..

 

 

Хүрэх үр дүн

Бүжиг, бүжгийн боловсролын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн суралцахуйд суурилсан багш бэлтгэх

 

Агуулгын хүрээ

Бүжгийн төрөл жанр тухайн ойлголт, бүжиглэх ур чадвар

Зохион байгуулах хэлбэр

Семинар 0:4:0:0

Түвшин

 Анхан шат, Дунд шат

Анги дүүргэлт

15-20 оюутан

Төлбөр

30000

 Үнэлгээ

Бүжиглэх ур чадвар, зохион байгуулалт, төлөвлөлт

Сургалтын материалын зардал

Тулгуур мод, концермейстр багшийн хөлс, толь, CD, DVD, сурах бичиг худалдан авах

Хөтөлбөрийг боловсруулсанбагийн ахлагчтай хэрхэн холбообарих вэ?

 СӨБСС-ийн Урлагийн тэнхим Д.Батсайхан

Ажлын утас: 98125868

Гар утас: 99061181

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчбагийн гишүүнтэй хэрхэнхолбогдох вэ?

 

 

СӨБСС-ийн Урлагийн тэнхим Д.Батсайхан

Ажлын утас: 98125868

Гар утас: 99061181

 

 


 

БАГШИЙН ДҮР ТӨРХ БҮРДҮҮЛЭЛТ

 

Хичээлийн зорилго

 

Багш болон нийгмийн ажил, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суралцаж буй оюутнуудад мэргэжилтний дүр төрх бүрдүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар олгоно.

 

 

 

Хүрэх үр дүн

Багшийн болон мэргэжилтний дүр төрх бүрдүүлэх чадварт суралцана.

 

 

Агуулгын хүрээ

  • Улс төр судлал, сэтгэл зүй, социологи, эдийн засгийн ухаан зэрэг шинжлэх ухааны уламжлалт салбарын хүрээнд дүр бүтээх, ялангуяа социал дүр бүтээх асуудлыг үндсэн судлах зүйлээ гэж авч үздэг реклам сурталчилгаа, PR, имижлогийн онол, практикийг багтаасан шинжлэх ухаан-практикийн тусгайлсан салбарууд хөгжиж байна,  
  •  “Имижлоги” болон “Имиж судлал” нэрийн дор имижийн мөн чанар, агуулга, хэлбэрийг олон шинжлэх ухааны зааг дээр судлан тодорхойлж байна,
  • Өөрийгөө үнэлэх, гоозүйн хүчин зүйл, Имижийн тусламжтайгаар өөрийн мэргэжлийн дүр төрхийг хэрхэнбүрдүүлэх,   
     

 

Зохион байгуулах хэлбэр

Лекц, ярилцлага, хэлэлцүүлэг

 

Түвшин

3,4-р ангийн оюутнууд

 

Анги дүүргэлт

30-60

Төлбөр

40000 төгрөг

 

Үнэлгээ

 

Лекц, семинарт бүрэн хамрагдсан оюутнгууд үнэлэгдэх болно.

Сургалтын материалын зардал

10,000 төгрөг

 

Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбоо барих вэ?

 

Нийгмийн ажил арга зүйн тэнхмийн эрхлэгч Т.Цэндсүрэн, МУБИС-ийн ХичээлийнIX байр,Боловсрол Судлалын сургууль №44

Утас:99135394

Емайл-tsendsuren@msue.edu.mn

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн гишүүнтэй хэрхэн холбогдох вэ?

 

Нийгмийн ажил арга зүйн тэнхмийн багш Б.Мягмарсүрэн,  МУБИС-ийн ХичээлийнIX байр, Боловсрол Судлалын сургууль №47а

Утас:91012234

Емайл: bmyagmarsuren@msue.edu.mn

Ч.Байгальмаа, МУБИС-ийн Хичээлийн IX байр, Боловсрол Судлалын сургууль №47а

Утас:99008074

Емайл: baigalmaac@gmail.com

 

 

Аквариумын загасыг тэжээж, арчилах, үржүүлэх

 

Хичээлийн зорилго

 

 

Аквариумын загасыг тэжээж, арчилж, үржүүлэн хичээл, сургалтанд загвар болон ашиглан, байгальд ээлтэй, гоо сайхны мэдрэмжтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой

 

Хүрэх үр дүн

 

Аквариумын амьтдыг тэжээх арга зүй, сургалтанд ашиглах тухай, аквариум нааж бэлтгэх, цэнэглэх чадвар эзэмшиж, байгаль орчинд ээлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх

 

Агуулгын хүрээ

  • Аквариум болон аквариумын амьтан, ургамлын тухай мэдлэгтэй болж тодорхойлж чадах
  • Шаардлагатай хэмжээний аквариум нааж, цэнэглэж, аквариумын загас үржүүлж сурах
  • Аквариум болох экосистемын загварыг хичээлд ашиглахыг суралцах
  • Байгаль орчинд эерэг хандлага төлөвшүүлэх, гоо сайхны мэдрэмжийг тэлэх

 

Зохион байгуулах хэлбэр

Семинар, лаборатори

 

Түвшин

МУБИС оюутнууд

 

Анги дүүргэлт

15 оюутантай 1 групп

Төлбөр

65 000

 

Үнэлгээ

 

Амжилттай суралцагчид сертификаттай төгсөнө

Сургалтын материалын зардал

5 мм зузаантай шил 1 м– 20000

Шил наах силикон цавуу 1ш- 12000

Загасны хоол (артём) 1ш –30000

 

Хөтөлбөрийг боловсруулсанбагийн ахлагчтай хэрхэнхолбоо барих вэ?

 

МУБИС-ийн 3 байр 604

Магистр П.Эрдэнэтүшиг

Утас:99765111

Имэйл: tushigerdene@yahoo.com

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчбагийн гишүүнтэй хэрхэнхолбогдох вэ?

 

МУБИС-ийн 3 байр 606

Магистр Н.Түвшинлхагва

Утас:88076005

Имэйл: tovshoo_05@yahoo.com

 

 


МАНЖ БИЧИГ

 

Хичээлийн зорилго

 

 

Манж бичгээрх түүхэн сурвалж зохиолуудыг чөлөөтэй уншиж сурахад оршино. 

 

 

Хүрэх үр дүн

Манж бичгээрх түүхэн сурвалжуудыг чөлөөтэй уншиж ойлгон, түүнийг судалгаанд ашиглах чадвартай болно. 

 

 

Агуулгын хүрээ

Манж бичгийн үүсэл, түүний үг зүй,  өгүүлбэр зүй, зөв бичих дүрэм, манж хэлээр бичигдсэн ном зохиол, сурвалж бичгийг унших, хөрвүүлэх, галиглах

Зохион байгуулах хэлбэр

Семинар

 

Түвшин

Монгол бичгийн мэдлэгтэй оюутан залуучууд хамрагдана.

 

Анги дүүргэлт

8-15 хүртэл

Төлбөр

80,000 төгрөг

 

Үнэлгээ

 

Ирц – 20 %

Идэвх оролцоо – 50 %

Явцын шалгалт – 30 %

Сургалтын материалын зардал

Сурвалж хувилж олшруулах зардал- 11250

 

Хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэгч багийн гишүүдтэй хэрхэн холбоо барих вэ?

 

 

Түүхийн тэнхимийн багш доктор, дэд проф. У.Эрдэнэтуяа, утас-99077965. 2-р байр, өрөө 310.

 

 

Нэмэлт сургалтыг зохион байгуулагчтай хэрхэн холбогдох вэ?

 

 

Түүхийн тэнхимийн багш магистр Н.Баярцэцэг, утас-99166364, 2-р байр, өрөө 310.

 


POGIL

 

Хичээлийн зорилго

 

Суралцагч төвтэй  сургалтын POGIL арга техникийг хичээлдээ амжилттай хэрэгжүүлэх мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

 

 

Хүрэх үр дүн

•       POGIL аргазүйн сурган хүмүүжүүлэх зүй, философийн үндсэн ойлголтыг мэдэж POGIL аргазүйгээр сурагчдын хүрэх суралцахуйн зорилтуудыг томьёолж чаддаг болно

•       Өөрийн хичээлдээ POGIL аргазүйг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үед багшийн чиглүүлэн хөтлөх стратегийн талаар сурч ангийн нөхцөл байдлаас хамаарч сургалтын процессыг хэрхэн ялгаатайгаар удирдан чиглүүлэх талаар ойлголттой болно.

•       POGIL үйл ажиллагааны шинж чанар, бүтцийн талаар мэддэг болно.

•       Суралцахуйн цикл болон асуултын төрлүүдийг ашиглан үйл ажиллагааны бүтцэд анализ хийх, сайн POGIL үйл ажиллагааг зохион байгуулж сурна.

•       POGIL лабораторийн үндсэн ойлголт, зарчмын талаар мэддэг болно.

•       POGIL үйл ажиллагаанд хэрэглэх загваруудын талаар ойлголлттой болж өөрсдөө загвар бүтээж туршина

•       Сурагчдыг санал хураалтанд оролцуулах аргаар сурагчдын хурдыг хянах, тэдний ойлголтыг шалгах, анги нийтийг хэлэлцүүлэг рүү удирдан чиглүүлэх

•       POGIL арга техникийн давуу болон сул талыг өөр өөрсдийн ойлголтоор хэлэлцэнэ.

•       Энэ сургалтаар мэдсэн сурсан зүйлсээ бусдадаа түгээх болон өөрөө хэрхэн үр ашигтай ашиглах сургалтаа сайжруулах талаар хэлэлцэнэ.

 

Агуулгын хүрээ

 

 

Зохион байгуулах хэлбэр

Лекц, семинар

Түвшин

Баклавр, магистр

Анги дүүргэлт

32, 36, 40

Төлбөр

30000 төгрөг

Үнэлгээ

 

Сургалтын материалын зардал

5000 төгрөг

Хөтөлбөрийг боловсруулсан багийн ахлагчтай хэрхэн холбоо барих вэ?

 

naranchimeg@msue.edu.mn

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн гишүүнтэй хэрхэн холбогдох вэ?

a.amarjargal@gmail.com 

 

bdovchin@yahoo.com