Сэтгэл ханамжийн судалгаа


Оюутны сэтгэл ханамжийн судалгааг үйлчилгээний чанарыг тандаж буй нэг хэлбэр болгон авахын зэрэгцээ багшийн өөрийн үнэлгээ, хамт олны болон удирдлагын үнэлгээг багшийн ажлын үнэлгээнд хослуулан ашиглаж байна. Тухайлбал, эдгээр үнэлгээг багш, ажилтны аттестатчиллын үнэлгээний нэгэн үзүүлэлт болгон хэрэглэснээр багшийн ажлыг бодитой үнэлэх хөшүүрэг болж, оюутны харилцаа, хамтын ажиллагаа, багшийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.   

Жил бүр багш нарын оюутанд үзүүлж байгаа үйлчилгээний талаар суралцагчийн  сэтгэл ханамжийн судалгааг авч анализ хийн дүгнэж, хэлэлцдэг. Сэтгэл ханамжийн үнэлгээг хийхдээ асуултыг жилээс жилд боловсронгуй болгон өөрчилж авдаг. Суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааг жил бүр авч ажилласнаар багш нарт ажлын хариуцлага сайжирсан.  
 

Бүх шатны үйл ажиллагааны ил тод байдлын талаарх таны сэтгэл ханамж

Удирдлага мэдээллийн системийн талаар таны сэтгэл ханамж