ЗӨВЛӨМЖ


  • Бүртгэлээ баталгаажуулна. Лавлах утас: 70120017
  • Судлах хичээлийн сонголтоо  хийнэ.
  • Сонгосон хичээлийн кредитээр сургалтын төлбөрөө төлнө.
  • Докторант нь харъяалагдах бүрэлдэхүүний сургуулийн мэргэжлийн тэнхим, профессорын баг, профессор болон өөрийн саналд тулгуурлан судалгааны ажлын сэдэв, удирдагчийн талаарх саналыг элссэн улиралдаа багтаан ректорын тушаалаар баталгаажуулна.
  • Докторант нь хичээлээр авах 20 кредит цагийг биелүүлсний дараа англи хэлний шалгалт өгнө.
  • Докторант нь суралцах хугацааг дүүргэснээр зэрэг горилсон докторын диссертаци бичиж хамгаалах эрхтэй болно.
  • Докторантын сургалтын кредит 6 улирал хүчинтэй байна.
  • Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн, гадаад хэлний шалгалт өгсөн, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн горилогчийн диссертацийг хэлэлцэх их семинарыг 2-оос доошгүй мэргэжлийн тэнхим (профессорын баг) дээр хэлэлцүүлнэ.
  • Албан ёсны зөвшөөрөлгүйгээр нэг хичээлийн жилд сургалтад хамрагдаагүй, судалгааны ажил хийгээгүй, сургалтын төлбөрөө төлөөгүй докторантыг сургуулиас чөлөөлнө.
  • Өмнөх боловсролын зэргийн голч оноо 3.0-оос дээш докторант нь бүрэлдэхүүний сургууль, тэнхим, профессорын багийн харьяанд туслах багш, ажилтнаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөр (assistantship)-т хамрагдаж болно.