Багшийн сонгон шалгаруулалт


МУБИС-д мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан  багшийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авна. Багш сонгон шалгаруулах асуудал нь МУБИС-ийн Багшийн ажиллах журмын 3.1 зүйл болон Дотоод журмаар зохицуулагддаг.

Ерөнхий шаардлага: Боловсрол судлал, сэтгэл судлалын ухааны арга зүйг эзэмшсэн, багшаас өөр  мэргэжилтэй боловч сурган хүмүүжүүлэх курсэд суралцан төгссөн, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй, тасралтгүй суралцаж, мэргэжлийн мэдлэг, чадвараа байнга дээшлүүлж, сургалтад мэдээллийн технологи ашиглах чадвартай байна.

Сонгон шалгаруулах явц

Багшийн сонгон шалгаруулалтыг МУБИС-ийн цахим хуудас болон  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод, нээлттэй зарлана.

Сонгон шалгаруулалтыг

1  Мэргэжлийн комиссын ярилцлага

2. Мэргэжлийн хичээлийн шалгалт

3. Гадаад хэл

4. Мэдээллийн технологи хэрэглэх чадвар

5. Боловсрол судлалын орчин үеийн асуудал гэсэн дарааллаар зохион байгуулдаг.

Шалгалтын босго оноо мэргэжлийн хичээлийн хувьд 80, бусад шалгалтын хувьд 70 ба түүнээс дээш  байх ёстой бөгөөд эхний шалгалтдаа хангалтгүй оноо авсан шалгуулагчийг дараагийн шалгалтад оруулахгүй.

Докторын зэрэгтэй хүнийг бүтээл, мэргэжлийн бэлтгэлийг харгалзан үзэж мэргэжлийн шалгалтаас чөлөөлж  болно.

Шалгалтад тэнцсэн багшийг ажилд авах эсэхийг Захирлын зөвлөлийн хурлаар  хэлэлцэж шийдвэрлэнэ.