Гадаад харилцааны хамтын ажиллагаа


МУБИС-ийн Гадаад харилцааны алба нь гадаадын их, дээд сургууль, байгууллага, монголд ажиллаж байгаа олон улсын байгууллагагуудтай хамтран ажиллах, шинээр холбоо тогтоох, оюуны болон материаллаг хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх, сургалт – эрдэм шинжилгээний хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан болон мэдээлэл, туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааг олон хэлбэрээр өргөжүүлэх зорилттой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, гадаад хамтын ажиллагааны эрх зүйн орчныг хөгжүүлэхэд илүүтэй түлхэц өгсөн өөрчлөлтүүд гарч байгаа билээ.

МУБИС-ийн Гадаад харилцааны алба нь сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжин тэлэх, гадаадын их, дээд сургууль, байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллахад өөрийн үүргийг гүйцэтгэж байна.

МУБИС-ийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд уламжлалт хамтын ажиллагаагаа бататган өргөжүүлсээр байгаа ба одоогийн байдлаар олон улсын 16 байгууллага, 70 гаруй гадаадын их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, уг хамтын ажиллагааны хүрээнд олон улсын төсөл хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутан солилцох, сургалтын орчныг орчин үеийн түвшинд бүрдүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд хувь нэмэрээ оруулж байна.