МУБИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ


МУБИС-ийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, түүний онол, аргазүйн түвшин, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах зорилго бүхий хамтын удирдлагын эрдмийн байгууллага юм.

БНМАУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1962 оны 10 дугаар 15-ны өдрийн тушаалаар УБДС-ийн дүрмийг 9 бүлэг, 56 зүйлтэй баталж, тус сургуульд Эрдмийн зөвлөлийг байгуулах эрх зүйн орчин бүрджээ. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сургуулийн ректорын тушаалаар баталж, тус сургуулийн арвин туршлагатай, эрдмийн цол зэрэгтэй, мөн зарим хариуцлагатай албан тушаалтныг багтааж байв. Эрдмийн Зөвлөл нь ихэнх хугацаанд 20 гаруй гишүүнтэй ажиллаж байв. Эрдмийн Зөвлөлийн даргаар Ректор, нарийн бичгийн даргаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар ажиллаж иржээ. 1979 онд УБДС нь эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралтай болсноос эхлэн проректор нь Эрдмийн зөвлөлийн орлогч даргаар ажиллах болжээ.

1990 оны ардчилсан хувьсгалын үрээр нийгмийн бүхий л салбарт ялангуяа боловсролын салбарт өөрчлөлт гарч, Засгийн газрын 154 тоот тогтоолоор УБДС нь өргөжин тэлж Улсын Багшийн Их Сургууль болжээ. Энэ үеэс тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох болсон байна. УБИС-ийн Эрдмийн зөвлөл нь 1990 онд 27, 1991 онд 32, 1992 оны байдлаар 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв. 1996 онд ректор С.Тогмидын 304 тоот тушаалаар УБИС-ийн Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг баталжээ. Уг журамд УБИС-ийн Эрдмийн зөвлөл нь ректоратын албанаас 5, декан захирал 9, эрдэмтэд 20, эрдэмтэн нарийн бичгийн дарга 1 гэсэн бүрэлдэхүүнтэй байх, Эрдмийн зөвлөл нь сургуулийг хөгжүүлэх ойрын болон хэтийн бодлого чиглэл, төлөвлөгөө, сургуулийн дүрэм, сургуулийн хэмжээнд мөрдөх эрх зүйн холбогдолтой бусад баримт бичиг, сургалт-эрдэм шинжилгээний ажлын үндсэн чиглэл, онол арга зүй, явц, үр дүнг хэлэлцэх, эрдмийн цол олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байхаар заажээ. Эрдмийн Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Эрдмийн зөвлөлийн хурал байв. Эрдмийн зөвлөлийн хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд өргөтгөн хийж болохоор тусгажээ. Хурлыг нийт гишүүдийн 75-аас цөөнгүй хувийн оролцоотой хуралдуулах бөгөөд хэлэлцэж буй асуудлын талаар оролцож буй гишүүдийн 75 хувиас доошгүй саналаар зохих дүгнэлт, шийдвэр гаргаж байв.

Тухайн үеийн дүрэм журмын дагуу тус сургуулийн Эрдмийн Зөвлөл нь он удаан жил багшилсан эрдэмтэн багш нарыг эрдмийн цолд (профессор, доцент) нэр дэвшүүлдэг байсан бөгөөд СнЗ-ийн дэргэдэх Эрдмийн цол, зэрэг олгох дээд комисс нь эрдмийн цол хүртээдэг байв. Харин 1992 оноос УБИС-ийн Эрдмийн зөвлөл нь эрдмийн цол олгох болжээ. Түүнчлэн 1996 онд ректорын 357 тоот тушаалаар “УБИС-ийн Хүндэт доктор”, “УБИС-ийн Хүндэт профессор” цол олгох журам баталж, түүнийг дотоод, гадаадын нэртэй эрдэмтэд, нийгэм улс төрийн гарамгай зүтгэлтэн, сургалт судалгааны ажилд дорвитой хувь нэмэр оруулсан хүмүүст 1996-1997 оны хичээлийн жилээс олгохоор болжээ. УБИС-ийн Хүндэт профессор цолыг анх 1996 онд Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Л.Түдэвт гардуулжээ.    

                2003 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар УБИС-ийн нэрийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль болгон өөрчилж, бодлого, эрх зүйн шинэтгэл явагдав. Мөн онд батлагдсан “МУБИС-ийн дүрэм”-д “Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг ректор батална” гэж заасны дагуу Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж улмаар ректорын 42 тоот тушаалаар Эрдмийн Зөвлөлийг ректор, проректор, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, зарим тэнхимийн эрхлэгч, яамны мэргэжилтэн, Боловсролын хүрээлэнгийн захирал зэрэг нийт 34 эрдэмтний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. “Эрдмийн зөвлөлийн ажиллах журам”-ыг МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн баталсан байна. Дүрэмд Эрдмийн зөвлөлийг сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааны чиглэлийг тогтоох, зохион байгуулах хамтын удирдлагын эрдмийн байгууллага гэж тодорхойлж, эрхлэх чиг үүрэг, Эрдмийн зөвлөлийн удирдлага, бүрэлдэхүүн, гишүүдийн эрх үүрэг, хуралдааны болон шийдвэр гаргах дэгийг тусгажээ. МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тоог эрдмийн зэрэг цолтой профессор-багш нарын тооны 20 хүртэл хувиар тогтооно. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тоог бүрэлдэхүүний нэгжийн эрдмийн зэрэг цолтой профессор-багш нарын тоонд пропроционалаар хувааж, тэр тооны гишүүдийн нэр дэвшүүлэх эрхийг нэгжид олгох, Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тооны 10 хүртэл хувьд гаднын байгууллагын эрдэмтдийг оруулж болно гэж заажээ.         

МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийг, ректор Д.Мөнхжаргалын 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/59 тоот тушаалаар дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан бөгөөд Эрдмийн зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын А/4 тоот тогтоолоор Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөжээ. Одоогоор МУБИС-ийн Эрдмийн зөвлөл нь 41 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үүнд:

  1. Д.Мөнхжаргал –Эрдмийн зөвлөлийн дарга, МУБИС-ийн  захирал, доктор (Ph.D)
  2. Л.Цэрэнсодном – Эрдмийн зөвлөлийн орлогч дарга, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, профессор, доктор (Ph.D)
  3. Ч.Болдбаатар – Эрдмийн зөвлөлийн нарийн нарийн бичгийн дарга, НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D)
  4. Х.Тамир – Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, дэд профессор, доктор (Ph.D)
  5. Л.Ганцэцэг – Эдийн засаг хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, дэд профессор, доктор (Ph.D)
  6. О.Алтангоо – МБУС-ийн захирал, дэд профессор, доктор (Ph.D)
  7. Л.Алтансувд – БС-ийн салбар СӨБС-ийн Хөтөлбөрийн албаны дарга, дэд профессор, доктор (Ph.D)
  8. Р.Базарсүрэн – МБУС-ийн Физикийн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  9. Ч.Байгалмаа – БСС-ийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D)
  10. Ж.Батбаатар – НХУС-ийн захирал, профессор, доктор (Ph.D)
  11. Ж.Батдэлгэр – БСС-ийн Судалгаа арга зүйн профессорын багийн ахлагч, профессор, доктор (Ph.D)
  12. Г.Батсуурь – БС-ийн салбар Архангайн багшийн сургуулийн захирал, доктор (Ph.D)
  13. Ц.Батхүү - МБУС-ийн Математикийн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  14. Е.Батчулуун – МБУС-ийн Газарзүйн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  15. Б.Булган – Багшийн сургуулийн дэд захирал, доктор (Ph.D)
  16. Ц.Бурмаа – Хөтөлбөрийн нэгдсэн албаны дарга, дэд профессор, доктор (Ph.D)
  17. Г.Бямбацэрэн – БС-ийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D)
  18. Ц.Гантулга – НХУС-ийн Түүхийн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  19. Б.Жадамбаа – ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, академич, профессор
  20. Д.Мандах – Багшийн сургуулийн захирал, доктор (Ph.D)
  21. Р.Мижиддорж – МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D)
  22. О.Мягмар – БС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  23. Ж.Нарантуяа – БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, доктор (Ph.D)
  24. Д.Наранцэцэг – БС-ийн салбар СӨБС-ийн захирал, профессор, доктор (Ph.D)
  25. Т.Нэмэхжаргал – НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D)
  26. Ц.Өнөрбаян – НХУС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, профессор, доктор (Sc.D)
  27. Г.Пунсалпаамуу - МБУС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  28. Ч.Пүрэвдорж – БСС-ийн Боловсрол судлалын төвийн зөвлөх профессор, профессор, доктор (Sc.D)
  29. Д.Сэрээтэрдорж – УБТС-ийн Технологийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D)
  30. Р.Туяа – Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Захиалгат сургалтын албаны дарга, доктор (Ph.D)
  31. С.Түмэндэлгэр – НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D)
  32. Л.Уртнасан – УБТС-ийн Спорт тоглоом, эрүүл мэндийн тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  33. Б.Хоролдагва – МБУС-ийн Математикийн тэнхимийн багш, дэд профессор, доктор (Ph.D)
  34. Г.Цогзолмаа – БСС-ийн захирал,  дэд профессор, доктор (Ph.D)
  35. С.Энхбаяр – НХУС-ийн Уран зохиол, сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор (Ph.D)
  36. А.Энхмаа – УБТС-ийн захирал, дэд профессор, доктор (Ph.D)
  37. Э.Энхпүрэв – Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D)
  38. Г.Энхсайхан - УБТС-ийн Спорт тоглоом, эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)
  39. Д.Энхцэцэг – БС-ийн Математик, байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор (Ph.D)
  40. С.Эрдэнэмаам – НХУС-ийн Орос хэлний тэнхимийн багш, профессор, доктор (Ph.D)
  41. Ц.Эрдэнэцог – УБТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор (Sc.D)