Мэдээллийн технологи, зайн сургалтын алба


МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЗайнЫ сургалтын алба 

МУБИС-ийн Мэдээллийн Технологи, ЗайнЫ сургалтын алба нь Дээд боловсролын шинэчлэлийн зураглал (roadmap) 2010 – 2021, Боловсролын салбарт Мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар баримтлах бодлого (БШУ-ны сайдын 2012 оны А24 тоот тушаалын 1-р хавсралт), тус сургуулийн “Хөгжлийн бодлого (2014-2024)” зэрэг баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилгын хүрээнд багш, суралцагчдад зайны сургалт зохион байгуулах, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай МХХТ-ийн орчин, нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр 2017 оны 9 сарын 15-наас байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна.

ЗОРИЛГО:

            Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас хамааралгүй нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр дүнтэйгээр хангах тогтолцоог бий болгоно.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

  • МУБИС-ийн “хөгжлийн бодлого”-д нийцсэн мэдээллийн системийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлэх;
  • МУБИС-ийн удирдлага, мэдээллийн системийг хөгжүүлж, тасралтгүй үйл ажиллагааг хангах;
  • МУБИС-ийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, технологийн шийдэл боловсруулж, нэвтрүүлэх;
  • Багш, ажилтны компьютер болон бусад дагалдах техник хангамж, сургуулийн дотоод, гадаад сүлжээ, мэдээллийн сангууд, мэдээллийн системүүдийн найдвартай аюулгүй ажиллагааг хангах, мэдээллийн сангийн хадгалалт, нөөцлөлтийг хийх, зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалах;
  • Танхимын болон цахим холимог хэлбэрээр сургалтаа зохион байгуулж буй багш нарт цахим сургалтыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах талаар зөвлөгөө өгөх, удирдамжаар хангах;
  • Зайны сургалтын хичээлүүдийн видео материал боловсруулах, эвлүүлэх, видео хичээлийн санг үүсгэн хөтөлж, хадгалах;
  • Зайны сургалтад хамрагдсан оюутнуудыг удирдан чиглүүлж, цахим сургалтын талбарт суралцах зөвлөмж, гарын авлага боловсруулах;
  • МУБИС-ийн вэб сайтын ажиллагаанд мониторинг, шинжилгээ, үнэлгээг хийх
  • Мэдээллийн технологийн асуудлаар алба, нэгжүүдтэй хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө болон санал өгөх. 

ҮЙЛ АЖИЛЛАГАА:

А.СУДАЛГАА

  1. Гадаадын болон дотоодын их, дээд сургуулиудын сургалтанд ашиглагдаж буй программ хангамжийг судлах, тодорхой мэргэжлийн хувьд болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шаардлагатай байгаа хэрэглээний программ хангамжуудыг худалдан авах

Б. ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ

  1. МХХТ-ийг  сургалтад хэрэглэж буй гадаадын их, дээд сургууль, байгууллагуудын туршлага судлах, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, сургалт-семинар зохион байгуулах, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах

В. E-ХИЧЭЭЛ

  1. Электрон хичээлийн (е-Хичээл) стандарт боловсруулах (Е-Сургалтын материал бэлтгэх программ программ хангамжуудыг судалж, хувилбаруудыг санал болгох; Е-Сургалтын материал боловсруулах программ хангамжийг боловсруулах, шинэчлэн хөгжүүлэх; Е-Хичээлийн сан бүрдүүлэх; Е-Тестийн программ хангамжийг хөгжүүлэх, сургалтанд нэвтрүүлэх; Е-Тестийн сан бүрдүүлэх)
  2. Бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хичээлүүдийн цахим хувилбарыг  бэлтгэх ажлыг зохион байгуулах
  3. МХХТ –д суурилсан нээлттэй болон үзүүлэх хичээл зохион байгуулах

Г. СУРГАЛТ

  1. МУБИС, Архангай, Дорнод, Ховд, Завхан их сургуулийн зайн сургалтын төвд тулгуурлан тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах (Е-Сургалтын материал хэрхэн бэлтгэх, МХХТ-д суурилсан сургалтын арга зүй, технологийн талаар сургалт-семинар; удирдамж, заавар зөвлөгөө өгөх; зөвлөмжөөр хангах)
  2. Е-Сургалтын төрөл бүрийн хэлбэрийг сургалтанд нэвтрүүлэхэд болоод сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах  техник хангамжийн асуудлыг системийн түвшинд оновчтой шийдвэрлэх
  3. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэн хэрэгжүүлж буй арга зүйн туршлагаа хуваалцах семинар зохион байгуулах

Д. ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, НӨӨЦ

  1. Нээлттэй эхийн сургалтын программ хангамж, түүнийг сургалтад хэрэглэх
  2. Профессор багш нарын ном, сурах бичиг, гарын авлага зэрэг сургалтын үндсэн материалыг электрон хэлбэрт оруулах
  3. Интернэтээс шууд татаж болох электрон номуудаар (e-Book) бааз бүрдүүлэх

Е. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

-       Багш нарын дунд онлайн хэлэлцүүлэг хийх

Албаны бүрэлдэхүүн

НЭРС АЛБАН ТУШААЛ И-МЭЙЛ ӨРӨӨ
Л. Мөнхтуяа  Албаны дарга munkhtuya@msue.edu.mn 1- байр, 211 тоот
Б. Насанбаяр мэргэжилтэн nasanbayar@msue.edu.mn 12- байр, 604 тоот
Ж. Нарантуяа мэргэжилтэн narantuya.j@msue.edu.mn 12- байр, 604 тоот
Л. Бат-Эрдэнэ мэргэжилтэн bat-erdene@msue.edu.mn 1- байр, 211 тоот
Ц. Буянжаргал мэргэжилтэн webadmin@msue.edu.mn 1- байр, 211 тоот
Б. Наранбат мэргэжилтэн naranbat@msue.edu.mn 1- байр, 211 тоот
С. Лхагва мэргэжилтэн lkhagva@msue.edu.mn 1- байр, 215а тоот
Ө. Мянганбаяр мэргэжилтэн myanganbayar@msue.edu.mn 1- байр, 215а тоот
Б. Бодьгал мэргэжилтэн bodigal@msue.edu.mn 1- байр, 220 тоот