Элсэлтийн бүртгэл


2.1   Улаанбаатар хотоос элсэгчдийг 2017 оны 06 дугаар сарын 02-оос 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд МУБИС-ийн элсэлтийн http://burtgel.surgalt.mn/вебээр онлайн бүртгэл хийнэ.

2.2       Элсэлтийн бүртгэлийн хураамж 10000 төгрөг байх ба онлайнаар төлнө.  

2.3       МУБИС-ийн бакалаврын өдрийн ангид оюутан элсэх хөтөлбөр, ерөнхий шалгалтын оноо, тооцох хичээлийн талаарх мэдээллийг хавсралт 1- ээс үзнэ үү

2.4    Орон нутгаас элсэх элсэгчид Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлэн, өөрийн биеэр бүртгүүлнэ.

2.5       МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд элсэх элсэгчдийг 2017 оны 06 дугаар сарын 02-ноос 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр бүртгэнэ.

2.6       МУБИС-д элсэхийг хүсэгчид нь хавсралтад заасан мэргэжилд хамаарах ерөнхий шалгалт өгч, 400 (хэмжээст оноо)-аас доошгүй оноо авсан байна.

2.7       Бүртгүүлэгч тэнцсэн эсэх талаарх мэдээллийг Үнэлгээний төвийн дүн гарсан өдрийн маргааш МУБИС-ийн сайтаар болон сургууль дээр өгнө.

2.8       Орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод ЕБС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй. БСШУСЯ-аас Багануур дүүрэгт МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог тусад нь баталсан бол тус дүүргийн ЕБС төгсөгчид Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр бүртгэхгүй.

2.9       Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч төгссөн сургууль нь нийслэлд бол Улаанбаатар хотын хуваарь дээр бүртгүүлэн сонгон шалгаруулалтад оролцож болно.

2.10     Хэрэв элсэлтийн материалыг хуурамчаар үйлдвэл үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.