Номын сан


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан нь төв болон бүрэлдэхүүн сургуулиудын номын сангийн нэгдсэн менежментийг сайжруулж, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагсад мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд мэдээллээр түргэн шуурхай хангах, сургалтын үйл ажиллагааг дэмжих сургалт арга зүйн төв болж, орчин үеийн шаардлагыг хангасан номын сангийн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд 2016 онд 1898 м.кв талбай 280 суудал бүхий номын сангийн барилгыг ашиглалтад оруулсан. Барилга ашиглалтад орсноор төрөлжсөн уншлагын танхимууд, профессор багш нарт зориулсан судалгааны танхим, гэрээр ном олгох, лавлагаа номзүй, техник ажиллагаа, тогтмол хэвлэлийн танхим зэргээр орчин үеийн шаардлагт нийцүүлэн номын сангийн үйлчилгээг хүргэж байна.

Номын сан нь 183932 ширхэг сан хөмрөгтэй, танхимын болон чөлөөт сонголтын үйлчилгээгээр 21 номын санч-мэдээллийн ажилтан үйлчилгээг хүргэж байна. Нийт ажиллагсдын 96% хувь мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн баклавар болон түүнээс дээш зэрэгтэй боловсон хүчнээр хангагдсан. 2017 онд номын сангийн журмыг шинэчлэн баталсан. Журам шинэчлэгдсэнээр номын сангийн уншлагын танхим, үйлчилгээний зохион байгуулалт сайжрах, ном худалдан авах арга ажиллагааг оновчтой болгох, МУБИС-ийн эрхэм зорилгод нийцүүлэн номын сангийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нээлттэй үйлчилгээг нэвтрүүлэх боломж хангагдсан.

Хичээлийн жилийн хугацаанд 11-р сар болон 4-р саруудад ном бүрдүүлэлт, тохижилт, номын санчдын үйлчилгээний талаар уншигчдаас санал асуулга, судалгааг авч үйлчилгээндээ тусган ажиллаж байна. Улсын хэмжээний номын баяр, дэлхийн номын өдөр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уншигчдын дунд “Номтой хэрхэн ажиллах”, “Шинэ номын баяр”, “Зохиогч уншигчдын уулзалт” зэрэг соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Олон нийтийн ажилд уншигчид идэвхтэй оролцохоос гадна, шинэ номын нээлт, номын баярын арга хэмжээг сар болгон тогтмол явуулах, цар хүрээг нь өргөтгөх талаар саналууд боловсруулагдаж байна.

Номын санч-мэдээллийн ажилтнуудыг чадавхижуулах ажлын хүрээнд АНУ-ын Баруун Вашингтоны их сургууль, Америкийн Монгол судлалын төв, Монголын номын сангуудын консорциум (МНСК), хамтран зохион байгуулсан ”XXI зууны номын сангийн тулгамдсан асуудал”, “Номын сангуудын менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинар, МНСК-тай хамтарсан “Mongolian library update-2017”, “Ирээдүйн номын сангийн хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. МУБИС-иас зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр төрөлжсөн номын үзэсгэлэн байгуулж үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байна.

Цахим номын сан болох ажлын хүрээнд номын сангийн үйлчилгээнд цахим ном, сэтгүүл, нэгдсэн каталог, төрөлжсөн цахим мэдээллийн сан байгуулах ажлуудыг нэвтрүүлж байна. Бүрэлдэхүүн сургуулиудын хөтөлбөрийн алба болон тэнхимүүдтэй хамтран хичээлийн жилийн хугацаанд суралцагчийн үзвэл зохих ерөнхий эрдэм, мэргэжлийн номын жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргаж номын сангийн сан хөмрөгт байгаа эсэхийг мэргэжил тус бүрээр шүүн гаргадаг.

Уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн МУБИС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй уялдсан ном, сурах бичиг гарын авлага, хэвлэлийн бүтээгдэхүүнийг судалгааны үндсэн дээр бүрдүүлдэг.  

Сургалтын хөтөлбөрийн дагуу зайлшгүй шаардлагатай сурах бичиг, гарын авлага 54051 ширхэг буюу нийт мэдээллийн сангийн 23%-ийг эзэлдэг.

2017 онд номын сандаа Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг худалдан авч, залах үйл ажиллагаа явуулж крилл үсгээр хэвлэгдсэн эхний 130 ботийг номын сандаа залсан.

Номын санд ном хэвлэл худалдан авахад /Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS5742:2007/-ын дагуу оюутны сургалтын төлбөрийн 1-ээс доошгүй хувийг сан хөмрөгийн бүрдүүлэлтэд зарцуулахаар журамласан. Номын сангийн уншлагын танхим, сан хөмрөгийн хадгаламжийн орчин, байгалийн ба хиймэл гэрэлтүүлэг, уншигчдад үйлчлэх ширээ, сандал, чөлөөт сонголтоор үйлчлэх орчин зэргийг номын сангийн орчны нөхцөл үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS5742:2007/-ын дагуу бүрдүүлсэн.

Програм хангамж, цахим үйлчилгээ

Номын сан нь автоматжуулалтын LIB4U Net version програм хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Номын сангийн электрон каталогийн хаяг http://lib.msue.edu.mn Номын сангийн LIB4U Net version програм хангамж нь интернет сүлжээнд тулгуурлан үйлчилгээ явуулдаг бөгөөд нийт 183932 ширхэг номын мэдээллийн санг цахим хэлбэрт оруулсан. Одоогийн байдлаар зөвхөн төв номын сангийн цахим каталогт  6107 нэрийн  номын товч агуулга, 10967 уншигчийн цахим сантай.

МУБИС-ийн номын сан нь вэб сайтаар дамжуулан шинэ мэдээ болон номын сангаас зохион явуулж буй арга хэмжээний мэдээллийг хэрэглэгчид хүргэдэг.

Номын сан нь 2015 оноос цахим каталогийн нэгдсэн сүлжээ, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж, цахим ном, сэтгүүл, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг цахим хэлбэрт оруулах ажил эхлэн магистрын болон докторын 1600 ширхэг бүтээлийн электрон болон цаасан каталогийг хийж мөн бүрэн эхээрээ 800 орчим магистрын бүтээлийн цахим сан үүсгээд байна.

Номын сан нээлттэй эхийн код ашиглан Wordpress, Joomla, Alexandria, Book library, Flipping book, Sigil программыг ашиглан цахим номын сангийн үйлчилгээ үзүүлж байна.

МУБИС-ийн номын сан нь 2015 онд Монголын номын сангуудын консорциумын гишүүн болсноор олон улсын нэгдсэн сүлжээнд гишүүнчлэгдсэн.

БСШУСЯ-тай хамтран дэлхийн 50 гаруй улсад салбартай SPRINGER олон улсын хэвлэлийн корпорацийн 2000 орчим цахим ном, сэтгүүлийг 2020 он хүртэл ашиглах боломжтой байна.

INASP(Шинжлэх ухааны бүтээлийн хүртээмж олон улсын сүлжээ байгууллага) гэсэн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон улсад нэр хүндтэй 10 орчим эрдэм шинжилгээ, судалгааны сангийн 80000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, судалгааны материал байна.

Ашиглаж буй цахим сан:

МНСК-тай хамтран судлаачдад зориулсан онлайн мэдээллийн санг сургалтад ашиглах нь сэдэвт сургалт, INASP олон улсын байгууллагаас санаачлан зохион байгуулдаг цахим сургалтын модулыг сар бүр бүрэн эхээр нь уншигчдад танилцуулж байна.

Ажилтны нэр

Үйл ажиллагааны чиглэл

Байрлал

Холбоо барих утас

Майл хаяг

1

Ж.Баатарсүрэн

Номын сангийн эрхлэгч

400 тоот

320427

baatarsuren.j@msue.edu.mn

2

М. Хандармаа 

Ахлах номын санч

200 тоот

94099299

khandarmaa@msue.edu.mn

3

Д.Цолмон

Каталогч

200 тоот

96020878

tsolmon.davaa@msue.edu.mn

4

Т.Энхтуул

Ахлах номын санч

БС

99784581

enkhtuul@msue.edu.mn

5

Ц.Рэнцэнбямба

Лавлагаа мэдээллийн ажилтан

401 тоот

99121028

rentsenbaymba@msue.edu.mn

6

Б.Насанжаргал

Судалгааны танхим 3

300 тоот

99998896

nasanjargal.a@msue.edu.mn

7

Ж.Нансал

Гэрээр ном олгох фонд

200

91191086

nansal@msue.edu.mn

8

Э.Солонго

89045778

solongo@msue.edu.mn

9

Б.Дашцэрмаа

Судалгааны танхим 2

201тоот

95124492

dashtsermaa@msue.edu.mn

10

Т.Үржинсүрэн

99703079

urjinsuren@msue.edu.mn

11

        Д.Мандах

Судалгааны танхим 3

301 тоот

99512250

mandakh@msue.edu.mn

12

Б.Батчимэг

99072152

batchimeg.b@msue.edu.mn

13

Б.Лхагвамаа

99054778

lkhagvamaa@msue.edu.mn

14

Т.Одгэрэл

Судалгааны танхим 4

402 тоот

94910831

odgerel.t@msue.edu.mn

15

Н.Цэцэгмаа

99876906

tsetsegmaa@msue.edu.mn

16

Ж.Сарантуяа

Байгалийн ухааны уншлагын танхим

“В” байр 105 тоот

88818011

sarantuya@msue.edu.mn

17

Д.Нямдулам

99741274

nyamdulam@msue.edu.mn

18

Б.Төмөртогоо

Багшийн сургуулийн уншлагын танхим

“Д” байр

99812430

tumurtogoo@msue.edu.mn

19

Ц.Ганцэцэг

99010621

gantsetseg.ts@msue.edu.mn

20

Ц.Алтанчимэг

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн уншлагын танхим

“Е” байр

100 тоот

88015945

altanchimeg.ts@msue.edu.mn

21

Д.Ганцэцэг

99938801

gantsetseg.d@msue.edu.mn

 

Номын сангийн ажиллах цагийн хуваарь нь хичээлийн жилийн намар, хаврын улирлын  хичээлийн долоо хоногоор зохицуулагдана.

Уншлагын танхимууд нь 08:30-20:00 цаг хүртэл ажиллана И-Мэйл хаяг: library@msue.edu.mn