ТАНИЛЦУУЛГЫН (PRESENTATION) НЭГДСЭН ЗАГВАР


 МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас олон улсын АРА загварт суурилан сургуулийн эрдмийн бүхий л ажилд дагаж мөрдвөл зохих “Эрдмийн ажлын бичилт хийх нэгдсэн шаардлага”-ыг боловсруулж байгаа болно. Энэхүү ажлын эхлэл болгож МУБИС-ийн хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, тайланд хэрэглэх нэгдсэн танилцуулгын /presentation/ загварыг хүргүүлж байна. Тиймээс энэхүү сургуулийн хэмжээнд мөрдөх нэгдсэн загварыг өөрийн судалгааны ажлын танилцуулгад ашиглахыг эрхэм профессор багш та бүхэнд санал болгож байна.