ИННОВАЦИ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛБА


Инновацийн тухай хууль, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын дагуу Эдийн засаг, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын дэргэд 2014 онд Инноваци, үйлдвэрлэлийн албыг шинээр байгуулаад байна.

Тус алба нь сургуулийн инновацийн тогтолцоог бүрдүүлэх, оюутан, багш, эрдэмтэн профессорын оюуны бүтээлийг баялаг болгох ажлыг зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, заах аргын чиглэлээр инновацийн төсөл болон гарааны компани байгуулах, мэдээллийн сан үүсгэх, МУБИС-ийн дотоод үйл ажиллагаанд мөрдөж ажиллах инновацийн дүрэм, журмыг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Үндсэн чиглэл:

  1. МУБИС-ийн салбар болон бүрэлдэхүүний сургуулиудад инновацийн тогтолцоог хөгжүүлэх;
  2. Инновацийн төсөл хэрэгжүүлэхэд сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
  3. Төвийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг, дүрэм, журам заавар зөвлөмж боловсруулах, батлуулж мөрдүүлэх;
  4. Хариуцсан ажлын чиглэлээр хүний нөөцийн хангамж, хэрэгцээг тодорхойлох, олон улсын болон гадаад орны  ижил чиг үүрэг бүхий байгууллага хүмүүстэй харилцан хамтын ажиллагааг бий болгох хөгжүүлэх  бодлогын зөвлөмж, удирдамжаар хангах;
  5. Хэвлэх цехийн үйл ажиллагаа явуулж Оюутан, багш, эрдэмтэн профессорын оюуны бүтээл, бүрэлдэхүүн сургуулиудын захиалгат бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй  үнэ  тарифаар үйлчилгээ үзүүлэх.

Нэр

Албан тушаал

Утас

И-Мэйл

Г.Баярбат

Хэвлэх цехийн эрхлэгч

70007068

edupress@msue.edu.mn

Б.Гүнчиншарав

Эх бэлтгэгч

70007068

И.Бямба

Хэвлэгч

70007068

Б.Уранчимэг

Дэвтэрлэгч

70007068