Урлаг, Биеийн тамирын сургууль


Урлаг, Биеийн тамирын сургууль нь жарны түүхтэй МУБИС-ийн ууган сургуулийн нэг юм. 
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 4 сарын 26 - ны өдрийн 287-р тогтоолоор 1955 - 1956 оны хичээлийн жилд Улсын багшийн институтийн дэргэд Биеийн тамирын багш бэлтгэх анги, 1958 онд Сайд нарын зөвлөлөөс гаргасан “Ардын гэгээрлийн ойрын зорилт ба түүнийг биелүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын дагуу Зураг, Шугам зураг, Хөдөлмөрийн дээд мэргэжилтэй багш бэлтгэх зорилгоор Зураг хөдөлмөрийн анги нээж эхлүүлснээр тус сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. 

Түүхэн замналын он жилүүдэд биеийн тамир, зураг хөдөлмөр, 1959 онд кино драмын анги, үйлдвэр сурган, байгалийн ухааны факультет болон хөгжиж иржээ.

1961 онд зураг хөдөлмөр - биеийн тамирын факултет байгуулагдаж деканаар Б.Доржнямыг томилжээ.

1980-1989 онд хоёр салбар нэгдэн УБДС-ийн Биеийн тамир, урлагийн факультет нэртэйгээр байгуулагдан  деканаар А.Гочоо ажиллаж үйл ажиллагаа явуулж байлаа.

1990 оноос   факультетууд татан буугдаж тэнхимийн зохион байгуулалттай болсон бөгөөд улмаар Биеийн тамирын факультет, Урлаг, техникийн факултет байгууллагдан тус тусдаа бүрэлдэхүүн сургууль болтлоо өргөжин тэлсэн юм.

2014 оны 06 сарын 02-нд  Дүрслэх урлаг технологийн сургууль, Биеийн тамирын сургууль  түүхэндээ гурав дахь удаагаа нэгдэн Урлаг, Биеийн тамирын сургууль байгуулагдаж захирлаар А.Энхмаа ажиллаж байна. Ийнхүү МУБИС-ийн бүрэлдэхүүний таван сургуулийн нэг болон хөгжлийн шинэ замналаар сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Өнөөдөр бид багшлах боловсон хүчний хувьд дотоод гадаадад мэргэжил эзэмшсэн, эрдмийн зэрэг цолтой эрдэмтэн багш нар төдийгүй улсын болон олон улсын хэмжээнд урлаг спортын нэртэй тамирчид, уран бүтээлч багш нар, шинэ залуу боловсон хүчнээр эгнээгээ тэлсээр байгаа билээ. УБТСургуульд 115 багш, ажилтан, ажилчид ажиллаж  1800 -аад оюутан суралцаж байна.   

УБТСургууль нь захирлын зөвлөл, хөтөлбөрийн алба, мэргэжлийн 6 тэнхим, сургалт үйлдвэрлэл судалгаа арга зүйн 2 төвтэй.

Захирал, доктор (Ph.D), дэд профессор А.Энхмаа 

Захирлын туслах Ч.Жавзандулам

Хөтөлбөрийн албаны дарга: Р.Тамираа

Хөтөлбөрийн алба: 

Мэргэжилтэн С.Энхбаяр

Мэргэжилтэн Д. Энэбиш

Оюутанд үйлчлэх алба: 

Мэргэжилтэн Х.Должинханд

Мэргэжилтэн Ч.Алтанцэцэг

Мэргэжилтэн Д.Жигзмаа

Мэргэжилтэн Н.Ариунхишиг

Урлаг, биеийн тамирын сургуулийн тэнхимүүд:

1.    Биеийн тамирын тэнхим  /эрхлэгч, ахлах багш Д.Уранмандах / утас: 11-315577

2.    Спорт тоглоом, эрүүл мэндийн тэнхим /эрхлэгч, доктор (Ph.D) Г.Энхсайхан/

3.    Хөнгөн атлетик, гимнастикийн тэнхим /эрхлэгч,  доктор (Ph.D) Д.Баярлах/

4.    Дүрслэх урлагийн тэнхим /эрхлэгч, профессор Ц.Эрдэнэцог/ утас: 70118803

5.    Технологийн тэнхим эрхлэгчээр /эрхлэгч, дэд профессор Д.Сэрээтэрдорж/ Утас: 70118815

6.    Зураг зүй, Дизайны тэнхим /эрхлэгч, доктор Ph.D Р.Гоцбаяр/ Утас: 70118806

Багш урлагийн боловсрол, Багш биеийн тамирын боловсрол гэсэн үндсэн 2 багц хөтөлбөрөөр

-    Дүрслэх урлагийн багш

-    Хөгжмийн багш

-    Дизайн технологийн багш

-    Хувцас дизайн

-    Зураг зүй, дизайны багш

-    График дизайн

-    Биеийн тамирын багш

-    Спортын багш дасгалжуулагч мэргэжилүүдээр орчин үеийн шаардлагад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Холбоо барих: цахим шуудан  Sape@muse.edu.mn

Facebook page: Урлаг, биеийн тамирын сургууль 

Утас, Факс:  976-11-310923, 11-312561, 11-327770

Дүрслэх урлагийн тэнхим

Дүрслэх урлагийн тэнхим нь 1958 онд анх дэд эрдэмтэн Б.Гончигдоржийн санаачилгаар  Физик, математикийн салбарын дэргэд байгуулагджээ.

1960 оноос Ардын зураач Г.Одон эрхлэгчийн үед Б.Шагдарсүрэн шугам зураг, барималч А.Даваацэрэн урлагийн түүх, С.Нацагдорж, Д.Сандагдорж нар хар зураг, А.Гэвшээхүү багш сийлбэрийн хичээл зааж байжээ. 1963 онд Уран зургийн анги нээгдэж мэргэжлийн зураачдыг бэлтгэж эхэлжээ.

Далаад онд Ардын зураач О.Цэвэгжав болон хожим нь монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчид болсон Б.Балдан, С.Чогсом, Г.Баяр, С.Жамц нар багшлаж байжээ.            

Ная-ерэн оны эхэнд дэд профессор С.Сүх-Очир тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байв.

Ерээд онд тэнхмийн эрхлэгч дэд профессор Д.Бадрах, Д.Мөнхбаяр, Н.Очирбат, нарын үед дизайн урлагийн мэргэжилтэн бэлтгэх суурийг тавьсан юм.

Шинэ зууны босгон дээр дэд профессор С.Батчулуун эрхлэгчээр ажиллаж байв. 

2006 оноос доктор (Sc.D) Ц.Эрдэнэцог тэнхмийн эрхлэгч болж А.Ариунболд, Т.Сэлэнгээ, Н.Анхбаяр, О.Доржготов, Э.Батчимэг зэрэг залуу багш нар тэнхимд ажиллаж эхэлсэн юм.

Энэ үед багш нарын ном, зохиол, эрдэм шинжилгээний бүтээл олноор нийтлэгдэж,   багш нараас дотоодод, гадаадын том үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож ирлээ.

Манай тэнхмээс Урлаг судлалын Ш.У-ны доктор төрж, багш Ц.Ядамжав, Т.Батчулуун нар Хүндэт профессор цол хүртэж, багш Д.Булгантуяа, С.Батцоож, М.Уранбэрх, А.Ариунболд нар Их сургуулийн хэмжээнд тэргүүний залуу судлаач багш, шилдэг судлаач багшид шалгарч, тэнхим шилдэг тэнхимийн шалгаруулалтанд удаа дараа байр эзлэж, С.Батчулуун, Ц.Эрдэнэцог нар МДУ-ийн Академийн  Академич, Ц.Ядамжав багш МУГБагш цол хүрлээ.

2014 онд МУБИСургууль бүтцийн өөрчлөлтөнд орж, дэд профессор З.Баярмагнай, доктор О.Болор, багш Д.Үнэнбаяр, Н.Хүдэрчулуун, Ц.Золзаяа, Б.Галбадрах нар манай тэнхимд   нэгдсэнээр тэнхмийн түүхийн шинэ үе эхэллээ.

Технологийн тэнхим

    Анх 1962 оны 10 дугаар сард Боловсролын яамны зөвшөөрлөөр, УБДС-ийн ректорын №133-р тушаал гарч, “Хөдөлмөрийн тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаа эхлэн эрхлэгчээр нь Б.Доржнямыг томилсноор энэхүү түүхэн замнал  эхэлсэн юм. Тус тэнхим нь 1963 оноос Үйлдвэр сурганы, 1969 оноос Физик хөдөлмөрийн, 1978 оноос Ерөнхий техник хөдөлмөрийн, 1990 оноос Хөдөлмөр сургалтын, 1991 оноос Техник урлалын, 2010 оноос Технологи-дизайны, 2012 оноос Технологийн багш, Дизайн-хувцасны загвар зохион бүтээгч  мэргэжлээр тус тус бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж  байна. 2005-2007 онд ЕБС-ийн ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын  багш бэлтгэх 1, 2 жилийн хугацаатай сургалтыг зохион байгуулаад байна.

2002 оноос Технологийн тэнхим гэж нэрлэгдэх болсон бөгөөд тус тэнхимд одоогоор 17 багш, 3 лабораторийн туслах ажилтан ажиллаж байна. Багш  нарын 40 хувь нь эрдмийн зэрэг цолтой, залуу багш нар туслах ажилтнууд 100 хувь магистрын  зэрэг хамгаалсан 85 хувь  нь боловсрол  судлалын чиглэлээр  докторантурт элсэн суралцаж байна. Тус тэнхим Оёдол эсгүүр, дизайн зохион бүтээлт, хүнсний технологи, мод метал боловсруулалт, механик технологийн зэрэг мэргэжлийн 10 урлан, лабораториудад сургалтын үйл ажиллагаа  зохион байгуулж  явуулдаг.

Тус тэнхмээс санаачлан ЕБС ийн Технологийн болон Зураг зүй, Дүрслэх урлагийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг Азийн хөгжлийн банк Нордик сангийн тусламжтайгаар хэрэгжүүлж нийт 120 гаруй сургуульд хөрөнгө оруулалт хийж сургалтын орчныг сайжруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн болно.

Технологийн тэнхмийн эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа тэргүүлэх чиглэлийг  “Техникийн онол, технологийн төсөл, дизайн шинжилгээ, Үндэсний технологи судлал, зохион бүтээх технологийн судалгаа, Технологийн боловсролын дидактик, агуулга арга зүй, үнэлгээний асуудал” гэж томьёолон туршилт судалгааны ажил явуулж, сургалтанд хэрэгжүүлж байна.

2012 онд “Технологийн багш”  мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг  магадлан итгэмжлүүлж   № 89 тоот гэрчилгээг авсан  бөгөөд ахисан  түвшинд “Технологийн боловсролын магистр” ын  хөтөлбөрийг  магадлан итгэмжлүүлхээр өөрийн үнэлгээний тайланг бэлтгэн БМИҮЗөвлөлд хүргүүлээд байна.

Оюутны үйлдвэрлэлийн дадлага, магистрант докторантын туршилтын ажлыг  сургуулийн дэргэдэх сургалт үйлдвэрлэлийн  төвд  хийлгэж,  мэргэшүүлэн  төгсгөх нөхцөл бүрдээд байна.        

Бид ЕБС-ийн багш, сурагчдын дунд Техник технологийн олимпиадыг 1998 оноос хойш жил бүр 9-11 төрлөөр амжилттай зохион байгуулж ирлээ, Энэ нь улсын хэмжээний шилдэг багш, техникийн сонирхолтой авьяаслаг сурагчдыг дэмжин, БШУЯ ны бодлогын хүрээнд зохион байгуулагддаг өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм.

Зураг зүй, дизайны тэнхим

1998-1999 оны хичээлийн жилээс Дүрслэх урлаг дизайны тэнхмийн харьяанд “Дүрслэх урлаг,  дизайны багш” мэргэжлээр шинэ анги нээн, хичээллүүлснээр тус тэнхимд Дүрслэх урлаг, дизайны мэргэжлийн сургалт төвлөрч, урлаг судлал, дүрслэх урлагийн болоод зураг төсөл, график дизайны сургалтын технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэж эхэлсэн нь мэргэжлийн бие даасан тэнхим байгуулах зайлшгүй шаардлага тавигдсан юм.

2002-2003 оны хичээлийн жилээс Урлал техникийн факультетийг “Дүрслэх урлаг технологийн сургууль” болгон өргөтгөж,  УБИС-ийн ректорын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тушаалаар “Дизайн зохион бүтээлтийн тэнхим” –ийг шинээр байгуулан ажиллуулсан байна.

    Анх 5 багш, хичээлийн 1 туслах ажилтантай зохион байгуулагдсан тус тэнхмийн бүрэлдэхүүнд дэд доктор,  дэд профессор 2,  доктор1, магистр, докторант 2 ажиллаж, тэнхимийн харьяанд 85 оюутан, дүрслэх урлаг, дизайны чиглэлээр 11 магистрант, 2 докторант суралцаж байсны дээр график дизайн, зохион бүтээлт, техникийн зураг зүй, үндэсний урлал, хичээлүүдийг хариуцан Дүрслэх урлаг, дизайны багш, урлал техник, техник урлалын багш мэргэжлийн ангиудад сургалт явуулж байв.

    Мөн тус тэнхим нь Польш, ОХУ, БНХАУ, Япон, ӨМӨЗО гэх мэт олон орнуудтай  багшийн мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулах зэргээр хамтран ажиллаж байна.

Тус тэнхимд 2004-2006 онд Японы сайн дурын байгууллагын гишүүн интерьер дизайнер Ниши Киёоми,  2011 оноос хувцасны дизайнер Мурата Кан, компьютер графикийн багш Сана Хитоми зэрэг мэргэжилтэнгүүд хамтран ажиллаж байсан.

2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс “Зураг зүй, дизайн” гэсэн нэрээр нэрлэгдэх болсон.

Одоо Зураг зүй, дизайн тэнхимд доктор (Sc.D) профессор-1,  (Ph.D) дэд профессор-2, Доктор (Ph.D)-1, ахлах багш-1, магистр-4 багш  ажиллаж байна. Тус тэнхим нь Дүрслэх урлаг дизайны багш,  компьютер график дизайн  мэргэжлээр дипломын ба бакалавр, магистрантур, докторантурын шатлалаар сургалтыг зохион байгуулдаг.

Мэргэжилтний чанарыг сайжруулах, сургалтын технологийг боловсронгуй болгох, багшлах хүчнийг давтан сургаж, чанаржуулах, сургалтын агуулга арга зүйг хөгжүүлэх, мэдээлэл харилцааны технологи, мультимедиа дизайныг хөгжүүлэх, дизайны сургалтыг бүх шатны сургуулийн тогтолцоонд нэвтрүүлэх, оюутны бие даасан үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тус тэнхмийн хамт олон анхаарлаа хандуулан ажиллаж байна.   

Биеийн тамирын тэнхим

Биеийн тамирын тэнхим нь УБДС -ийн мэргэжлийн бус ангиудад биеийн тамирын хичээл орох чиглэлтэй 1958 онд байгуулагдсан. Тус тэнхим нь оюутан залуучуудад бие бялдрын хөгжил олгох сургалт явуулахын зэрэгцээ багш, ажилтан албан хаагчид, оюутнуудын  спортын уралдаан тэмцээн секц дугуйлангуудыг амжилттай зохион байгуулан явуулсаар ирсэн билээ. Тэнхмийн эрхлэгчээр спортын мастер Л.Чимэддорж, Б.Жигмэддорж, С.Цэдэвсүрэн, Ц.Шагдар, Ч.Сүхбаатар, Д.Ганбат, Д.Энэбиш, Ж.Даахүү, Д.Уранмандах нарын багш нар ажиллаж байсан.

БТТ нь төрөл бүрийн мэргэжлийн ангийн оюутнуудад эрүүл мэнд бие бялдрын сургалт явуулж тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх олон талт арга хэмжээнүүдийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулан, бие бялдар оюун санааны хувьд өндөр чадамжтай ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг онцлогтой.

Биеийн тамирын бус ангийн оюутнуудад 7 хоногт 2 цагаар аэробик, бодибилдинг, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, эмчилгээний биеийн тамир, спорт аялал зэрэг   хичээлүүдийг хувь хүний хэрэгцээ сонирхолд нь нийцүүлэн сонгох хэлбэрээр оруулж байна.

Тус тэнхимд Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Уранмандах, байт харвааны ОУХМастер С.Туул, бодибилдингийн спортын мастер Ч.Цогтбаяр, волейболын багш М.Баттөгс, гандболын спортын мастер А.Бат-Очир, бодибилдингийн багш Д.Пүрэвдорж, аэорбикийн спортын мастер Г.Болортулга, туслах ажилтан Б.Алтанцэцэг  нарын биеийн тамир спортын тэргүүний дадлага туршлагатай багш нар ажилладаг.

Биеийн тамирын тэнхим нь 2000 онд "Шинэ зуун" сэдэвт ажлаараа БТДС-ийн тэргүүний тэнхим, 2003, 2009 онд БТС-ийн тэргүүний тэнхим, 2004 онд МУБИС-ийн тэргүүний тэнхим шалгаруулах уралдаанд 3-р байр, 2008 онд сургалтын орчинг тохижуулах талаар идэвхи санаачлага гарган ажиллаж өргөмжлөл, сургалтын техник хэрэгслээр шагнагдсан.   

Спорт тоглоом-Эрүүл мэндийн тэнхим

Биеийн тамирын сургуулийн Онол арга зүйн тэнхим, Спорт тоглоомын  тэнхим нь анх 1963 онд байгуулагдсан ба Онол арга зүйн тэнхим нь Бие бялдрын хүмүүжил, Онол арга зүйн тэнхим гэж нэрлэгдэж байсан. 2013-2014 оны хичээлийн жилд бүтцийн өөрчлөлт хийгдэж эдгээр тэнхмүүдийг нэгтгэн Спорт тоглоом-Эрүүл мэндийн тэнхмийг байгуулсан.  Тэнхмийн эрхлэгчид:

Бие бялдрын хүмүүжил, Онол арга зүйн тэнхмийн эрхлэгчээр Ц.Шагдар (1963-1967), Л.Уртнасан (1991-1992), Онол арга зүйн тэнхмийн эрхлэгчээр Д.Ганбат (1996-1999), О.Уранчимэг (1999-2004), Л.Уртнасан (2004-2014)

Спорт тоглоомын тэнхмийн эрхлэгчээр Гавъяат дасгалжуулагч Л.Жамъяансүрэн (1963-1967), Д.Алтангэрэл (1968), Ч.Дэмчиг (1968, 1971), В.Долгормаа (1991), Г.Баясгалан (1991), Д.Дамба (1992-1993), Н.Цогт (1993-1994), Д.Дамба (1996-1999), С.Дарьсүрэн (1999), Б.Дашдэлгэр (1999-2003), Л.Доржжав (2003-2005), Д.Энэбиш (2005-2010), Л.Нарантуяа (2010-2014) нар тус тус ажиллаж байсан.

Одоо тус тэнхимд Улсын харцага, Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавъяат тамирчин, Ардын багш Д.Сэрээтэр, доктор, профессор Л.Уртнасан, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, доктор, дэд профессор Д.Халзан, доктор, дэд профессор О.Уранчимэг,  доктор С.Ганцэцэг, ОУХМ Л.Нарантуяа, Ш.Сэдбазар, О.Болд-Эрдэнэ нарын зэрэг үе үеийн алдартан, профессор, багш нар ажиллаж байна.

Спорт тоглоом-Эрүүл мэндийн тэнхмийн багш нар бакалаврын түвшинд: биеийн тамир спортын түүх, бие бялдрын хүмүүжлийн онол-арга зүй, дасгалжуулалтын онол-арга зүй, хүний биеийн анатоми, спортын физиологи, спортын анагаах ухаан, эмчилгээний биеийн тамир, эрүүл мэндийн боловсрол, спортын сэтгүүл зүй,  спорт тоглоомын онол-арга зүй, бөхийн спортын төрлийн онол-арга зүй болон практик хичээлийг, магистрын  түвшинд: биеийн тамирын судалгааны арга зүй, биеийн тамирын боловсрол, дасгалжуулалтын арга зүй, спортын анагаах ухаан, спортын сэтгэл судлал зэрэг мэргэжлийн суурь болон  мэргэжлийн хичээлийг заахын зэрэгцээ багш, оюутны эрдэм шинжилгээний онолын бага хурал, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, багшлах дадлагыг зохион байгуулж ирсэн.

Тус тэнхмийн багш нар БШУЯ, Боловсролын хүрээлэн, ССАЖЯ-наас  хэрэгжүүлсэн олон төсөлд оролцож, захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүнийг дурьдвал:

- Биеийн тамирын бага, дунд боловсролын стандарт

- Биеийн тамирын багшийн ном (I-III, IV-VI, VII-IX, X-XII)

- ЕБС-ийн 1-12-р ангийн Биеийн тамирын хичээлийн үндэсний хөтөлбөр, зөвлөмж

-Бага боловсролын Биеийн тамирын хичээлийн шинэчилсэн хөтөлбөр, зөвлөмж

- Бага боловсролын Биеийн тамирын багшийн ном (I-Y)

-Хөтөлбөрийн хөтөч I, II (судлагдахуун бүрээр)

-    Эрүүл мэнд хичээлийн хөтөлбөр, зөвлөмж

-    ЕБС-ийн эрүүл мэндийн Y, YI ангийн сурах бичиг

-    ЕБС-ийн эрүүл мэндийн Y, YI ангийн багшийн ном

-    ЕБС-ийн 1-12-р ангийн Эрүүл мэндийн хичээлийн үндэсний хөтөлбөр, зөвлөмж

-    ЭМЯ, БШУЯ-ны хамтарсан ЕБС-ийн сурагчдын ХДХВ/ДОХ-д өртөмтгий байдлыг бууруулах гарын авлага

-    БТС-ийн сургалтын хөтөлбөрийн нэгдсэн хөтөч

-    Монгол улсын шигшээ баг, тамирчдын Бие бялдрын тусгай бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох суурь судалгаа

Спорт тоглоом-Эрүүл мэндийн тэнхмийн зорилт нь Биеийн тамирын болон эрүүл мэндийн сургалт, спортын дасгалжуулалтын онол-арга зүйн өргөн мэдлэг, чадвартай; спорт тоглоомын төрөл тус бүрээр сургалтыг удирдах орчин үеийн арга барил эзэмшсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх; магистр, докторын түвшний сургалтыг шинэ шатанд гаргахад анхааран ажиллаж байна.

Хөнгөн атлетик, гимнастикийн тэнхим

Монгол улсад биеийн тамирын багш, дасгалжуулагч, мэргэжилтэн бэлтгэдэг эрдэмийн их уурхай болсон Биеийн тамирын дээд сургууль байгуулагдан нийгмийн эрэлт хэрэгцээгээр өөрчлөгдөн шинэчлэгдсээр

2014-2015 оны хичээлийн жилд түүхэн  шинэ хуудас нээж байгаа энэ цаг мөчид Спортын хатан хаан-Хөнгөн атлетик, спортын цагаан толгой-гимнастик хэмээн алдаршсан хоёр тэнхим нэгдэн нэгэн уриа, нэгэн зорилго, нэгэн санаагаар үйл ажиллагаагаа эхлээд байна.

Тус тэнхимийн хамт олон хөнгөн атлетик, гимнастик, биеийн тамирын онол, спортын хэмжил зүй, спортын менежмент, спортын аялал жуулчлал, хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх арга зүйн хичээлээр сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахын зэрэгцээ багшлах дадлага, цана, тэшүүр, явган аялалын дадлагыг удирдан зохион байгуулдаг. Хөнгөн атлетикийн тэнхимийн эрхлэгчээр Х.Дамдин, П.Рэнцэндорж, Д.Дамдинсүрэн, Д.Ганбат, Д.Энэбиш, Л.Уртнасан, Д.Баярлах, гимнастикийн тэнхимийн эрхлэгчээр Д.Чагчал, А.Равсал, Га.Цэрэндорж, Ж.Цолмон, С.Дашдорж, Ж.Баасандамба, Ц.Энхбаатар, Г.Энхсайхан, Б.Бат-Отгон нар ажиллаж ирсэн.

Тус тэнхимийн хамт олон биеийн тамирын салбарт багшлах боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна судалгаа шинжилгээний ажлыг өргөн цар хүрээнд явуулж Л.Уртнасан, Д.Ганбат, И.Жамъяндагва, Г.Энхсайхан, Д.Баярлах, Б.Бат-Отгон, Л.Туяа нарын зэрэг эрдэмтэн төрөн гарсны зэрэгцээ биеийн тамирын их дээд сургуульд суралцаж буй оюутан, багш, дасгалжуулагч нарт зориулсан цөөнгүй бүтээл туурвиж, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх чадвартай олон арван зэрэгтэй тамирчдыг бэлтгэн гаргаж байна.

     Сургалтыг судалгаа, үйлдвэрлэлтэй холбон үр ашигтай явуулахад гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд өөрийн үүргийг гүйцэтгэж ирлээ.  

Холбоо барих: Цахим шуудан  Sape@msue.edu.mn 
 
Facebook page: Урлаг, биеийн тамирын сургууль  
 
Утас, Факс:  976-11-310923
 
Хөтөлбөрийн алба: 11-327770
 
Захирлын туслах: 11-312561