Номын сан


Байгуулагдсан он: 1951

Номын сангийн нийт номын тоо :  30310 нэрийн 124876 ширхэг номтой. 

Номын сангийн бүтэц: Номын фонд нь: үндсэн фонд-1, ойрын фонд-3, салбар фонд: 1-тэй

Номын сан нь Lib4U  программыг ашигладаг ба бие даасан сервир компьютертэй. 124876 ширхэг номынхоо мэдээллийн баазыг  бий болгож чадсан.      Мөн  оюутны  bar кодтой үнэмлэхийг  ашиглан номын санч, номын фонд, уншигч гурвыг холбож уншлага үйлчилгээний мэдээг бүрэн автоматчилсан.

Оюутан номын  сангаар үйлчлүүлэх:

МУБИС-ийн  оюутан, магистрант, докторант, орой, эчнээ, шаталсан зэрэг бүх хэлбэрээр суралцаж буй оюутнуудад үйлчилдэг.

Суралцагч  МУБИС-ийн номын сангаар үйлчлүүлэхийн тулд дараах материалыг бүрдүүлж ирдэг:

  • МУБИС-ийн бар код бүхий оюутны цахим үнэмлэх
  • 1 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, эсвэл регистрийн дугаараа мэдэж байх
  • Өөрийн одоо амьдарч буй гэрийн хаяг,  утасны дугаар

Дээрх материал бүрдүүлж ирээд номын сангийн цахим бүртгэлд Мэдээллийн технологич дээр (энэ хүн хаана хэдэн тоотод байдаг бэ) ирж бүртгүүлнэ.

  • Номын сангийн электрон бүртгэлд бүртгүүлсэн суралцагч хэн бүхэн оюутны үнэмлэхээрээ МУБИС-ийн номын сангийн аль ч  салбараар үйлчлүүлэх эрх нь нээгдэнэ. 

Номын сан нь тус сургуулийн хамгийн том материалаг бааз нь юм.

Сургуулийн оюутан, магистрант, докторант, багш, ажилтан, албан хаагчид хүрч үйлчлэхийн тулд номын бүтэц бүрэлдэхүүний байдлыг харгалзан 5 салбар фондод ангилан хувааж, уншигч, судлаачдад үйлчилж байна.  7 хоногийн 5 өдөр 08:30 – 20:00 цаг хүртэл ажилладаг ба шалгалтын үед уртгасгасан цагаар ажилладаг.

Үндсэн фонд нь захиалгаар  номыг 2-4 хоногоор гэрээр ном олгон   үйлчлэх  ба ойрын фонд нь цөөн хувьтай болон мэргэжлийн ном, толь бичгээр уншлагын зааланд сууж үйлчлүүлэх боломжоор хангадаг,  англи ном сонин сэтгүүлийн өдөрт ирсэн шинэ сонин сэтгүүл болон гадаад хэлээрх мэргэжлийн сэтгүүлийг сууж үзэх зориулалттай.


Инноваци

Байршил: МУБИС ийн хичээлийн 11-р байр

  • Судалгааны тэнхим 1: 2 давхар 202 тоот

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх

Багтаамж: 30 хүний суудалтай  (Одоогоор 30 хүний суудалтай шинэ ширээ сандал ирэхээр нэмэгдэнэ)

Номын фонд: 6700 гаруй номтой

            Философи, Нийгэм улс төр, Түүх, Шашин, Техник технологийн цөөн хувьтай байнгын хэрэглэгддэг номоор үйлчилдэг

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг

  • Судалгаа тэнхим 2: 3 давхарт 301 тоот

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх

Багтаамж: 30 хүний суудалтай  (Одоогоор 30 хүний суудалтай шинэ ширээ сандал ирэхээр нэмэгдэнэ)

Номын фонд: 10000  орчим номтой

            Монгол хэл, Монгол судлал, Гадаад хэл, Утга зохиол, Аман зохиол, Сэтгүүл зүй гэх мэт номоор үйлчилдэг.

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг

  • Судалгаа тэнхим 3: 4 давхарт 401 тоот

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх

Багтаамж: 40 хүний суудалтай  (Одоогоор 30 хүний суудалтай шинэ ширээ сандал ирэхээр нэмэгдэнэ)

Номын фонд: 4000  орчим номтой.

            Боловсрол, Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын шинжлэх ухаан, Химийн шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухааны цөөн хувьтай байнгын хэрэглэгддэг номоор үйлчилдэг.

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг

  • Эрдэм шинжилгээний номын сан: 3 давхарт 300 тоот

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх, МУБИС –д Доктрантур, Магистрантурын оюутан байх, Баклаварын диплом бичиж буйг тодорхойлсон сургуулийн тодорхойлт, Эрдэм шинжилгээний ажил хийж буйг тодорхойлсон сургуулийн тодорхойлт.

Батгаамж: 20 хүний суудалтай

Номын фонд: 1800 гаруй: Үүнд Судалгааны ажлууд, Судалгааны арга зүйд зориулагдсан ном сурах бичиг гарын авлага, доктор магистр бакалаварын ажилууд орно

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг

  • Тогтмол хэвлэлийн танхим: 4 давхарт 401 тоот

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ?

Батгаамж:

Номын фонд:

Ажиллах хуваарь:


Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Байршил: 1 давхар 102 тоот

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх

Багтаамж: 100 хүний суудалтай

Номын фонд: 11354 номтой Сурган хүмүүжүүлэх ухаан, Нийгмийн ухаан, Түүх соёл, Уран зохиол, Филлософи, Сэтгэл судлал

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг


Математик байгалийн ухааны сургууль

Байршил: 1 давхар Математик, Байгалийн ухааны сургуулийн номын сан

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх

Багтаамж: 160 хүний суудалтай

Номын фонд: 38.000 гаруй номтой.

            Математик, Физик, Биеийн тамир, Биологи, Газарзүй, Эдийн засагийн номоор фондоо бүрдүүлсэн.

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг


 

Багшийн сургууль

Байршил: 1 давхар Багшийн сургуулийн номын сан

Үйлчлүүлэхэд юу шаардлагатай вэ? Иргэний үнэмлэх, Оюутны үнэмлэх

Багтаамж: 70 хүний суудалтай

Номын фонд: 28.000 гаруй номтой. Үүнд бага боловсрол болон бусад шинжлэх ухааны ном орно.

Ажиллах хуваарь: 08:30 – 20:00 цаг