Дүрэм, журам


Оюутны Холбоо болон салбар зөвлөлийн үндсэн дүрэм

Нэгдүгээр бүлэг: Нийтлэг үндэслэл

1-дүгээр зүйл. Үндэслэл

1.1 Энэ дүрмийн зорилт Монгол улсын боловсролын их сургуулийн оюутны холбоо /цаашид МУБИСОХ/, салбар сургуулийн оюутны зөвлөл /цаашид ОЗ/, МУБИСОХ-ын дэргэдэх Клубүүдийн зөвлөл /КЗ/, МУБИСОХ-ын дэргэдэх Оюутны байрны нэгдсэн зөвлөл /цаашид ОБНЗ/-ийн зорилго , үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт, Тэргүүн, Дэд тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

  1. МУБИСОХ-ны Англи хэл дээрх албан ёсны нэр нь “Students Union of Mongolian State University Of  Education” болно.
  2. МУБИСОХ нь МУБИС-ийн оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага байна.
  3. МУБИСОХ нь Үндсэн хууль, МУБИС-ийн дүрэм, Төрийн бус байгууллагын тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
  4. МУБИСОХ нь өөрийн дээд шагналтай байж болно. Шагнал гардуулах болзол журмыг удирдах зөвлөл батална.
  5. МУБИСОХ-ны хаяг: Монгол улс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-14, МУБИС-ийн Хичээлийн Б байрны 1-р давхар 101 тоотод байрлана.
    1. Харилцах утас: 976- 11- 318582
    2. Электрон шуудан: mubisoyutniiholboo@yahoo.com
    3. Web: msue.edu.mn, mubis_oyutnii_ holboo /facebook.com/
    4. Шуудангийн хаяг: Улаанбаатар-210648
    5. МУБИСОХ нь өөрийн тамга, тэмдэг, туг, сүлд дуу, үнэмлэх, уриа, дуулал, хэвлэмэл хуудас, мэдээллийн сонинтой байж болно.
    6. МУБИСОХ-ны бүх шатны байгууллага албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
    7. МУБИСОХ нь орон нутагт болон гадаад улсад өөрийн салбар зөвлөлтэй байж болно.                                        

 Хоёрдугаар бүлэг: МУБИСОХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиглэл

2-дугаар зүйл. Эрхэм зорилго

2.1 МУБИСОХ-ны эрхэм зорилго нь: Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрийг оруулах, төрөөс оюутны талаар явуулж байгаа бодлого, гарах шийдвэрт нөлөөлөх, түүнийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох,  МУБИС-д суралцаж буй оюутнуудын эрх ашгийг монгол улсын болон олон улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх,  салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.

3-дугаар зvйл. Үндсэн чиглэл

3.1  Оюутан залуусын дунд эрдэм шинжилгээ,сургалт судалгаа, урлаг спорт, танин мэдэхүйн хөгжлийн дэмжих нийгмийн олон талт арга хэмжээ зохион байгуулах.

3.2  Оюутнуудын талаар төрөөс болон МУБИС-иас баримтлах бодлогыг тодорхойлон боловсруулахад оролцох, хэрэгжүүлэх.

3.3  Оюутан залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор мэргэжлийн болон сонирхлын клуб дугуйлан ажиллуулах.

3.4  Монголын оюутны хөдөлгөөний эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, оюутны байгууллагын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээлэл санал бодлоо солилцох, илэрхийлэх бололцоог бүрдүүлэх.

3.5  Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай ажил төрлийн уялдааг бэхжүүлэх, хамтран төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах.

3.6  МУБИСОХ-ны хэтийн төлөвлөгөөг цаг тухайд нь боловсруулж, тус байгууллагын хөгжил, байнгын ажиллах баталгааг хангах, эдийн засаг, санхүүгийн боломжийг дээшлүүлэх, нийгэмд өрсөлдөх чадавхийг бэхжүүлэх.

3.7   Дүрмийн зорилго хэрэгжихтэй холбоотой бусад үйл ажиллагаа.

4-дүгээр зүйл. Үйл ажиллагааны үндсэн зарчим

4.1 МУБИСОХ нь үйл ажиллагаа явуулахдаа дараах зарчмуудыг удирдлага болгоно.

4.1.1 Хууль, дүрмээ дээдлэх ёсны зарчим

4.1.2 Тэгш эрхийн зарчим

4.1.3 Ил тод нээлттэй байдлын зарчим

4.1.4 Удирдах, удирдуулах ёсны зарчим

4.1.5 Байнгын тогтвортой, залгамж чанартай байх зарчим

Гуравдугаар бүлэг: МУБИСОХ-ны чуулган, түүний эрх үүрэг

5-дугаар зvйл. Чуулган

5.1  МУБИСОХ-ны эрх барих дээд байгууллага нь “Их чуулган” байна.

5.2 Их чуулган жилд нэг удаа хуралдах бөгөөд ээлжит бус  “Их чуулган”-ыг удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 –с дээш хувийн санаачилсанаар болон тэргүүн санал болгосон тохиолдолд зарлана.

5.3 Чуулганд МУБИС-ийн хариуцлагатай гишүүн нар төлөөлөгчөөр оролцоно.

5.4  Чуулганы хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлөөр батална.

5.5  Чуулган даргалагч нь удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 буюу түүнээс дээш хувийн саналаар сонгогдоно.

5.6  Чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

5.6.1    МУБИСОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах.

5.6.2    Тэргүүн, хяналтын зөвлөлийг сонгох чөлөөлөх.

5.6.3    МУБИСОХ-ны бүтэц, зохион байгуулалтыг батлах.

5.6.4    МУБИСОХ-ны дүрмийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дөрөвдүгээр бүлэг:

6-дугаар зүйл. Удирдах зөвлөлийн эрх, үүрэг

6.1    Чуулганаас чуулган хооронд МУБИСОХ-ны үйл ажиллагааг төлөөлөн  удирдах зөвлөл /цаашид УЗ гэх/ эрхлэн явуулна.

6.2    Удирдах зөвлөл нь Тэргүүн, Дэд тэргүүн, Нарийн бичиг, МУБИС-ийн клубийн нэгдсэн дарга, Оюутны байрны нэгдсэн зөвлөлийн дарга,Салбар сургуулийн оюутны зөвлөлийн дарга болон дэд дарга нараас бүрдсэн баталгаажсан гишүүд байна.

6.3       Удирдах зөвлөл 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

6.4       Удирдах зөвлөл нь чуулганы эрхээс бусад үед шийдвэр гаргах эрхтэй дээд байгууллага мөн.

6.5       Удирдах зөвлөл нь дараах эрхтэй.

6.5.1    Удирдах зөвлөл нь МУБИСОХ-ны жилийн төлөвлөгөөг батлах.

6.5.2    Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 саналаар ээлжит бус чуулганыг хуралдуулах.

6.5.3    Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа хүрээнд ажлын хэсэг, түр хороо зэргийг байгуулж болно.

6.5.4    Удирдах зөвлөлийн гишүүд нь МУБИС-ийн Хичээлийн байрууд болон Оюутны дотуур байранд чөлөөтэй нэвтрэн шалгалт хийх, үйл ажиллагаа зохион байгуулах.

6.5.5    Удирдах зөвлөлийн гишүүд нь МУБИС-ийн багш, ажилчин, албан хаагчдад шаардлага тавьж түүний хэрэгжилтэнд хяналт тавих

6.6       Удирдах зөвлөл нь дараах үүрэгтэй.

6.6.1    Ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулах, жилийн төсөв батлах, МУБИСОХ-ны чуулганыг зарлах.

6.6.2    МУБИСОХ-ны өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээг тогтооно.

6.6.3    МУБИСОХ-ны үйл ажиллагаатай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахаар дүрмийн хүрээнд журам заавар бусад шийдвэр гаргаж мөрдүүлэх.

6.6.4    Удирдах зөвлөл нь тэргүүний санал болгосны дагуу шаардлагатай гэсэн асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зорилго бүхий түр ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.

6.6.5    Салбар сургуулийн Оюутны Зөвлөлийн дарга сонгох ээлжит болон ээлжит бус чуулганд МУБИСОХ-ны Тэргүүн, Дэд тэргүүн, ЕНБД-ын аль нэгний хамтаар хяналтын зөвлөл төлөөлөгчөөр оролцоно.

Тавдугаар бүлэг

7-дугаар зүйл. Тэргүүн

7.1       МУБИСОХ-ны дарга нь МУБИСОХ-ны тэргүүн / цаашид Тэргүүн гэх / мөн. Тэргүүн нь чуулганаар сонгогдсон МУБИСОХ-ны нэр төрийг Монгол улсын болон  Олон Улсын хэмжээнд өндөрт өргөж чадах МУБИС-ийн бакалаврын зэргийн, өдрийн ангийн оюутан байна.

7.2       Тэргүүн нь сонгуульт хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд удирдах зөвлөлийн дарга байна.

7.3       Тэргүүн нь МУБИС-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн байна.

7.4       Тэргүүн нь МУБИС-ын Захиргааны зөвлөлийн гишүүн байна.

7.5       Тэргүүн нь МОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байна.

7.6       Тэргүүний бүрэн эрхийн хугацаа дараагийн чуулган хүртэл үргэлжилнэ.

7.7       Тэргүүн нь чуулганаар нэг удаа улиран сонгогдож болно.

7.8. Тэргүүн дараах бүрэн эрхтэй.

7.8.1    Дэд тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлд санал болгон батлуулах.

7.8.2    Тэргүүн удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргийн биелэлтэнд дүгнэлт хийн хариуцлага хүлээлгэх, урамшуулах.

7.8.3    Удирдах зөвлөлийн гишүүн болон, ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Хяналтын зөвлөлд санал оруулах, ажил үүргээс чөлөөлөх.

7.8.4    МУБИСОХ-г гадаад, дотоодод төлөөлөх.

7.8.5    Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах

7.8.6   Бүрэлдэхүүн сургуулиудын “Оюутны Зөвлөл”-ийн  жилийн төсвийг батлах

8.8. Тэргүүн дараах үүрэгтэй.

8.8.1    Тэргүүн нь МУБИСОХ-г гадаад дотоодод төлөөлөх, түмэнд нийцсэн шийдвэр зөвлөмж гаргах, биелэлтэнд хяналт тавих, холбооны ажлын гүйцэтгэлийн тайланг мэдээллэх.

8.8.2    МУБИС-ийн төлөөлөн удирдах зөвлөл, Захиргааны зөвлөлийн хурлын мэдээллийг Удирдах зөвлөлд танилцуулах.

Зургадугаар бүлэг

9-дүгээр зүйл. Дэд Тэргүүн

9.1       МУБИСОХ нь нэг Дэд Тэргүүнтэй байна.

9.2       МУБИСОХ-ны Дэд Тэргүүнийг Тэргүүний санал болгосноор Удирдах зөвлөлөөр хэлэлцэн ердийн олонхын саналаар баталгаажуулна.

9.3       МУБИСОХ-ны Дэд Тэргүүний бүрэн эрхийн хугацаа 1 жил байх ба улиран сонгогдож болно.

9.4       МУБИСОХ-ны Тэргүүнийг эзгүйд болон хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд Дэд Тэргүүн орлох буюу бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

9.5       Дэд Тэргүүн олон улсын болон бүс нутгийн оюутан залуусын хөдөлгөөнд холбоог бүрэн төлөөлөх эрхтэй.

9.6       Дэд Тэргүүн нь  давхар албан тушаал, үүрэг гүйцэтгэхгүй байх.

Долдугаар бүлэг

10-дугаар зүйл. Ерөнхий нарийн бичгийн дарга

10.1     МУБИСОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид ЕНБД гэх/ өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах оюутан болно.

10.2     ЕНБД-ыг Тэргүүний санал болгосноор Удирдах зөвлөлөөр хэлэлцэн ердийн олонхын саналаар баталгаажуулна.

10.3     ЕНБД-ын бүрэн эрхийн хугацаа 1 жил байна.

10.4     ЕНБД нь МУБИСОХ-ны Гүйцэтгэх хороог ахлан ажиллана.

10.5     ЕНБД нь  Удирдах зөвлөлөөс гаргасан тушаал, зааврыг гүйцэтгэх үүрэгтэй.

10.6     ЕНБД нь  давхар албан тушаал, үүрэг гүйцэтгэхгүй байх.

Наймдугаар бүлэг

11-дүгээр зүйл. Хяналтын зөвлөл

11.1     МУБИСОХ нь Хяналтын зөвлөлтэй байх бөгөөд чуулганаас сонгогдсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

11.2     МУБИСОХ-ны Хяналтын зөвлөл нь / цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ МУБИСОХ-ны өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн хүрээнд МУБИСОХ-ны үйл ажиллагаанд хяналтын үүргийг гүйцэтгэнэ.

11.3     Хяналтын зөвлөл нь МУБИСОХ болон МУБИС-ийн удирдлага, бусад бүх шатны байгууллага, хувь хүнээс хараат бус байна.

11.4     Хяналтын зөвлөлийн гишүүн нь МУБИСОХ-ны сонгуульт ажлыг хавсран хийх ёсгүй.

11.5     Хяналтын зөвлөл дараах бүрэн эрхтэй.

11.5.1  МУБИСОХ-ны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэлт хийх.

11.5.2  МУБИСОХ-ны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн ажиллагаанд хяналт, шалгалт хийх.

11.5.3  МУБИСОХ-ны үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд мэдэгдэх.

11.5.4  МУБИСОХ-ны хяналтын зөвлөл нь энэхүү дүрмийн хүрээнд өөрийн журам боловсруулан мөрдөж ажиллана.

11.6 Хяналтын зөвлөл нь дараах үүрэгтэй.

11.6.1 Сар бүрийн эхэнд Оюутны зөвлөл, ажлын хэсгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж дүгнэлт хийн “Тэргүүн”-д танилцуулах.

11.6.2  Үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой асуудлыг шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.

11.6.3 Бүрэлдэхүүн сургуулийн чуулганд хяналтын зөвлөлөөс төлөөлөн албан ёсоор хяналт тавьж оролцоно.

Есдүгээр бүлэг

12-дугаар зүйл. Оюутны зөвлөл

12.1 МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөл нь /цаашид ОЗ гэх/ өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалж, оюутнуудынхаа төлөө үйлчилдэг, энэхүү дүрмийг мөрдлөгө болгон ажиллах МУБИСОХ-ны нэгж байгууллага мөн.

12.2 ОЗ нь өөрийн билэгдэл туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно.

12.3 ОЗ нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу оюутны холбоонд тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө.

12.4 ОЗ-ийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.

12.5 Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОЗ-ийн дарга зарлах ба ОЗ–ийн гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа ОЗ-ийн даргад уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

13-дугаар зүйл. Оюутны зөвлөлийн чуулган, түүний эрх үүрэг

13.1 Оюутны зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь МУБИСОХ байна.

13.2 Оюутны зөвлөлийн их чуулганыг Оюутны холбооны тэргүүн болон оюутны зөвлөлийн дарга санал болгосон тохиолдолд зарлана.

13.3 Чуулганд МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болон тухайн сургуулийн анги бүрээс хариуцлагатай гишүүний хамт 2 оюутан төлөөлөгчөөр оролцоно.

13.4 Чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

13.4.1 Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх.

13.4.2 Оюутны зөвлөлийн дарга болон хяналтын зөвлөлийг сонгох, чөлөөлөх.

13.4.3 МУБИС-ийн оюутны холбоо, ОЗ-ийн дүрмийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.   

13.5 ОЗ-ийн удирдах зөвлөлийн эрх

13.5.1 ОХ, ОЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг ОХ-нд ОЗ-ийн даргаар дамжуулан өргөн барих

13.5.2 ОЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

13.5.3 ОЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хуралд баримтлах журмаар зохицуулна. Хурлын дэг нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна.

13.6 ОЗ –н бүтэц, бүрэлдэхүүн

13.6.1 ОЗ нь ОЗ–ийн дарга, ОЗ-ийн дэд дарга, ОЗ–ийн нарийн бичиг, хариуцлагатай гишүүд/ангийн дарга/, орон тооны гишүүд буюу сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр ОЗ –д нэгдсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

13.6.2 ОЗ нь чиг үүргийнхээ дагуу алба, сектор байгуулан ажиллана.

13.7 ОЗ–ийн дарга, түүний бүрэн эрх

13.7.1 ОЗ-ийн дарга нь ОЗ-ийн их чуулганаар сонгогдсон ОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ОЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтан юм.

13.7.2 ОЗ –н дарга дараах эрх эдэлнэ.

13.7.2.1 Оюутантай холбоотой бүхий л харилцаанд ОЗ, салбар сургуулийн нийт оюутнуудыг төлөөлөх,

13.7.2.2 Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

13.7.2.3 ОЗ-ийн дэд дарга, нарийн бичгийг удирдах зөвлөлд санал болгон батлуулах.

13.7.2.4 ОЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргийн биелэлтэнд дүгнэлт хийн хариуцлага хүлээлгэх урамшуулах.

13.7.2.5 Удирдах зөвлөлийн гишүүн болон идэвхтэн гишүүн ёс зүйн болон бусад зөрчил гаргасан тохиолдолд ажил үүргээс нь чөлөөлөх.

13.7.2.6 Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах

13.7.2.7 ОЗ-ийн хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах

13.7.2.8 Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОЗ-ийн гишүүнд чөлөө өгөх

13.7.2.9 ОЗ-өөс зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ѐсоор нээх

13.7.2.10 ОЗ-ийн гишүүдэд үүрэг даалгавар өгөх

13.7.2.11 ОЗ-ийн гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах

13.7.2.12 ОЗ-ийн төсвийг зарцуулах, хянах

13.7.2.13 ОХ, ОЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

13.7.2.14 Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

13.7.3 ОЗ–ийн дарга дараах үүрэг хүлээнэ.

13.7.3.1 ОХ-ны тэргүүн, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаварыг ОЗ-ийн хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,

13.7.3.2 ОЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,

13.7.3.3 ОЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,

13.7.3.4 Салбар сургуулийн оюутан, ОЗ-ийн гишүүдээс гаргасан саналыг хүндэтгэн үзэж, хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах,

13.7.3.5 ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

 13.7.3.6 Олонхийн саналыг хүндэтгэх,  

13.7.3.7 Бусад ОЗ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

13.7.3.8 ОЗ–ийн даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

13.7.3.9 Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

 13.7.3.10 ОЗ-ийн үйл ажиллагаа болон ОЗ-ийн нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх

13.7.3.11 Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх

 13.7.3.12 Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Аравдугаар бүлэг

14-дүгээр зүйл. МУБИС-ийн Оюутны холбооны хариуцлагатай гишүүн

14.1 МУБИС-ийн Оюутны холбооны хариуцлагатай гишүүнд бүрэлдэхүүн сургуулиудын ангийн дарга нар болон клубийн дарга, оюутны зөвлөлийн гишүүд хамаарагдана.

14.2 МУБИС-ийн Оюутны холбооны хариуцлагатай гишүүн нь өөрийн анги, клубийн оюутнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалж, оюутнуудынхаа төлөө үйлчилдэг, энэхүү дүрмийг мөрдлөгө болгон ажиллах МУБИСОХ-ны гишүүн мөн.

Арван нэгдүгээр бүлэг

15-дугаар зүйл. МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Клубүүдийн зөвлөл

15.1 МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Клубүүдийн зөвлөл нь /цаашид КЗ гэх/ МУБИСОХ-ны дэргэдэх оюутны клубүүдийн үйл ажиллагааг зангидан удирдаж, клубийн оюутнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалж, энэхүү дүрмийг мөрдлөгө болгон ажиллах МУБИСОХ-ны нэгж байгууллага мөн.

15.2 КЗ нь өөрийн билэгдэл туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно.

15.3 КЗ нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу оюутны холбоонд тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө.

15.4 КЗ-ийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.

15.5 Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд КЗ-ийн дарга зарлах ба КЗ–ийн гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа КЗ-ийн даргад уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.                                                 

16-дугаар зүйл. Клубүүдийн зөвлөлийн чуулган, түүний эрх үүрэг

16.1 Клубүүдийн зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь МУБИСОХ байна.

16.2 Клубүүдийн зөвлөлийн их чуулганыг Оюутны холбооны тэргүүн, оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон клубүүдийн зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд санал болгосон тохиолдолд зарлана.

16.3 Чуулганд МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болон клубүүдийн дарга төлөөлөгчөөр оролцоно.

16.4 Чуулган дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

16.4.1 Клубүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх.

16.4.2 Клубүүдийн зөвлөлийн дарга болон КЗ-ийн тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх.

16.5 КЗ-ийн удирдах зөвлөлийн эрх

16.5.1 МУБИСОХ-ны дэргэдэх КЗ-ийн Удирдах зөвлөл нь гишүүн клубүүдийн дарга нараас бүрдэнэ.

16.5.2 ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах талаар санал гаргах, төслийг ОХ-нд КЗ-ийн даргаар дамжуулан өргөн барих

16.5.3 КЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

16.5.4 КЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хуралд баримтлах журмаар зохицуулна. Хурлын дэг нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна.

16.6 КЗ–ийн дарга, түүний бүрэн эрх

16.6.1 КЗ-ийн дарга нь КЗ-ийн их чуулганаар сонгогдсон ОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, КЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтан юм.

16.6.2 КЗ –ийн дарга дараах эрх эдэлнэ.

16.6.2.1 Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

16.6.2.2 КЗ-ийн дэд дарга, нарийн бичгийг удирдах зөвлөлд санал болгон батлуулах.

16.6.2.3 КЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргийн биелэлтэнд дүгнэлт хийн хариуцлага хүлээлгэх, урамшуулах.

16.6.2.4 КЗ-ийн гишүүн клубийн тэргүүн  ёс зүйн болон бусад зөрчил гаргасан тохиолдолд клубийн КЗ-ийн гишүүн клубээс хасах.

16.6.2.5 КЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах

16.6.2.6 КЗ-ийн хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах

16.6.2.7 Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар КЗ-ийн гишүүнд чөлөө өгөх

16.6.2.8 КЗ-өөс зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ёсоор нээх

16.6.2.9 КЗ-ийн гишүүдэд үүрэг даалгавар өгөх

16.6.2.10 КЗ-ийн гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах

16.6.2.11 КЗ-ийн гишүүн клубүүдээс ирсэн төслийг МУБИСОХ-ны тэргүүнд танилцуулах, шаардлагатай төсвөөр дэмжүүлэх

16.6.2.12 ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

16.6.2.13 Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

16.6.3 КЗ–ийн дарга дараах үүрэг хүлээнэ.

16.6.3.1 ОХ-ны тэргүүн, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаварыг КЗ-ийн хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,

16.6.3.2 КЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,

16.6.3.3 КЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,

16.6.3.4 Салбар сургуулийн оюутан, ОЗ-ийн гишүүд, КЗ-ийн гишүүн клуб, клубийн гишүүдээс  гаргасан саналыг хүндэтгэн үзэж, хэрэгжүүлэх бололцоог хангах, хамтран ажиллах,

16.6.3.5 ОХ, ОЗ-ийн нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

16.6.3.6 Олонхийн саналыг хүндэтгэх, 

16.6.3.7 Бусад МУБИСОХ-ны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

16.6.3.8 КЗ–ийн даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

16.6.3.9 Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

16.6.3.10 КЗ-ийн үйл ажиллагаа болон КЗ-ийн нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх

16.6.3.11 Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх

16.6.3.12 Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

16.6.3.13 КЗ дарга улиралд нэг удаа тайлан тавих тавиагүй тохиолдолд удирдах зөвлөлөөр хэлэлцэн ажлын түтгэлзүүлэх

16.6.3.14 КЗ дарга ажил үүрэгээ амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд сонгуулт ажил явуулаж улиран сонгогдох эрхтэй

16.6.3.15 КЗ төлбөртэй сургалт явуулах тохиолдолд МУБИС ОХ болон Оюутанд үйлчилэх албанаас зөвшөөрөл авах мөн хоёроос дээш жил клубын үйл ажиллагаа явуулсан клуб сургалт явуулах эрхтэй .

Арван хоёрдугаар бүлэг

17-дугаар зүйл. МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Оюутны байрны нэгдсэн зөвлөл

17.1 МУБИС-ийн Оюутны холбооны дэргэдэх Оюутны байрны нэгдсэн зөвлөл нь /цаашид ОБНЗ гэх/ МУБИС-ийн Оюутны дотуур байрны оюутны зөвлөлүүдийн үйл ажиллагааг зангидан удирдаж, оюутны байрны оюутнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалж, энэхүү дүрмийг мөрдлөгө болгон ажиллах МУБИСОХ-ны нэгж байгууллага мөн.

17.2 ОБНЗ нь өөрийн билэгдэл туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно.

17.3 ОБНЗ нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу оюутны холбоонд тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө.

17.4 ОБНЗ-ийн хурал нь байнгын тогтмол байх ба ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурлыг 7 хоног бүрт 1 удаа тогтмол хуралдуулах бөгөөд хурал хийх өдрийг гишүүдийн олонхийн саналаар баталгаажуулна.

17.5 Шаардлагатай бол ээлжит бус хурлыг хуралдуулах бөгөөд ОБНЗ-ийн дарга зарлах ба ОБНЗ–ийн гишүүдийн олонхийн саналаар зохион байгуулж болно. Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хурал зарлан хуралдуулахдаа ОБНЗ-ийн даргад уг хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдэгдэнэ.

18-дугаар зүйл. ОБНЗ, Оюутны байрны оюутны зөвлөл түүний эрх үүрэг

18.1 Оюутны байрны нэгдсэн зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь МУБИСОХ байна.

18.2 ОБНЗ-ийн чуулганыг Оюутны холбооны тэргүүн болон клубүүдийн зөвлөлийн дарга санал болгосон тохиолдолд зарлана.

18.3 Чуулганд МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд болон Оюутны байрны оюутны зөвлөлийн дарга, давхарын дарга нар төлөөлөгчөөр оролцоно.

18.4 МУБИСОХ-ны дэргэдэх ОБНЗ-ийн гишүүн Оюутны байрны оюутны зөвлөлийн чуулганыг Оюутны холбооны дэд тэргүүн болон Оюутны байрны багш нар хэлэлцсэний үндсэн дээр зарлана.

18.5 Оюутны байрны оюутны зөвлөлийн чуулганд МУБИСОХ-ны дэд тэргүүн, хяналтын зөвлөл, оюутны байрны оюутнууд төлөөлөгчөөр оролцоно.

18.6 Оюутны байрны оюутны зөвлөлийн чуулганаар ОБОЗ-ийн дарга, давхарын дарга нар сонгогдоно.

18.7 ОБНЗ-ийн удирдах зөвлөлийн эрх

18.7.1 МУБИСОХ-ны дэргэдэх ОБНЗ-ийн Удирдах зөвлөл нь Оюутны байрны оюутны зөвлөлийн дарга нараас бүрдэнэ.

18.7.2 ОБНЗ-ийн зорилтууд, өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.     

18.7.3 ОБНЗ-ийн хуралтай холбоотой бусад асуудлыг хуралд баримтлах журмаар зохицуулна. Хурлын дэг нь Оюутны Холбооны хурлын дэгтэй нэгэн адил байна.

18.8 ОБНЗ–ийн дарга, түүний бүрэн эрх

18.8.1 ОБНЗ-ийн дарга нь ОБНЗ-ийн чуулганаар сонгогдсон ОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ОБНЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий сонгуульт ажилтан юм.  

18.8.2 ОБНЗ –ийн дарга дараах эрх эдэлнэ.

18.8.2.1 Дүрэм, журам, шийдвэр, санал, уриалга, мэдэгдэл гарган тухайлсан асуудлаар тодорхой байр суурь баримтлан ажиллах

18.8.2.2 ОБНЗ-ийн дэд дарга, нарийн бичгийг удирдах зөвлөлд санал болгон батлуулах.

18.8.2.3 ОБНЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргийн биелэлтэнд дүгнэлт хийн хариуцлага хүлээлгэх, урамшуулах.

18.8.2.4 ОБНЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн  ёс зүйн болон бусад зөрчил гаргасан тохиолдолд ОБНЗ-ийн гишүүнээс чөлөөлөх.

18.8.2.5 ОБНЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах

18.8.2.6 ОБНЗ-ийн хурлыг даргалах, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хурлын товыг өөрчлөх, ээлжит бус хуралдааныг зарлах

18.8.2.7 Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ОБНЗ-ийн гишүүнд чөлөө өгөх

18.8.2.8 ОБНЗ-өөс зохион байгуулж буй үйл ажиллагааг албан ѐсоор нээх

18.8.2.9 ОБНЗ-ийн гишүүдэд үүрэг даалгавар өгөх

18.8.2.10 ОБНЗ-ийн гишүүдийг шагнал, урамшуулал, хөнгөлөлтөнд нэр дэвшүүлэх, шагнах, урамшуулах

18.8.2.11 ОБНЗ-ийн гишүүн ОБОЗ-өөс  ирсэн төслийг МУБИСОХ-ны тэргүүнд танилцуулах, шаардлагатай төсвөөр дэмжүүлэх

18.8.2.12 ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

18.8.2.13 Энэхүү дүрэмд заасан бусад эрх эдэлнэ.

18.8.3 ОБНЗ–ийн дарга дараах үүрэг хүлээнэ.

18.8.3.1 ОХ-ны тэргүүн, ОХ-ны хурлаас өгсөн үүрэг даалгаварыг ОБНЗ-ийн хурал дээр цаг тухайд нь мэдэгдэх, биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх,

18.8.3.2 ОБНЗ-ийн үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулж, нийтэд нээлттэй байлгах,

18.8.3.3 ОБНЗ-ийн өмч, эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн даргад хүлээлгэн өгөх,

18.8.3.4 ОХ-ны нэр төр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах,

18.8.3.5 Олонхийн саналыг хүндэтгэх, 

18.8.3.6 Бусад МУБИСОХ-ны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

18.8.3.7 ОБНЗ–ийн даргын хувьд энэ дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

18.8.3.8 Албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх

18.8.3.9 ОБНЗ-ийн үйл ажиллагаа болон ОБНЗ-ийн нэр хүндтэй холбоотой асуудалд гишүүдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх

18.8.3.10 Өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг бүрэн хүлээх

18.8.3.11 Дүрэмд заасан бусад үүрэг хүлээнэ.

Арван гуравдугаар бүлэг

19-дvгээр зүйл. Санхүүжилт, өмч хөрөнгө

19.1 МУБИС-ийн Удирдах зөвлөлөөс баталсан төсвөөс бүрдэнэ

19.2     МУБИСОХ-ны өмч хөрөнгө нь МУБИСОХ-ны оюуны болон материалын өмч хөрөнгө, иргэн, аж ахуй нэгж байгууллагын хандив зэргээс бүрдэнэ.

19.3     МУБИСОХ нь үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг санхүүгийн жилээр олгоно.

19.4     МУБИСОХ-ны орлого зөвхөн дүрэм заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

19.5     МУБИСОХ нь гишүүний хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол, түүнээс үүдэн гарах хариуцлагыг МУБИСОХ хариуцахгүй.

Арван дөрөвдүгээр бүлэг

20-дугаар бүлэг. МУБИСОХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах

20.1     Чуулганы шийдвэрээр МУБИСОХ-г өөрчлөн байгуулах, татан буулгаж болно.

20.2     Хуулинд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу албадан татан буулгана.

20.3     МУБИСОХ-г өөрчлөн байгуулсан татан буулгасан тохиолдолд үүсэх харилцааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

20.4     Өөрчлөн байгуулсан болон татан буулгасан тухай мэдээллийг нийтэд мэдэгдэнэ.

Арван тавдугаар бүлэг

 21-дүгээр зүйл. Дүрэм хүчин төгөлдөр болох

21.1     Энэхүү дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

21.2     Энэхүү дүрмийг 2015 оны 11-р сарын 30-ний өдөр батлав.

21.3     Энэхүү дүрмийг МУБИСОХ-ны гишүүн хэн боловч даган мөрдөнө.