ҮЭ-ийн хамтын гэрээ


МУБИС-ийн ҮЭ-ийн хорооны шинэ удирдах бүрэлдэхүүн МУБИС-ийн захиргаатай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа. Тус Хамтын ажиллагааны гэрээг 2 талаас нилээн удаан хэлэлцэж ярилцсаны эцэст санал нэгдэж ийнхүү гарын үсэг зурав.

Энэ жилийн гэрээ нь урьдах гэрээнүүдээс нилээд онцлогтой, бусад их дээд сургуулийн жишигт нийцсэн зарим асуудлуудыг, тухайлбал, 2017 онд Багш ажилчдын цалинг 5% доошгүй нэмэгдүүлэх, ҮЭ-ийн төлөөлөл захирлын зөвлөлд орж ажиллах, мөн тэтгэвэрт гарч буй ахмад багш ажилчидад тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн зэрэг заалтууд оров. 

Тун удахгүй та бүхэнд ҮЭ-ийн хамтын гэрээг сайтдаа бүрэн байршуулж танилцуулна.