МУБИС-ийн Оюутны Холбооны дэргэдэх Клубүүдийн Зөвлөл


МУБИС- нь  оюутнуудын хичээлийн бус цагаар  өөрийгөө хөгжүүлэх, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй хамрагдахыг дэмжин ажилладаг. Оюутнууд өөрсдийн сонирхсон клубүүдэд хамрагдаж бие биетэйгээ танилцан нөхөрлөж, эрдэмтэн багш нар болон  улс нийгмийн алдартай, амжилттай эрхэм хүмүүстэй уузах, мэдээ мэдээллийг харилцан солилцох,  оюутан оюутнаасаа их зүйлийг суралцах боломжтой.

  МУБИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд  эрдэм шинжилгээ, мэтгэлцээн, илтгэх урлаг, сэтгэл зүй, ёс зүйн харилцаа, мэдээ мэдээлэл, утга зохиол яруу найраг, хүмүүнлэгийн болон урлаг спорт, аялалын  чиглэлээр 47 төрлийн клуб бүртгэгдсэнээс одоогийн байдлаар 34 клуб үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа. Нийтдээ давхардсан тоогоор 1800 гаран оюутан клубийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Түүхэн товчоон : 

МУБИС-ийн Оюутны Холбооны Клубүүдийн Нэгдсэн Зөвлөл нь  анх 2013 онд  МУБИС-ийн  ОХ-ны  гишүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

Эрхэм зорилго:

МУБИС-ийн оюутнуудын үзэл бодол, дуу хоолой, хүсэл сонирхлоороо нэгдсэн баг, хамтлаг болон клубүүдийг дэмжиж олон улсын түвшинд өрсөлдэхүйц чадвартай оюутнуудын сайн дурын  загвар байгууллага болох

Зорилт:

МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын клубүүдийг нэгтгэн тэдний үйл ажиллагааг дэмжин хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааг  зохион байгуулах  нэгдсэн системтэй ажиллах.

Үйл ажиллагааны чиглэл:

“Клубүүдийн  зөвлөл” нь дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнд:

·         Шинээр үүсгэн байгуулагдаж буй клубүүдийг дэмжих, нэгтгэх, батламжлах

·         Клубүүдийн гадаад харилцааны гүүр болох

·         МУБИС-д харьяалалтай клубүүдийн нэгдсэн танилцах өдөрлөг

·         Семистр бүрт клуб сурталчилах долоо хоногийн аянг зохион явуулах

·         Клубүүдийн үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавина

·         Гишүүн клубүүдийн  төлөвлөгөөний нэгдсэн хуваарь гаргах

·         Шилдгийн шилдэг клубийг жилд нэг удаа шалгаруулан урамшуулах

·         Ижил төстэй байгууллагуудтай нэгдэж туршлага солилцох

Оюутны Холбооны дэргэдэх Клубүүдийн зөвлөлийн дүрэм /үзэх/