Судалгаа тайлан


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН

2012 ОНЫ ТӨГСӨГЧИЙН СУДАЛГАА

А. ТӨГСӨГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

1. Судалгааны танилцуулга

  • Судалгааны зохион байгуулалт
  • Судалгааны түүвэрлэлт, хамрагдсан төгсөгчдийн нийт тоо
  • Судалгааны явцад тулгарсан бэрхшээл, даван туулсан арга зам
  • Судалгааг цаашид сайжруулахад анхаарах зөвлөмж

Судалгааны танилцуулга

Зохион байгуулалт

Судалгааны зорилго нь 2012 онд буюу 3 жилийн өмнөх төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлтийг мөшгөн судалж дүн шинжилгээ хийхэд чиглэсэн болно. Энэ удаагийн судалгаанд нэг жилийн өмнө болон одоо хийж байгаа ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, дахин суралцсан эсэх, ажил хайж байгаа болон ажилгүй байгаа төгсөгчдийн цаашдын зорилгыг тусгахын зэрэгцээ тэдний ажил олгогчдын судалгааг авахыг зорьсон билээ. Уг судалгааг явуулахдаа дараах үйл ажиллагааг зохион байгуулсан болно. Судалгааны мэдээлэл, асуулгыг сургуулийн сайт өөрийн сургуулийн холбогдолтой нийгмийн сүлжээгээр зарыг түгээсэн. Аль болох олон төгсөгчийг хамруулах зорилго тавин “Төгсөгчдийг мөшгөх судалгаа II”-ын үйл ажиллагааг зохион байгуулж, багийн бүрэлдэхүүнд биечлэн оролцох, ажлын хэсгийг 15 хүний   бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллав.

Ажлын хэсгийн гишүүд:  

Ажлын хэсэгт орсон ажилтны нэрс

Хариуцсан ажил

  1.  

В. Оюун

Оюутанд үйлчлэх албаны мэргэжилтэн

  1.  

Д. Мөнх-эрдэнэ

Боловсрол судлалын сургуулийн багш

  1.  

Ц. Золбоо

УБТС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Т. Бямбасүрэн

УБТС, Лабораторийн туслах ажилтан

  1.  

С. Оюун

СӨБС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Д. Наранжаргал

СӨБС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Б. Нарантуяа

БС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Ш. Пүрэвсүрэн

БС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

С. Далайдулам

БОСС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Н. Алтанцэцэг

МБУС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Ж. Бурмаа

МБУС, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн

  1.  

П. Нямгэрэл

НХУС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Ч. Оюунцэцэг

НХУС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

О. Оргил

НХУС, Оюутанд үйлчлэх ажилтан

  1.  

Ч. Гүнжинлхам

НХУС, Оюутанд үйлчлэх ажилтан

 

МУБИС-ийн мэргэжилтэн, ажилтнуудад судалгааг авах арга хэлбэр, зөвлөн туслах сургалтыг зохион байгуулж ажиллахыг оюутанд үйлчлэх албаны мэргэжилтэн В. Оюун, Боловсрол судлалын сургуулийн багш Д. Мөнх-Эрдэнэ нар хариуцан бусад ажилтнууд утсаар болон цахим хаягаар төгсөгчидтэй холбогдон судалгааг авах ажлыг зохион байгууллаа.

2012 онд төгссөн төгсөгчдийн имэйл хаягыг  цуглуулан судалгааны асуулгыг “GOOGLE FORM”-д оруулан бэлтгэсний дараа тэдний хаяг руу илгээж судалгааг авсан болно.

Түүвэрлэлт:

  1. Төгсөгчдийн хаяг руу илгээсэний дараа ажлын хэсгийнхэн хүн тус бүр рүү утасдан байнга сануулж байсан болно. Имэйлийг 2 удаа илгээж судалгаанд нийт 660 төгсөгч хамрагдсанаас 2012 оны 509 төгсөгч мэдээллээ ирүүлсэн байна. 
  2. Төгсөгч рүү утсаар ярихад хөдөө байгаа интернет холбогдох боломжгүй, төгсөгчдийн хаяг, утасны дугаар,  өөрчлөгдөж холбоо тогтоох боломжгүй болсон зэрэг шалтгаанаар зорилтот түүврийн хэмжээ багассан.

Бэрхшээл, шийдэх арга зам

  1. Тус судалгааг зөвхөн цахим хэлбэрээр авах нь учир дутагдалтай болсон байх талтай ч энэхүү арга нь олон дахин илгээж, дахин сануулж байвал судалгааны үр дүнг илүү нэмэгдүүлэх боломжтой бөгөөд авсан судалгааны тайланг гаргахад маш хялбар байхаар арга хэлбэр гэж үзсэн.
  2. Өөр өөр оны төгсөгчид бөглөх, нэрээ бичээд бусад мэдээллээ оруулаагүй байх, нэг хүн мэдээллээ нэгээс илүү илгээх зэрэг хүндрэл гарч байв.
  3. Энэ арга нь цаг хугацаа хэмнэх, орон зай хамаарахгүй олон хүнийг хамруулах боломжтой гэх мэт сайн талтай ч нэгэнт бөглөн ирүүлсэн өгөгдлөөс өөр оны төгсөгчийн мэдээллийг ялган авахад үр дүн өөрчлөгдөх зэрэг талтай байв.

Шийдэх арга зам

  1. Цаг хугацааны хувьд тохиромжтой байх
  2. Энэхүү судалгаанд хамрагдах хувийг нэмэгдүүлэхийн тулд тухайн төгсөгчийн анги даасан багш эсвэл тэнхимийн эрхлэгч, багш, ажилтнууд гэх мэт хүндтэй, суралцах үед нь ойр дотно байсан хүмүүст төгсөхөөс нь өмнө ийм судалгаа авна гэдгийг сануулан ач холбогдлыг тайлбарлан таниулж байх нь зүйтэй гэж үзсэн.
  3. Тухайн үед судалгаанд хамрагдах төгсөгчид болон судалгааны асуулгыг маш тодорхой оруулан тухайн оролцогчоо залхаахгүй байх үүднээс хариултыг сонгох  хэлбэрээр мэдээллийг авбал үр дүн нь зөв гарч дараа нь нэгтгэхэд хугацаа хэмнэх боломжтой юм.

2. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн үндсэн мэдээлэл

  • Төгсөгчдийн хүйсийн харьцаа, нас, амьдарч буй аймаг хот /А2, А3, А4, А11, А12/
  • Төгссөн сургууль, тэнхим, хөтөлбөр, суралцсан хэлбэр, төгссөн зэрэг /А5-А8/

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.