Математик, Байгалийн ухааны сургууль



МБУС  нь  хөтөлбөрийн  алба,  3  төв, 7 тэнхимтэй. Одоогоор нийт 86 үндсэн багш, хөтөлбөрийн албаны 9 ажилтан, үйлчилгээний 29 ажилтантай байна. Үүнээс 14 профессор, 12 дэд профессор, 22 ахлах багш сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Тус сургуульд “Моноцүкүри”, “Математик байгалийн ухааны судалгааны төв”, “Ургамлын судалгааны сургалт, аргазүйн төв” гэсэн 3 төв ажиллаж байна.

Тус сургууль нь бакалаврын түвшинд “Багш, байгалийн ухааны боловсрол”, “Багш, математикийн боловсрол”, “Багш, эрүүл мэндийн боловсрол”, “Программ хангамж”, “Экологи” зэрэг хөтөлбөрөөр сургалт явуулж, математик, мэдээлэлзүй, физик, хими, биологи, газарзүй, эрүүлмэндийн багш, программист, экологич зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.
Магистрын түвшинд судлаач магистрт 12, мэргэжлийн 6 хөтөлбөр, докторантурт 6 хөтөлбөр тус тус хэрэгжүүлж байна.
2016-2017 онд тус сургуулийг бакалаврын түвшинд 677, магистрын түвшинд 91 оюутан төгссөн байна.

Тэргүүлэх чиглэл
» Математик, физик, хими, биологи, газарзүйн, мэдээлэлзүйн боловсрол
» Математик, физик, хими, биологи, 

Бакалаврын хөтөлбөр
» Математикийн багш
» Мэдээлэлзүйн багш
» Физикийн багш
» Химийн багш
» Биологийн багш
» Газарзүйн багш
» Программ хангамж
» Экологи
» Эрүүл мэндийн багш

Магистрын хөтөлбөр
» Математик
» Мэдээлэлзүй
» Физик
» Хими
» Биологи
» Газарзүй
» Математикийн боловсрол
» Мэдээлэлзүйн боловсрол
» Физикийн боловсрол
» Химийн боловсрол
» Биологийн боловсрол
» Газарзүйн боловсрол

Докторын хөтөлбөр
» Математик
» Мэдээлэлзүй
» Физик
» Хими
» Биологи
» Газарзүй


Тэнхмүүд:                                 Тэнхмийн эрхлэгчид:

Математикийн тэнхим                                   Доктор, дэд профессор Б.Сандагдорж

Математик байгалийн ухааны САЗТ            Доктор профессор Ц.Лувсандорж

Мэдээлэл зүйн тэнхим                                  Доктор, дэд профессор Д.Цэдэвсүрэн

Химийн тэнхим                                              Доктор Н.Наранцогт

Биологийн тэнхим                                         Доктор, дэд профессор М.Мөнхбаатар

Газарзүйн тэнхим                                          Докторант Х.Цогбадрал

Физикийн тэнхим                                           Докторант Х.Батболд    

Хөтөлбөрийн алба: 11-325490

Захирлын туслах: 11-310156