Хөгжлийн бодлого


МУБИС-ИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Монгол улсын төрөөс Боловсролын талаар баримтлах бодлого (2015), Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, “Боловсрол” үндэсний хөтөлбөр (2010-2021), Багш боловсролын бодлого (2015), Эрдэм боловсролтой Монгол хүн хөтөлбөр (2012), Шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль зэрэг бодлогын баримт бичиг, тэдгээрийн “Боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, чанартай боловсрол олгох, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх” гэсэн үндсэн зорилтыг үндэслэл болгоно.  

1.2.    МУБИС-ийн хөгжлийн бодлого нь орчин үеийн их сургуулийн хэв шинжийг бий болгож, хөгжүүлснээр олон улсын жишигт нийцсэн их сургууль болгоход чиглэнэ. 

1.3.    МУБИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх болон түүнтэй холбогдон гарах тушаал, шийдвэр зэрэг нь энэхүү бодлогын баримт бичгийг үндэс болгоно.

1.4.   Алсын хараа: Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц их сургууль байх

1.5.   Эрхэм зорилго: Хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай багш, боловсролын салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргах

1.6.   Зорилго: Эрдэм шинжилгээ, инноваци, сургалтын арга зүй, технологийг хөгжүүлж, боловсролын үйлчилгээний чанарыг орчин үеийн их сургуулийн түвшинд хүргэх

1.7.    Үнэт зүйл:
1.    Сурах арга барилтай, хүнлэг, ёс зүйтэй оюутан
2.    Судлан шинжлэх, суралцахуйг хөтлөх эрдэмтэн багш 
3.    Хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай бүтээлч төгсөгч
4.    Бүтээлч, хариуцлагатай, нэгдмэл хамт олон
5.    Хөгжил дэвшил, үнэт зүйлийг эрхэмлэгч зөв удирдлага
6.    Сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилт, чанар
7.    Сургалт, судалгаа, инновацийн таатай орчин
8.    Үр дүнд суурилсан тогтолцоо, эдийн засгийн нөөц, чадамж

1.8.    Хэв шинж: Сургалт, судалгаа хосолсон нээлттэй, орчин үеийн их сургууль байх

1.9.    Уриа: Манлайлагч багш-хөгжлийн түлхүүр

Хоёр. Бодлогыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим 

2.1.    Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлууд нь тодорхой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйц байх
2.2.    Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нөөц, санхүүгийн эх үүсвэр нь тодорхой байх
2.3.    Хөгжлийн үйл явц, хэрэгжилтийн хууль тогтоомжид нийцсэн байх
2.4.    Бодлогын хэрэгжилт нь тасралтгүй, тогтвортой байх
2.5.    Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнг тогтмол хэмжиж байх

Гурав. МУБИС-ийг хөгжлийн стратеги: 

А. Удирдлага, зохион байгуулалт

3.1.    МУБИС-д үр дүнд суурилсан  удирдлага, зохион байгуулалтыгнэвтрүүлэх, хөгжүүлэх
3.1.1.    Нээлтэй их сургуулийн орчин нөхцөл, зохион байгуулалт, технологи,  эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, хөгжүүлнэ.
3.1.2.    Их сургуулийн бодлого, стратегид үйл ажиллагааны төлөвлөлт нийцүүлэн зохион байгуулж хэвшинэ.
3.1.3.    Чөлөөт сонголтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл хэлбэртэй уялдуулан шинэ бүтэц, нэгжийг зохион байгуулж ажиллуулна.
3.1.4.    Их сургуулийн үйл ажиллагааны чиг үүрэг, хамрах хүрээ, нийгэмд үзүүлэх нөлөөг өргөтгөх чиглэлд маркетингийн ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
3.1.5.    Сургуулийн удирдах ажилтны менежментийн чадавхийг дээшлүүлэх, нөөцийг бүрдүүлэх, шуурхай механизмыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.1.6.    Нэгж бүр өөрийн үйл ажиллагаанаас зардлаа нөхөх, улмаар үр ашигтай, бүтээлтэй ажиллах эрхзүйн зохицуулалтыг хийж, удирдлага, зохион байгуулалтын хувьд үр дүнд суурилсан менежментийг бий болгожтөлөвшүүлнэ.
3.1.7.    Үндсэн болон бүтцийн нэгжийнүйл ажиллагааны үр дүн, хөгжлийн түвшинг гүйцэтгэлээр хэмжих тогтолцоогнэвтрүүлж, хэрэгжүүлнэ.
3.1.8.    Дотоод үйл ажиллагаанд чанарын стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ

3.2.    Удирдлага мэдээллийн систем нэвтрүүлэх, хөгжүүлэх
3.2.1.    Төлөвлөх, хэрэгжүүлэх, чанарыг баталгаажуулах үйл ажиллагааг удирдлагын мэдээллийн системээр зохицуулах орчин нөхцөл бүрдүүлнэ.
3.2.2.    Мэдээлэл солилцох, тайлан, тооцоог систем ашиглан хийдэг болно.
3.2.3.    Удирдлага мэдээллийн систем хөгжүүлэх нөхцөлийг хангасан интернэтийн дэд бүтцийг бий болгож хөгжүүлнэ.
3.2.4.    Их сургуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх мэдээллийн технологийн хөгжлийн хөтөлбөрболовсруулж, хэрэгжүүлнэ. 
3.2.5.    Мэдээллийн технологийн аюулгүй байдал хангах болон дэд бүтцийг ашиглах эрхзүйн орчин бүрдүүлэн мөрдөж хэвшүүлнэ.

3.3.    Эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах
3.3.1.    Ил тод, нээлттэй санхүү, эдийн засгийн тогтолцоог нэвтрүүлнэ.
3.3.2.    Санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг хэмнэх, хөгжил дэвшилд зөв оновчтой зарцуулах механизм бүрдүүлж хэрэгжүүлнэ.

3.4.    Чанарын баталгаажуулал, хяналт үнэлгээ, удирдлагын тогтолцоог хөгжүүлэх
3.4.1.    Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, бүх түвшинд чанарын үнэлгээний шалгуур боловсруулж хэрэгжүүлнэ.
3.4.2.    Чанарыг хэмжих, шинжлэх, үнэлгээ дүгнэлт хийх тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлнэ.
3.4.3.    Чанарын баталгаажуулал, хяналт үнэлгээний үр дүнг их сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад удирдлага болгох бөгөөд үнэлгээ үр дүнд авсан арга хэмжээг тайлагнах, дахин үнэлэх зэргээр тасралтгүй үнэлэх тогтолцоог хэвшүүлнэ.

Б. Боловсролын чанар үр дүн 

3.5.    Багш боловсролын хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, хөгжлийг тасралтгүй хангах
3.5.1.    Олон улсын чиг хандлага, өөрийн орны боловсролын бодлоготой уялдуулан, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай, бүтээлч багш бэлтгэн гаргахад чиглэсэн байдлаар үр дүнд суурилсан Багш боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, тогтмол сайжруулалт хийнэ.
3.5.2.    Сургалтын төлөвлөгөөг кредит систем, чөлөөт сонголтын зарчимд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, суралцах хугацаа, судлах хичээлээ суралцагч өөрөө төлөвлөн сонгох боломж бүрдүүлнэ.
3.5.3.    Хичээл бүрийн хөтөлбөр, стандарт, агуулга, аргазүй, технологийг шинэчилж, үндсэн сурах бичиг, бие даан гүйцэтгэх ажлын гарын авлага, хэрэглэгдэхүүн нөөцөөр хангана.
3.5.4.    Дадлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор дадлагын тогтолцоо, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.
3.5.5.    Мэргэжлийн магистр(Ed.M), мэргэжлийн доктор (Ed.D)-ын сургалт явуулах эрхзүйн орчин бүрдүүлж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шинээр боловсруулан хэрэгжүүлнэ.
3.5.6.    Магистр, докторын улмаар бакалаврын түвшинд онлайн зайн сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, зайн сургалтын хөтөлбөрийн тоогнэмэгдүүлнэ.
3.5.7.    МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургууль байгуулж, SAT олон улсын шалгуурт баримжаалсан олон улсын тэргүүн туршлагад суурилсан интегарцчилсан “МУБИС хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлчилгээ явуулна.
3.5.8.    Хөтөлбөрийн үр дүнг хэмжих үнэлгээний төв байгуулж, прогресс тест, ахицын болон нэгдсэн үнэлгээний даалгаврын сан бүхий үнэлгээний систем боловсруулан хэрэгжүүлж, тасралтгүй хөгжүүлнэ.
3.5.9.    Сургууль дундын үнэлгээний төв байгуулах, даалгаврын сан бүрдүүлэх, хөгжүүлэх зэргээр үнэлгээний тогтолцоог бий болгож хөгжүүлнэ.
3.5.10.    Багш боловсролын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор бүх хөтөлбөрт  дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэл хийлгэнэ.
3.5.11.    Хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор хөтөлбөрийн хороо, дэд хороог байгуулан ажиллуулж, хөтөлбөрийн хороодын дэргэд хөтөлбөрийн чанарыг хэмжих, үнэлгээ дүгнэлт гаргах магадлах комисс ажиллуулж хэвшүүлнэ.
3.5.12.    Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, хөтөлбөрийн чанар, үр дүнг тасралтгүй дээшлүүлнэ.
3.5.13.    Нийгмийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн нэмэлт хөтөлбөр, хөрвөх, эчнээ, хагас зайны гэх мэт хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, тасралтгүй хөгжүүлнэ
3.5.14.    Багш болосвролын судалгааг хөгжүүлэх зорилгоор боловсрол судлалын төв байгуулж, хөгжүүлнэ. Төвийн судалгааны ажлын үр дүн, нотолгоонд суурилан хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх нөөцийг хөгжүүлэх болон холбогдох чиглэлээр ашиглана.

3.6.    Сургалтын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх
3.6.1.    Сургалтын үйл ажиллагаа, үйлчилгээний орчин үеийн арга хэлбэрүүдийг нэвтрүүлж, оюутанд үйлчлэх төв байгуулан, бие даан суралцах нөхцөл боломжоор хангаж, үйлчилгээний чанарыг тасралтгүй дээшлүүлнэ.
3.6.2.    Оюутны санал, санаачлагыг тогтвортой дэмжиж, бие даан хөгжих боломж нөхцөлөөр хангах үүднээс, “оюутан багш” хөтөлбөр, “HAPPY EDUCATION” хөтөлбөр, Оюутны хөгжлийн хөтөлбөрийг боловруулан хэрэгжүүлнэ.
3.6.3.    Сургалтын чанар, оюутны хөгжил, төлөвшлийг дээшлүүлэхэд их сургуулийн багшийн хөгжлийн асуудалд цогц байдлаар хандаж багшийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
3.6.4.    Сургалтын үйл ажиллагаанд кредит системийг иж бүрэн нэвтрүүлж, багш боловсролын онцлогтой тогтолцооны өөрчлөлт хийж, хөгжүүлнэ.
3.6.5.    Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан сургалтыг нэвтрүүлэх зорилгоор бакалаврын түвшний сонгон судлах хичээлийг “Е” хэлбэрээр зохион байгуулах боломж бүрдүүлж, хичээлийг цахим боловсруулан хэрэгжүүлнэ.
3.6.6.    Е-сургалт, U-сургалтыг хэрэгжүүлэх зорилгоор тоног, төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, аргазүйн зөвлөмж тусламжийг үе шаттай оновчтой шийдвэрлэнэ.
3.6.7.    “Free semester” системийг нэвтрүүлэх зорилгоор хичээлийн жилийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн хэрэгжүүлнэ.
3.6.8.    Гадаад, дотоодын их,дээд сургуультай кредит харилцан тооцох, солилцох эрхзүйн орчин бүрдүүлэх, хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн их сургуулиудиас хичээл сонгон судлах боломжийг бий болгож, хэрэгжүүлнэ.
3.6.9.    Чөлөөт сонголтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 3 дугаар улирлаас анли хэлтэй багш бэлтгэх хөтөлбөр, болон давхар мэргэжлийн хөтөлбөр, 4 дүгээр улирлаасхавсарга мэргэжлийн хөтөлбөр, 5 улирлаас магистрын хөтөлбөр сонгож суралцах боломжийг бүрдүүлэн хэрэгжүүлнэ. Магистр+докторын давхар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 
3.6.10.    Оюутан суралцагчдад үзүүлэх үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор оюутанд үйлчлэх алба, нэгж байгуулж ажиллуулна.
3.6.11.    Оюутанд үйлчлэх ажилтнуудад үйлчилгээний орчин үеийн арга, хэлбэрийг хэрэгжүүлэх талаар сургалтыг тасралтгүй зохион байгуулж үйлчилгээний чанарт өөрчлөлт оруулна.
3.6.12.    Сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг орчин үеийн стандартын түвшинд хүргэж, хэрэглээний нөхцөлийг сайжруулна.
3.6.13.    Сургалтын орчин, номын санг суралцагч, багш, судлаачдад ээлтэй байхаар нээлттэй болгож, хөгжүүлнэ.
3.6.14.    Номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэн олон улсын түвшний сурах бичиг, шинжлэх ухааны нэр хүнд бүхий мэдээллийн сан, тогтмол хэвлэлээр фондыг баяжуулан, цахим номын санг бий болгож, хөгжүүлнэ.

3.7.    Суралцагчийн тоо, боловсролын хүртээмжээс чанар, үр дүнд чиглэсэн бодлогод  шилжүүлэх
3.5.1.    Элсэлтийн чанарыг сайжруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
3.5.2.    Сайн элсэгчдэд хөнгөлөлт үзүүлэх тогтолцоог бүрдүүлж, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, математик, байгалийн ухааны чиглэлээр суралцах эрэгтэй оюутанд эхний жил хөнгөлөлт үзүүлнэ.
3.5.3.    Бакалаврын суралцагчдын тоог өсгөхгүй байх, цаашид багасгах, магистр, доктор оюутны тоог нэмэгдүүлэх, тооноос  чанарт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.5.4.    Элсэгчийн чанарыг дээшлүүлэх зорилгоор багш сонгоны ангийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

3.8.    Төгсөгчдийн хөгжлийг дэмжих, хамтран ажиллах
3.8.1.    Ажил эрхлэлтийн судалгаа хийх тогтолцоо бүрдүүлж, ажлын байрны эрэлт болон ажил эрхлэлтийн судалгааг тогмол явуулж үр дүн дүгнэлтийг их сургуулийн үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлнэ.
3.8.2.    Төгсөгч ба суралцагчийн хамтын ажиллагааг дэмжих, төгсөгчдийн холбоотой хамтран ажиллах
3.8.3.    Төгсөгчдийг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

3.9.    Нийгмийн соён гэгээрүүлэхүйлчилгээ үзүүлэх
3.9.1.    Эцэг эх, олон нийт, хүүхдүүдэд зөвлөгөө өгөх экстейншин төвүүд байгуулж ажиллуулна.
3.9.2.    Нийгмийг соён гэгээрүүлэх онлайн үйлчилгээний сүлжээ байгуулж, хөгжүүлнэ.
3.9.3.    Нийтэд зориулсан цахим хичээл, сургалтын материалыг нээлттэй болон зайн сургалтаар олны хүртээл болгоно.