НЭГДСЭН ХАНГАМЖ, НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА


Нэгдсэн хангамж, нийтлэг үйлчилгээний алба нь хичээлийн 10, оюутны 7 байрны засвар, үйлчилгээ, цахилгаан болон ус, дулаан хангамжийн хэвийн үйл ажиллагаа, нийтийн эзэмшлийн талбай, анги, танхим, сургалтын орчны цэвэрлэгээ, үйлчилгээг  хариуцан ажиллаж байна. Тус албанд мэргэжилтнүүд, инженер техник болон нийтлэг үйлчилгээний ажилтнууд нийлээд 223 ажилтан албан хаагч ажиллаж байна. 

Зорилго: Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангах, цахилгаан болон ус, дулаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй нийлүүлэх, сургалтын орчныг цэвэр цэмцгэр байлгахад оршино.

Үндсэн чиг үүрэг

  • Дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг төлөвлөх, нэмэгдүүлэх
  • Худалдан авалтыг хуулийн дагуу зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Ус, дулаан болон цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах
  • Барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих
  • Барилгын засвар үйлчилгээг хийлгэх, гүйцэтгэлд хяналт тавих
  • бусад

Нэгдсэн хангамж, нийтлэг үйлчилгээний албаны бүрэлдэхүүн

Д / д

Нэрс

Албан тушаал

Утасны дугаар

Өрөөний дугаар

1.

Б. Батсолонго

Дарга

322357

“А" байр 112 тоот

2.

Д. Батбаяр

Ахлах мэргэжилтэн /Цахилгаан/

70130941

“А" байр 116 тоот

3.

Н. Баясгалан

 Мэргэжилтэн /Хөрөнгө оруулалт/

322357

“А" байр 112 тоот

4.

Л. Чимэдлхам

Мэргэжилтэн /Ус, дулаан/

70130941

“А" байр 116 тоот

Нэгдсэн хангамж, нийтлэг үйлчилгээний албаны талаар тодруулах асуудал, санал хүсэлт, зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг  70130941 утаснаас лавлана уу.

2013-2017 оны хичээлийн болон оюутны байруудад хийгдсэн хөрөнгө оруулалт засварын ажлын тайлан