Профессор


Хоёр. Эрдмийн цол олгох болзол

2.1      Профессор цолд нэр дэвшигч нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

2.1.1   Дэд профессор цол хүртээд 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх;

2.1.2   Дээд боловсролын байгууллагын үндсэн нэгж - профессорын багт болон удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

2.1.3   Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 15-аас цөөнгүй жил ажилласан байх;

2.1.4   Профессор цолд нэр дэвшигч нь шинжлэх ухаанд бодтой хувь нэмэр оруулсан, суурь ба хэрэглээний судалгаа, туршилт боловсруулалтын ажил, дэвшилтэт шинэ технологи, инновацийн биет бүтээлтэй байх;

2.1.5   Дэд профессор цол хүртсэнээс хойш нэг сэдэвт зохиол, сурах бичиг 3-аас доошгүйг бие даан болон хамтран бичиж нийтлүүлсэн байх; 

2.1.6   Эрдэм шинжилгээний бүтээл 30-аас доошгүйг нийтлүүлсэн байх, эдгээрээс 8-аас доошгүйг нь сүүлийн 3 жилд нийтлүүлсэн байх. Тайлбар* - Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд 10-аас цөөнгүй бүтээл нийтлүүлсэн бол бүтээлийн тоо заавал 30 байхыг шаардахгүй.

2.1.7   Дэд профессор цол хүртсэнээс хойш гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд 3-аас доошгүй бүтээл нийтлүүлсэн байх;

2.1.8   Докторын ажил удирдаж хамгаалуулсан байх;

2.1.9   Дэд профессор цол хүртсэнээс хойш 10 –аас доошгүй магистрын ажил удирдаж хамгаалуулсан байх;

2.1.10  Төсөлт ажил, эрдэм шинжилгээний хурал, онолын семинар зохион байгуулж удирдсан байхаас гадна үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа,  аттестатчиллаар хангалттай түвшний үнэлгээ авсан байх;