Номын сангийн журам


 МУБИС-ийн захирлын 2017  оны 11 дүгээр сарын

09-ны өдрийн А/278 дугаар тушаалын хавсралт 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ЖУРАМ

Нэг.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • МУБИС-ийн номын сан нь бүхий л шинжлэх ухааны салбаруудад сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулахад нэн хэрэгцээтэй дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бүтээл, ном, сонин, сэтгүүл, сурах бичиг, эх зохиол, төрөл бүрийн лавлагааны материал, цахим болон бусад бүх төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүнээр сан хөмрөгөө бүрдүүлэн, тогтмол баяжуулж, уншигчдын эрэлт хэрэгцээг ханган, чанартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.

  • Номын сан нь Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Номын сангийн орчны үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS 5742-2007, МУБИС-ийн дүрэм, журам болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

  • МУБИС-ийн номын сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажил хийх болон бүх төрлийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр өөрийн сургуулийн профессор багш, ажилтан, докторант, магистрант, оюутан, лицей сургуулийн сурагч, гаднын судлаачдад /цаашид уншигч гэнэ/ номын сангийн үйлчилгээ үзүүлж, номзүйн мэдээллээр ханган, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий үйлчилгээний нэгж байна.
  • Журам нь МУБИС-ийн номын сангийн үйлчилгээ, сан хөмрөгийн бүрдүүлэлт, номын санч-мэдээллийн ажилтнууд, уншигчдын эрх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулна.
  • Номын сан нь нийт уншигчдад хүртээмжтэй, шуурхай, тэгш үйлчлэх, үйлчилгээний ёс зүйн хэм хэмжээг баримтлах, нээлттэй, ил тод байдлыг хангах зэрэг үнэт зүйлсийг баримтална.

Хоёр.НЭР ТОМЬЁО

2.1       Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.

2.1.1    “Сан хөмрөг” гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн болон мэдээллийн бусад эх сурвалжийн хадгаламжийг;

2.1.2    “Уншигч” гэж номын сангийн үйлчилгээг хүртэгч иргэн, хуулийн этгээдийг[1];

2.1.3    “Тусгай бүлгийн уншигч” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэнийг[2];

2.1.4    “Цахим уншлагын үйлчилгээ” гэж уншигч цахим сүлжээг ашиглан ном, сурах бичиг, сэтгүүл болон бусад цахим бүтээгдэхүүнийг ашиглах үйлчилгээг;

Гурав.УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1       МУБИС-ийн номын сан нь эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна.

3.2       МУБИС-ийн төв номын сан нь сан хөмрөгийг баяжуулах, хадгалан хамгаалах, уншигч, хэрэглэгчдэд номын сангийн үйлчилгээг хүргэх, сурталчлан таниулах чиглэлээр бодлого, хөтөлбөрийг боловсруулах, бүрэлдэхүүн сургуулиудын номын санг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллана.

3.3       Санхүүгийн эх үүсвэрийг хангахын тулд зарим үйлчилгээг төлбөртэй /хэвлэх, олшруулах, номзүйн лавлагаа өгөх, ном солилцоо, ном ашиглалтын хугацаа хэтрүүлэлт, номын дэлгүүр хэвлэмэл материалыг цахим хэлбэрт шилжүүлэх гэх мэт/ зохион байгуулах бөгөөд өөрийн үйл ажиллагааны орлогыг[3] номын сангийн үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээнд (МУБИС-ийн санхүүгийн журмын 6.4-т зааснаар зохицуулах)захиран зарцуулна. Төлбөрт үйлчилгээний үнэ болон зарцуулалтын төрлийг хавсралт 1-т заав;

3.4       Тус журмын 3.3-т заасан төлбөрт үйлчилгээний орлогыг 7 хоног тутамд МУБИС-ийн  санхүүгийн албанд тушаан зарцуулалтын тайлан мэдээг улирал бүр нэгтгэнэ.

3.5       МУБИС-ийн номын сан нь ахлах номын санч, ном зүйч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, катологич, мэдээллийн ажилтнаас бүрдэх бөгөөд тэдгээрийг номын санч-мэдээллийн ажилтан гэнэ.

3.6       Номын санч-мэдээллийн ажилтан нь дараах эрх, үүрэг хүлээнэ. Үүнд:

3.6.1    Мэргэжил, ур чадвар, ёс зүйн өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэх, лавлагаа мэдээлэл, цахим болон цаасан каталог ашиглуулах, номын санд хадгалагдаж буй сан хөмрөгийг журмын дагуу уншигчдад хүргэх; 

3.6.2    Гадаад дотоодын номын сан, хэвлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдгээрийн сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;

3.6.3    Нийт уншигчдад зориулсан лавлагаа, мэдээллийн санг үүсгэх, шинэ номын мэдээ мэдээллийг холбогдох эх сурвалжуудаар мэдээлэх, номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар танилцуулах  /улирал бүр/, шинэ номын нээлт, зохиогч уншигчийн уулзалт зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах;

3.6.4    Номын сангийн ариун цэвэр, эрүүл ахуй, техникийн аюулгүй байдлыг хангаж, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх /норм, норматив/, батлагдсан стандартыг мөрдөн ажиллах;

3.6.5    Уншигчдын дунд номын сангийн үйлчилгээ, мэдээллийн сангийн судалгаа явуулж, статистикийн бүртгэл мэдээг хөтөлж үр дүнг тайлагнан ажиллах; 

3.6.6    Номын сангийн сан хөмрөг, нөөцийн аюулгүй байдлыг хангах, шаардлага тавих;

3.6.7    Номын сангийн үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ илэрхийлэх, шийдвэрлүүлэх, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх, туршлага судлах;

3.7       Номын сангийн эрхлэгч нь энэхүү журмын 3.5-т заасан номын санч-мэдээллийн ажилтны ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч дээрх албан тушаалд ажиллаж байгаа ажилтнуудыг багаар ажиллах чадвар, мэдлэг, ур чадвар, ажлын ачаалал, хамт олны саналыг үндэслэн нэгж дотор сэлгэн ажиллуулж болно.

Дөрөв. ҮЙЛЧИЛГЭЭ

4.1       МУБИС-ийн номын сан нь үндсэн ба нэмэлт үйлчилгээ үзүүлнэ.

4.2       Номын сан нь уншлагын танхим, гэрээр ном олгох танхим, эрдэм шинжилгээ, тогтмол хэвлэлийн уншлагын танхимаар үйлчилнэ.

4.3       МУБИС-ийн номын сан нь уншигчийг нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй эрх тэгш үйлчилнэ.

4.4       Тусгай бүлгийн уншигчдад зориулсан орчин үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээний тохиромжтой орчныг бүрдүүлж ажиллана.

4.5       Номын сан нь олон улсын MARC21, Dublin core стандарт, Z39.50 протоколыг дэмждэг програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн үйлчилгээ үзүүлнэ.

4.6       Номын сан нь зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн сан хөмрөгт байгаа ном хэвлэлийг бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулж, цахим уншлагын үйлчилгээ үзүүлнэ. Энэ тохиолдолд“Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль” тогтоомжийг дагаж мөрдөнө.

4.7       МУБИС-ийн уншигч нь номын сангийн үндсэн үйлчилгээг авахдаа өөрийн цахим картаар үйлчлүүлнэ.

4.7.1    Уншигч нь номын санд хүсэлт гарган цахим картаа идэвхжүүлснээр 2 жилийнхугацаанд үйлчлүүлэх эрхтэй байна. Үйлчлүүлэх эрхийн сунгалтыг 2 жил тутамд хийнэ.

4.7.2    Уншигчийн үйлчлүүлэх эрхийн хугацаа дууссан тохиолдолд номын сангийн танхимын болон гэрээр ном авах үйлчилгээ хаалттай, цахим ном унших, мэдээллийн санд хандах, лавлагаа авах үйлчилгээ нээлттэй байна.

4.8       Номын сангийн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг энэхүү журмын хавсралт

2-т заасны дагуу мөрдөнө.

4.9       Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ цахим болон цаасан каталогоос хайлт хийсний үндсэн дээр чөлөөт сонголттой тавиураас ном, сурах бичиг болон бусад материалыг өөрөө сонгож ашиглана.

4.10     Ашиглаж дууссан тохиолдолд номын сангийн ном буцаах тавиурт байрлуулна.

4.11     Фондоос гэрээр ном олгохдоо номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан энэхүү журмын хавсралт 3-т заасан хугацаагаар олгоно. Дахин ашиглах тохиолдолд нэг удаа сунгалт хийнэ.

4.12     Нэмэлт үйлчилгээнд хэвлэх, олшруулах, номзүйн лавлагаа өгөх, ном солилцоо, номын дэлгүүр, ном ашиглалтын хугацаа хэтрүүлэлт, хэвлэмэл материалыг цахим хэлбэрт шилжүүлэх болон бусад үйлчилгээнүүд хамаарна.

4.12.1Номын сан нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-д болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт үйлчилгээ үзүүлнэ.

4.12.2  Нэмэлт үйлчилгээг үзүүлэхдээ энэхүү журмын хавсралт 1-т заасан төлбөрийн хэмжээг мөрдөнө.

4.12.3  МУБИС-ийн номын дэлгүүрээр дамжуулан ном хэвлэлийг борлуулахдаа тухайн сургууль, тэнхим, багш нар, хувь хүнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр шимтгэлийг тооцно.

4.13     Уншигч нь дараах эрх, үүргийн дагуу үйлчлүүлнэ. Үүнд:

4.13.1  Төв болон бүрэлдэхүүн сургуулийн номын сангуудаар ая тухтай орчинд номын сангийн үйлчилгээ авах, санал хүсэлтээ илэрхийлэх;

4.13.2 Номын сангаас зохиох соёл, олон нийтийн арга хэмжээнд оролцох;

4.13.3  Ном авахдаа номын санчийн дэргэд бүрэн бүтэн байдлыг нь шалгаж, гэмтсэн номыг солиулах эсвэл тэмдэглүүлэх эрхтэй;

4.13.4  Номын санчид тэмдэглүүлээгүй гэмтлийг уншигч өөрөө хариуцна;

4.13.5  Номын сангийн журам, үйлчилгээний ёс зүйг баримтлах;

4.13.6  Номын сангаас авсан ном, сурах бичиг, хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, үрэгдүүлж гээгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх” журмын дагуу төлөх;

4.14     Уншигчийн дараах үйлдлийг зөрчилд тооцно; 

4.14.1  Уншлагын танхимуудад утсаар ярих, чанга ярих, гадуур хувцастай орох зэрэг хориглосон үйлдлийг гаргаж бусдад саад учруулах;

4.14.2  Чөлөөт сонголттой тавиурын номын байрлалыг санаатайгаар сольж байрлуулах;

4.14.3  Бараа бүтээгдэхүүн сурталчлах, худалдах;

4.14.4  Номын хугацаа хэтрүүлэх;

4.14.5  Уншигчийн цахим картаа бусдад дамжуулах, бусдын картыг ашиглах;

4.14.6  Ном хэвлэлийн хуудсан дээр тэмдэглэх, урж гэмтээх;

4.14.7  Номын сангийн тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэж сүйтгэх, компьютерийн үйлдлийн системийн тохиргоо зэргийг өөрчлөх, солих;

4.14.8  Унадаг дугуй, бусад спортын хэрэгсэл, тэжээвэр амьтантай нэвтрэх;

4.14.9  Чөлөөт сонголттой уншлагын танхимын номыг гэрээр авч явах, хонуулах;

4.14.10Номын сангийн байранд нийгмийн дэг журмыг зөрчих, албан үүргээ гүйцэтгэж байгаа номын сангийн ажилтныг доромжлох, тамхи татах, архи согтууруулах ундаа, хориотой бодис хэрэглэх зэрэг зохисгүй үйлдэл гаргах;

4.15     Энэхүү журмын 4.14.1-4.14.3 -д заасан зөрчлийг эхний удаа гаргасан бол сануулах, давтан гаргавал 3-10 хүртэл хоногоор үйлчилгээний эрхийг хаах арга хэмжээ авна.

4.16     4.14.4-т заасан зөрчлийг гаргавал номын хугацаа хэтрүүлэлтийн торгуулийн төлбөр төлөгдөх хүртэл үйлчлүүлэх эрхийг хаах;

4.17     4.14.5-4.14.9-т заасан зөрчлийг гаргавал 10-30 хүртэл хоногоор үйлчилгээний эрхийг хаах арга хэмжээ авна.

4.18     4.14.10-т заасан зөрчлийг гаргавал үйлчилгээний эрхийг 2 сар хүртэлх хугацаагаар хаах арга хэмжээ авна.

4.19 Дээрх зөрчлүүдийг удаа дараа давтан гаргавал 6 сар хүртэлх хугацаагаар үйлчилгээний эрхийг хааж, сургуулийн захиргаанд мэдэгдэнэ.

4.20     Гэрээр олгосон номыг заасан хугацаанаас хэтрүүлэн хэрэглэвэл хэтэрсэн хоног тутамд хавсралт 1-т зааснаар торгууль ногдуулна.

4.21     Дараах тохиолдлуудад уншигч нь номын сангаар тойрох хуудас зуруулна. Үүнд:

  • Сургууль төгсөх
  • Сургуулиас шилжих
  • Сургуулиас гарах
  • Сургуулиас 1 жилээс дээш хугацаагаар чөлөө авах
  • Багш, ажилчид хичээлийн жилийн эцэст болон ээлжийн амралт авах

Тав. НОМЫН САНГИЙН НОМ ХЭВЛЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, ДАХИН ҮНЭЛЭХ

5.1       Номын сан нь ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдлөг болгоно.

5.2       Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн болон БСШУ-ны сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтална.

5.3       Ном, сурах бичиг, гарын авлага, хэвлэл, CD, DVD, материалыг үрэгдүүлсэн, ихээр гэмтээсэн. Үүнд:  

5.3.1    Ном хэвлэлийн 5-аас дээш хуудас урагдаж гэмтсэн;

5.3.2    Хавтас нь бүрэн салж ашиглах боломжгүй болсон;

5.3.3    Номын хуудас дээр зурж тэмдэглэсэн;  

5.3.4    Зураг, схем, карт, диаграммыг салгаж авсан;  

5.3.5    CD, DVD, аудио, цахим номыг дахин ашиглах боломжгүй болгон гэмтээсэн тохиолдолд ижил хувь (зохиогч, хэвлэсэн он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохирлыг барагдуулна. Мөн үрэгдүүлсэн ном, материалынхаа төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тооцно.

5.4       Үрэгдүүлсэн номыг өөр номоор төлөх тохиолдолд номын сангаас гаргасан эрэлт хэрэгцээтэй номын жагсаалтыг үндэслэн 2 номоор нөхөн төлнө.

5.5       Номын тооллогоор номын санчдаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа номын сангийн үйлчилгээний хэлбэрийг харгалзан үнийн дүнгээс 30 хүртэлх хувийг номын эрсдэлд тооцож төлбөрөөс хасна. Цөөн хувьтай, ховор ном энд хамаарахгүй.

5.6       Ном хэвлэлийн нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд номын сангийн эрхлэгч, ахлах номын санчид, нягтлан бодогч нар хяналт тавина.

Зургаа. САН ХӨМРӨГИЙН БҮРДҮҮЛЭЛТ

6.1       Номын сангийн сан хөмрөг нь үндсэн сурах бичиг, гарын авлага болон сургалт, судалгаа эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, ховор хуучин ном зохиол, судалгааны материал, хэвлэмэл болон хэвлэмэл бус материалаас бүрдэнэ.

6.2       Номын сан нь “Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага MNS 5271:2012” стандартыг хангасан хэвлэлийн бүтээгдэхүүнээр сан хөмрөгийн бүрдүүлэлтийг хийнэ. Үүнд:

6.2.1    Тухайн бүтээлийг сургалтын хөтөлбөрт нийцсэн, зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай бүтээл болохыг харьяа тэнхимийн профессор, багш нарын саналыг үндэслэн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захиралд худалдан авах санал оруулна.

6.2.2    Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын баталгаажуулсан жагсаалтыг үндэслэн худалдан авах үйл ажиллагаа хийгдэнэ.

6.2.3   Цахим бүтээгдэхүүнийг 6.2.1, 6.2.2-р заалтын дагуу худалдан авалт хийж, хэвлэж, олшруулах боломжгүй хэлбэртэйгээр зөвхөн МУБИС-ийн сүлжээнээс ашиглах боломжтой байдлаар оруулна;

6.3       МУБИС-ийн суралцагчдын /бакалавр, магистр, докторант/ төлбөрийн 1-ээс багагүй хувийг номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлтэд зарцуулна.

6.4       Бүрэлдэхүүн сургуулиуд өөрийн бэлтгэн гаргаж буй мэргэжлийн чиглэлээр үндсэн сурах бичиг, гарын авлага болон хэвлэлийн бүтээгдэхүүнийг хавсралт 4-т заасны дагуу худалдан авч номын санд хүлээлгэн өгнө.

6.5       Бүрэлдэхүүн сургуулиуд тусдаа номын сантай бол худалдан авсан номынхоо 60%-ийг тус номын санд бүртгэж, үлдсэн 40%-тай тэнцэх хэмжээний номыг төв номын санд байршуулахдаа түүний 20%-тай тэнцэх хэмжээний номыг өөрийн багш нарын бүтээлээс бүрдүүлж болно.

6.6       Гадаад, дотоодын ном, сурах бичиг, сэтгүүл, цахим бүтээгдэхүүнийг багцаар[4] нь худалдан авахад зах зээлийн эрэлт хэрэгцээ, хэвлэгдсэн оныг харгалзан үзэж бүрэлдэхүүн сургуулийн тэнхим, төвүүдээс санал авсны дагуу, МУБИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр авч болно.

6.7       МУБИС-ийн төгсөгчид нь магистр, докторын зэрэг горилсон судалгааны бүтээлүүдээ МУБИС-ийн төв номын санд хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгөх ба уг үйл ажиллагаа нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-д зааснаар зохицуулагдана.

6.8       Номын сан нь тусгай бүлгийн уншигчдад зориулсан бүтээгдэхүүн /брайл ном, сонсдог ном гэх мэт/ -ээр жил бүр сан хөмрөгөө баяжуулна.

6.9       Номын санд шинээр ирсэн хэвлэлийн бүтээгдэхүүнийг 14 хоногийн дотор зохих журмын дагуу ангилан дансалж, номын сангийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, цахим каталогт оруулан үйлчилгээнд гаргах ба сургуулийн болон номын сангийн вэб сайтаар дамжуулан уншигчдын хүртээл болгоно.

6.10     МУБИС-ийн номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийн дагуу зөв явагдаж байгаа эсэхэд МУБИС-ийн хяналт үнэлгээний алба хяналт тавина.

Долоо. БУСАД ЗҮЙЛ

7.1       Энэхүү журам болон хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг МУБИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

Хавсралт 1. Номын сангийн төлбөрт үйлчилгээ

Нэр

Хэмжих нэгж

Төлбөр ₮

1

Номын хугацаа хэтрүүлэлт

Ном тус бүрд

Хоног тутам

500

2

Хэвлэмэл материалыг цахим хэлбэрт шилжүүлэх

1 нүүр

100

3

Хэвлэмэл материалыг ном хэлбэрт шилжүүлэн үдэх, хавтаслах

1х.х. хүртэл

1х.х.-3х.х. хүртэл

3х.х. дээш

А5 1х.х. 16 нүүр

А4 1х.х. 9 нүүр

2000

4000

6000

4

Хэвлэх, хувилах үйлчилгээ

1 нүүр

50

5

Эрдмийн ажил хувилах

1 нүүр

100

6

Номын дэлгүүр

1 ном тутмаас

10-20%

7

МУБИС-иас бусад гаднын уншигчдад /танхимын үйлчилгээ/

1 цаг

2000

Зарцуулалтын төрөл

1

Зохиогч уншигчийн уулзалт

2

Шинэ номын нээлт, номын баяр

4

Уншигчдын дунд зохион байгуулах тэмцээн уралдаан

Хавсралт 2. Номын сангийн ажиллах цагийн хуваарь

9 дүгээр сарын 15-аас

12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх,  1 дүгээр сарын 20-оос 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд

   1. Төв номын сангийн 2 ээлжээр ажилладаг бүх танхимууд

   2. Байгалийн ухааны номын сан

   3. Багшийн сургуулийн номын сан

   4. СӨБС-ийн номын сан

Даваа-Баасан

8.30-20.00

Бямба

10.00-18.00

Ням

амарна

   5. Төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхим

   6. Төв номын сангийн Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

Даваа-Баасан

8.30-17.30

Бямба, Ням

амарна

12-р сарын 26-аас 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх, 6 сарын 2-оос 9 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд

   1. Төв номын сангийн 1 ба 2 ээлжтэй бүх танхимууд

   2. Байгалийн ухааны номын сан

   3. Багшийн сургуулийн номын сан

   4. СӨБС-ийн номын сан

   5. Бусад ажилтнууд

Даваа-Баасан

8.30-.17.30

Бямба, Ням

амарна

Хавсралт 3. Уншигчид гэрээр ном олгох хугацаа

Номын хувь

Багш

Докторант

Магистр

Оюутан

20-оос дээш хувьтай

1 сар

15 хоног

15 хоног

10 хоног

10-15 хувьтай

2 сар

10 хоног

10 хоног

5 хоног

5-10  хувьтай

7 хоног

5 хоног

5 хоног

3 хоног

5-аас доош хувьтай эсвэл

Ховор, чухал хэрэгцээтэй, гар бичмэл, номын сан хоорондын солилцооны ном, диссертаци, дипломын ажил,

Танхимаар

Танхимаар

Танхимаар

Танхимаар

Хавсралт 4. Ном худалдан авалт

Бүтээгдэхүүний төрөл

Тоо ширхэг

1

Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага

4-6 оюутны дунд 1 байхаар тооцох

2

Ерөнхий эрдмийн ном, сурах бичиг, гарын авлага

Судалж буй оюутны тооноос хамаарч 10-15 оюутны дунд 1 байхаар тооцох

3

Танин мэдэхүйн ном зохиол

5 ширхгээс илүүгүй байхаар тооцох

Журамд нэмэлт өөрчлөлт оруулсан ажлын хэсэг : 

Ажлын хэсгийн ахлагч:                                 Д.Наранцэцэг /Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал/

Нарийн бичгийн дарга:                                 Ж.Баатарсүрэн /Номын сангийн эрхлэгч/

Гишүүд:                                                       Б.Нямсүрэн /Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн гадаад хэлний төвийн эрхлэгч/

                                                                   Б.Баттогтох /Математик, байгалийн ухааны сургуулийн мэдээлэл зүйн тэнхимийн багш /

                                                                   Н.Үүрийнтуяа /Багшийн сургуулийн багш/