Эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакци


МУБИС-ийн эрдэм шинжилгээний Лавай сэтгүүл 2004 онд редакцын зөвлөл байгуулагдаж, боловсрол судлал, эх хэл соёл, залуу судлаач булангаар багш судлаачдын бүтээлийг хэвлэж эхэлснээр өдгөө 19 дугаар хэвлэгдэн олны хүртээл болсон байна. Тус сэтгүүлийн агуулгын редакцад нийт 8 доктор, профессор ажиллаж байна. Эрдэм шинжилгээний алба 2014 онд ISSN 2410-4507 дугаарлалт авсан олон улсын эрхтэй сэтгүүл юм. Лавай сэтгүүлийг 2016 оны 2-р улирлаас 207014 индексийн дугаартайгаар шуудангийн бүх салбараар захиалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.