Секторын товч танилцуулга: МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн “Үйл судлалын сектор” нь 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс нийт 26 гишүүнтэйгээр байгуулагдан академич 1, проф 2, дэд проф 11, доктор 15 (давхардсан тоогоор) магистр 12 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Бид МУБИС-ийн залуу багш нарын судалгааны чадавхийг мэргэжил аргазүйн чиглэлээр дэмжихэд гол анхаарлаа хандуулан ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд “Үйл судлалын чиг хандлагын харьцуулсан судалгаа” сэдэвт иннивацийн төслийг боловсруулан хэрэгжүүлж байна. Бидний үйл ажиллагаа 7 хоног бүр тогтмол явагдаж хэвшсэн бөгөөд үндсэн хэлбэр нь лекц, уулзалт ярилцлага, хамтарсан судалгаа, илтгэл хэлэлцүүлэх, орчуулга хийх зэргээр хэрэгжиж байна. 

Гадаад хамтын ажиллагаа: Дэлхийн үйлийн судалгааны нийгэмлэг болон АНУ-ын Үйлийн судалгааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж хамтарсан онлайн хурал зохион байгуулах, АНУ-ын үйлийн судалгааны 2017, 2018 оны хуралд тус бүр 2-5 багш очиж илтгэл хэлэлцүүлсэн. Мөн АНУ-ын New Mexico Их Сургуулийн док, проф Кендес Кейтэй байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэнтэй

хамтран ажиллахдаа бид дуртай байх болно.

Fb хаяг: Боловсролын суурь судалгааны төв Үйл судлалын сектор Утас 99730192