МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл 

  1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, БШУЯ-ны магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, МУБИС-ийн дүрмийг үндэслэн МУБИС-д бакалаврын зэрэг олгох сургалт1-ын болон МУБИС-ийн төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, профессор багш, ажилтан, оюутны мэргэжлийн мэдлэг, ур чадварт тавих шаардлага, хэрэгжилтийг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. Сургалтад оролцогч талууд энэхүү журмыг биелүүлэх үүрэгтэй.
  2. МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын журмыг  (цаашид “журам” гэнэ) МУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, захирлын тушаалаар баталж мөрдөнө.
  3. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэндболовсролын салбарт ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшүүлэх, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол, аргазүйн мэдлэг, чадвар, соёл төлөвшсөн багш, боловсролын байгууллагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
  4. Төгсөлтийн дараах сургалтын зорилго нь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, боловсролын инновацийн хүрээнд мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, ёс зүйг эзэмшсэн магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд оршино.
  5. Сургалтын хүрээндуг журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУБИС-ийн Захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргана.

Хоёр. Журмын нэр томьёо

  1. Кредит (Credit) нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтад тавих стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. Нэг кредит цагийн хэмжээг сонголтхийх онлайн хичээлийн 1 долоо хоног, танхимын сургалтын 15 долоо хоног буюу нийт 16 долоо хоногтой 1 улиралд лекц 16 цаг, эсвэл семинар, лаборатори, практикийн 32 цаг, тэдгээрт харгалзах бие даан гүйцэтгэх ажлын 32 хүртэл цагийнбагцаар тогтооно.
  2. Цахим болон бусад их, дээд сургуультай хамтарсан сургалтыг тусгай журмаар зохицуулна.
  3. Хичээлийн кредит цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Оюутны сурах үйл ажиллагаанд нэг долоо хоногт зарцуулах  дараах багц бүрийг нэг кредит цаг гэж тодорхойлно. Үүнд:
    • 16 цагийн лекц+бие даан гүйцэтгэх ажлын 32 цаг
    • 32 цагийн семинар + долоо хоног бүр бие даан гүйцэтгэх ажлын  1-2 цаг
    • 32 цагийн лаборатори + долоо хоног бүр бие даан гүйцэтгэх  ажлын  1-2 цаг
    • 32 цагийн практик + долоо хоног бүр бие даан гүйцэтгэх ажлын 1-2 цаг

Жишээлбэл, долоо хоног бүр 1 кредитэд 2 цаг, 2 кредитэд 3 цаг, 3-4 кредитэд

5 цагийн бие даан гүйцэтгэх ажлын цагийг тус тус төлөвлөн хэрэгжүүлнэ. Кредитийн задаргааг дараах байдлаар томьёолно. Үүнд: 3 кредит нь  2:2:0:0(5) байна. Үүнийг долоо хоног бүр лекц 2 цаг,семинар 2 цаг, лаборатори, практик тус бүр 0 цаг,бие даан гүйцэтгэх ажил 5 цаг байна гэж ойлгоно.

Дадлага, бакалаврын төгсөлтийн судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулж буй 32 цагийг нэг кредиттэй дүйцүүлж тооцно.Хичээлийн цаг 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулгын багтаамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийг кредит цагаар илэрхийлсэн багтаамж, дараалал тодорхойлолт, дадлагын төрлийгтусгасан баримт бичиг мөн.

  1. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээл бүрээр оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалт бүхий сургалтын үйл ажиллагааны удирдамж баримт бичиг мөн.
  2. Хичээлийн стандарт нь тухайн хичэлийн зорилго, хүрэх үр дүн, агуулгын хүрээ, түвшин, ашиглах сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүн, бие даах ажлын агуулга, хэлбэр, тоо хэмжээ, хичээлийн явцын ерөнхий төлөвлөлт, оюутны мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ зэргийг тодорхой тусгасан баримт бичиг мөн.
  3. Хичээлийн индекс. МУБИС-д бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  заах бүх хичээл нэгдсэн кодтой байна. Код нь сургуулийн эхний үсэг (англиар), цэг, тухайн судлагдахууны ерөнхий нэрийн эхний 2 үсэг (англиар), 3 оронтой тоо зэргээс  бүрдэнэ.               3 оронтой тооны эхний орон уг хичээлийн түвшнийг, дараагийн хоёр орон тухайн хичээлийн дугаар (хичээл хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг харгалзан тогтооно)-ыг заана. Үүнд:
    • 001-099 дугаартай бол өмнөх түвшний хичээл(Бакалаврын үндсэн кредит цагт тооцохгүй)
  • 100-199 дугаартай бол багш боловсролын ерөнхий суурь хичээл
  • 200-299 дугаартай бол багш боловсролын хичээл
  • 300-399 дугаартай бол мэргэжлийн ба багцын суурь хичээл
  • 400-499 дугаартай бол мэргэжлийн чиглэлийн хичээл
  • 501-599 дугаартай бол магистрын хөтөлбөрийн суурь хичээл
  • 601-699 дугаартай бол магистрын  хөтөлбөрийн мэргэших хичээл
  • 701-799 дугаартай бол докторын  хөтөлбөрийн суурь хичээл
  • 801-899  дугаартай  бол  докторын     хөтөлбөрийн  мэргэшин    судлах хичээл
  1. Заавал үзэх хичээл (Compulsory)- Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах шаардлагатай хичээл.
  2. Сонгон судлах хичээл(Elective)-Сургалтын төлөвлөгөөнийбүлэг бүрээр авбал зохих кредит цагийг гүйцээх зорилгоор оюутан сонгон судлах тодорхой кредит цаг бүхий хичээл.
  3. Залгамж хичээл(Prerequisite)- Тодорхой хичээлийг судлахаас өмнө судалсан байвал зохих хичээл.
  4. Зэрэгцүүлэн судлах хичээл(Co-requisite)- Тухайн хичээлтэй зэрэгцүүлэн судлаххичээл.
  5. Ерөнхий суурь хичээл (General Education)-Шинжлэх ухааны үндэс, олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэхийн зэрэгцээ төрөлх болон гадаад хэлээр зөв ярих, бичих, харилцах, үр дүнтэй хамтарч ажиллах,харилцан суралцах, тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах чадвар эзэмших зорилго агуулсан дээд боловсролын түвшний заавал болон сонгон суралцах хичээлүүд.
  6. Багш боловсролын хичээл(Teacher Education Core)- Оюутанд багш боловсролын мэдлэгийг олгох, тухайн талбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх багш мэргэжлийн  суурь хичээл.
  7. Үндсэн мэргэжил (Major)- Оюутны суралцах үндсэн чиглэл буюу тухайн шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадлыг эзэмших хөтөлбөр.
  8. Хавсарга мэргэжил (Minor)- Тодорхой болзол хангасан оюутан суралцажбайгаа үндсэн чиглэлийнхээ мэргэжлийн хичээлээс цуглуулах кредитийг заасан хэмжээгээр нэмж судлан тухайн чиглэлд хоёр дахь мэргэжил эзэмшиххөтөлбөр.
  9. Давхар мэргэжил -Оюутан суралцаж буй чиглэлээс өөр чиглэлээр эзэмших хоёр дахьмэргэжил.
  10. Оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын  үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн агуулгыг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг харуулах нэгдсэн үзүүлэлт. Үнэлгээ нь хэмжилтийн хувьд“хувьчилсан оноо”, “үсгэн дүн”, “тоон дүн” гэсэн хэлбэртэй байна.
  11. Хувьчилсан оноо. Тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Хувьчилсан оноонь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.
  1. Үсгэн дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшнийг илэрхийлэх (A+,A, A-), (B+,B, B-), (C+,C, C-), (D+,D, D-), F үсгээр тэмдэглэх үнэлгээ юм. Эдгээр дүнд тоогоор илтгэсэн (4.3, 4.0, 3.7), (3.3, 3.0, 2.7), (2.3, 2.0, 1.7), (1.3, 1.0, 0.7), 0 гэсэн дүнг харгалзуулна.
  2. Явцын үнэлгээ. Оюутан тухайн хичээлээрэзэмшиж буй мэдлэг, чадварынүзүүлэлт,  түүний ахиц, дэвшлийг үнэлсэнбагшийн үнэлгээ.
  3. Улирлын ба хичээлийн үнэлгээ. Тухайн хичээлээр хүлээгдэж буй үр дүнг оюутан хэрхэн хангасныг үнэлэх багшийн үнэлгээ.
  4. Нэгдсэн шалгалт ба ахицын үнэлгээ. Тухайн түвшний хөтөлбөрөөр суралцсанаар оюутны эзэмших стандарт түвшин, ахиц дэвшил, хөгжлийг үнэлэх үзүүлэлт.
  5. Голч оноо.Хичээл бүрээр оюутны авсан оноог кредит цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг кредитийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт.
  6. Голч дүн. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.
  7. Дадлага. Оюутны танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор боловсролын байгууллага, сургууль, хээрийн нөхцөлд тусгайлан зохион байгуулах сургалтын хэлбэр. Дадлага нь  сургалтын  төлөвлөгөөнөөс хамааран танилцах, туршин заах, багшлах, хээрийн, үйлдвэрлэлийн гэх зэрэг хэлбэртэй байна.
  8. Хөтөлбөрийн нэгдсэн алба. МУБИС-ийн Бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлого, төлөвлөлтийг зохицуулах, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, бүртгэл мэдээлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн төв алба.
  9. Хөтөлбөрийн алба.МУБИС-ийн бакалаврын болон төгсөлтийн дараах сургалтын бодлогыг бүрэлдэхүүний сургуулийн түвшинд хэрэгжүүлэх, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах алба.
  10. Оюутанд үйлчлэх алба. Оюутны элсэлт, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн тэтгэлэг, хөдөлмөр зуучлал, ур чадвар эзэмших дадлагаажил, сургалтын хүрээний аялал, оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах алба.

Журам бүрэн эхээр нь үзэх, татах холбоос