Зөвлөн туслах үйл ажиллагаа


Асуулт:  Сургуульдаа бүртгүүлэхээр очихдоо ямар материал бүрдүүлэх вэ?

Бүртгүүлэхээр очихдоо дараах зүйлсийг бүрдүүлнэ. Тухайн үед бүртгэлийн ажилтнууд нэмэлт зүйл шаардсан зар гаргасан байж болохыг анхаарна уу.

  1. Иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт
  2. ЕБС төгссөн гэрчилгээ
  3. ЭЕШ өгсөн батламж
  4. Тухайн мэргэжлээр элсэхийг зөвшөөрсөн БСУШЯ-ны томилолт, бусад эрхийн бичиг.
  5. Төлбөр төлсөн баримт.
  6. Хэрэв оюутны дотуур байранд орох хүсэлтэй бол байранд орохыг хүссэн өргөдөл.

         Асуулт: Бүртгүүлсэний дараа яах вэ?

  • Таныг бүртгэсэн мэргэжилтэн таньд оюутны код, зөвлөх багшийн нэр, өрөөний хаяг, утас зэргийг бичсэн жижиг хуудас өгөх бөгөөд түүнийг авч зөвлөх багштайгаа уулзана.

Асуулт: “Хичээл сонголт”-оо хэрхэн хийх вэ?

  • Зөвлөх багш таньд “Сонголт” хийх зөвлөмж бүхий хуудас өгөх ба уг хуудас сургуулийн боломжтой газруудад ч тавигдсан байна.  Мөн сургуулийн ВЭБ хуудасны “Оюутан” бүлгийн (7) “Сонголт хийх зааварчилгаа” (7.2.2) хэсэгт, оюутны ВЭБ хуудсанд видео хэлбэрээр тодорхой зөвлөмж зааварчлагууд хийгдсэн байгаа. Эдгээр зөвлөмжтэй танилцсаны дараа хичээл сонголтоо алдаагүй зөв хийх боломжтой. 

Асуулт:  “Хичээл сонголт”-нд юуг анхаарах вэ?

  • Хичээл сонголт хийхдээ зөвлөх багшийн зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй. Бусад зөвлөмж, зааварчилгааг унших, мөн сургуулийн ВЭБ хуудсан дах зөвлөгөө мэдээлэл хэсэг дэх зааварчлагыг дагаж хичээл сонголтоо хийх боломжтой.

Асуулт: Элсэж оронгуутаа жилийн чөлөө авч болох уу?

  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар жилийн чөлөө авч болно. Шинээр элсэгчдийн хувьд энэ эрх оюутнаар элсүүлэн авсан тухай МУБИС-ийн захирлын тушаал гарсны дараа үүсдэг. Учир нь бүрэлдэхүүний сургуулийн оюутнуудын элсэлтийн асуудал бүрэн шийдэгдэж дууссаны дараа 9-р сарын 20-ны үед энэ тушаал гардаг. Уг тушаалд элсэгчдийн нэр орж, та     МУБИС-ийн оюутан болсон эрх баталгаажснаар тус эрхийг эдлэх бололцоотой.

Асуулт: Жилийн чөлөөнөөс ирсэн оюутан хэнд хандах вэ?

  • Жилийн чөлөөнөөс ирсэн оюутан цаашид үргэлжлэн суралцахыг хүсэж байгаа тухай өргөдлөө гарган бүрэлдэхүүний сургууийн Хөтөлбөрийн албаны даргаар цохуулан өөрийн салбар хариуцсан оюутанд үйлчлэх албаны мэргэжилтэнд өгнө. Үүний дараа үргэлжлэн суралцах тухай тушаал гарна. Энэ тушаал гарсан тохиолдолд та үргэлжлэн суралцах бөгөөд зөрөө хичээл байгаа эсэхийг магадлан хэрхэн яаж судлах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэнээс асууж тодруулан төлбөрийн зөрөө байвал хэрхэн төлөх талаар оюутанд үйлчлэх албаны мэрэгжилтэнээс тодруулна..

Асуулт: Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, Оюутанд  үйлчлэх албаны мэргэжилтнүүдэд ямар асуудлаар хандаж болох вэ?

  • Бүрэлдэхүүний сургуулиудад тухайн мэргэжлийн хөтөлбөрийг хариуцсан хөтөлбөрийн албаны болон оюутанд үйлчлэх албаны ажилтан байна. Өөрийн мэргэжил хариуцсан мэргэжилтэн ажилтныг таньж авах хэрэгтэй.
  • Хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд хичээлийн хуваарь, хичээл орж буй анги танхим болон багшийн асуудал, дүнгийн асуудал, кредитийн зөрөө тооцуулах, нэмэлт хичээл судлах, хичээл сонголт, оюутны болон дүнгийн тодорхойлолт авах зэрэг асуудлаар хандаж болно.
  • Оюутанд үйлчлэх албаны ажилтанд оюутны бүртгэл, өөрийн үндсэн материал, жилийн чөлөө авах, жилийн чөлөөнөөс ирэх, төрийн сангийн болон бусад тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт, сургалтын төлбөрийн зөрөө, хөдөлмөр эрхлэлт, оюутны урлагийн болон спортын арга хэмжээ зэрэг асуудлуудаар хандаж хариулт авч болно.

Асуулт: Хичээл тэгш, сондгой 7 хоногт орно гэж юу гэсэн үг вэ?

  • Хичээлийн цаасан хуваарь дээр 1 хос цаг (90 минут)-ийг 1 дөрвөлжин нүдээр тооцох бөгөөд харин 1 цагийн хичээлийн дөрвөлжин нүдийг диагналь ташуу зураасаар холбож зураасны дээр болон доор нь хичээлийн нэрийг бичдэг. Ингэснээр тухайн хичээл тэгш эсвэл сондгой долоо хоногт орох нь харагдана.

        Асуулт: Хичээлийн нэг улирал хэзээ дуусч амралт эхэлдэг вэ?

  • Хичээлийн нэг улирал 16 долоо хоног байдаг. МУБИС-ийн захиргаанаас хичээлийн жил бүрийн календарийг зохиож сургуулийн ВЭБ-д (msue.edu.mn) тавихаас гадна хэвлэж нийтийн хүртээл болгодог. Энэ хуанлинаас тодорхой харж болох бөгөөд амралт тухайн оюутны өвлийн улиралд хичээл сонгож үзэх эсэхээс мөн хамаарна.

Асуулт: Өөрийн ВЭБ-д орж болохгүй байна яах вэ?

  • Энэ нь дараах шалтгаанууд байж болно. Нэн шаардлагатай бол хөтөлбөрийн албаны мэргэжилтнээс асууж тодруулна.
  1. Та сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй байж болно. Хэрэв төлбөрийн шалтгаангүй бол өөрийн хариуцсан оюутанд үйлчлэх албаны мэргэжилтэндээ хандаж тодруулна.
  2. Олон оюутан зэрэг хандалт хийснээс систем гацах тохиолдол байж болно. Энэ тохиолдолд хүлээх хэрэгтэй бөгөөд оройн цагаар ачаалал багассан үед орж үзэх хэрэгтэй.
  3. Системийн ажлын шаардлагаар админууд цаанаас нь тодорхой хугацаагаар хааж болно. Үүнийг хөтөлбөрийн албанаас тодруулан мэдэж болно. Энэ тохиолдолд оюутны ВЭБ-д хандах боломжгүй.
  4. Хэрэв бусад оюутан өөрийн вебэд орж болж байгаа үед таных нэвтрэхгүй байвал та нууц үгийн нууцлалаа алдсан байж болох тул ийм тохиолдолд хөтөлбөрийн албаны мэргэжилтэнд хандана. Зассаны дараа та нууц үгээ өөрчлөхийг зөвлөе.

     Асуулт: Багшлах дадлагад гаргахгүй байх ямар үндэслэл байдаг бэ?

  • Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлалын төрлийн хичээл болон тэдгээрийн дадлагын ажилд эсвэл мэргэжлийн дидактикийн хичээлд хангалтгүй үнэлгээ авсан оюутныг багшлах дадлага хийх болзол хангаагүй гэж үздэг. Иймээс оюутнууд дээрх хичээлд хангалтгүй дүн авсан бол аль болох богино хугацаанд, өвөл зуны улиралд тухайн хичээлээ зохих журмын дагуу дахин судлахыг хичээх хэрэгтэй. Ингэж судлахын тул дахин судлах тухайгаа хөтөлбөрийн албанд бичгээр хүсэлт гаргаж, хөтөлбөрийн албаны мэргэжилтний тооцоолсон кредитийн төлбөрийг төлснөөр дахин судлах эрх үүснэ.

Асуулт: Хичээлүүдийн кредитийн үнэлгээ яагаад өөр өөр байдаг вэ?

  • Тухайн хичээлд хэрэглэгдэж байгаа урвалж материал, техник хэрэгсэл, бусад гарах зардлыг тооцон хичээл бүрийн үнэлгээг  МУБИС-ийн захирлын тушаалаар баталдаг.

Асуулт: Оюутны үнэмлэх хэзээ олгодог вэ?

  • Тус сургуулийн оюутны цахим үнэмлэх хэвлэх асуудлыг Оюутанд үйлчлэх алба хариуцан  ХААН банкинд хэвлүүлэн тараадаг. Оюутны цахим үнэмлэх нь оюутны үнэмлэх болохоос гадна сургуулийн номын сангуудад үйлчлүүлэхэд соронзон туузаар уншигдан Таны мэдээллийг харуулах бөгөөд ХААН банкны виза карт болдог онцлогтой. Шинээр элссэн нийт оюутны тушаал гарсаны дараа оюутанд үйлчлэх ажилтнууд оюутны мэдээллээ  нэгтгэн “Цахим карт”-ын захиалгыг ОҮА-нд хүргүүлдэг.               .

 Асуулт:  Улирлын голч дүн буруу орвол хаана  хандах вэ?

  • Оюутны ВЭБ-ээр ороход голч дүн алдаатай орсон байна гэж үздэл эхлээд өөрөө бичиж бодож үзнэ үү.
  • Дараа нь хичээлүүд болон дүн чинь бүрэн бөгөөд үнэн зөв орсон эсэхийг нягталж үз.
  • Тухайн хичээлийн кредит юм уу дүн алдаатай орсон гэж үзэж байгаа бол хөтөлбөрийн албаны мэргэжилтэндээ хандаж зөрчлийг арилгуулна.
  • Голч дүнг дараах байдлаар бодно.

Хичээл бүрээр оюутны авсан оноог тухайн хичээлийн кредитээр үржүүлж хооронд нь нэмээд нийт  кредитийн нийлбэрт хуваасан дундаж юм.

Асуулт: “Оюутны”  70200 төгрөгний нэмэгдэл нь хэрхэн бодогддог бэ?

  • 3.0-с дээш голчтой бол 70200 төгрөг, 3,6-3,8 голчтой бол 50% нэмэгдэл, 3,8-аас дээш голчтой бол 75% нэмэгдэл тус тус тооцож олгодог.

Асуулт: Хичээл сонголтоо дутуу хийсэн, нөхөж хийх хүсэлтэй байгаа бол яах вэ?

  • Хичээл сонголтоо хугацаанд нь хийгээгүйгээс болж оюутны ВЭБ хаагдах хугацаанаас хожимдох тохиолдол бий. Энэ үед хөтөлбөрийн албанд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу 30000 төгрөг төлж, өөрийн мэргэжил хариуцсан хөтөлбөрийн албаны мэргэжилтнээрээ нөхөж хийлгэж болно.

Асуулт: Би хичээл сонголтоо хийгээд дуусгачихсан. Гэтэл сая ВЭБ-ээр ороход сонгосон кредит дутуу байна?

  • Хичээл сонголт-2 хийгээд хэвлэж авахад алдаа байгаагүй бол ВЭБ системийн алдаатай байж магадгүй. Сонголтоо хөтөлбөрийн албаны мэргэжилтэнтэйгээ уулзаж баталгаажуулах хэрэгтэй.

       Асуулт: Ганцхан хичээлийн сонголт хийлгэхэд 30000 төгрөг төлөх юм уу?

  • Хичээлийн тооноос хамаарахгүй. Чиний өмнөөс цаг гаргаж чиний сонголтыг хийж байгаа хөтөлбөрийн албаны мэргэжилтний үйл ажиллагааны зардал.

Асуулт: Сургуультай гэрээ байгуулах болгонд мөнгө авах юм. Ямар учиртай юм бол?

  • Аливаа гэрээ нотариатаар батлуулсны дараа хүчин төгөлдөр болдог. Ингэж гэрээг батлуулах нь өөрийн үнэ тарифтай. Уг мөнгө гэрээг батлуулахад зарцуулагддаг.

Асуулт: ВЭБ-д дүн буруу орсон байна. Хаана хандах вэ?

  • ВЭБ-д дүн буруу орох боломжгүй. Иймээс хөтөлбөрийн албанд очиж багшийн цаасаар хэвлэж өгсөн дүнг тулгаж хар. Хэрвээ цаасан дээр дүн чинийхээр буруу байвал уг дүнг гаргасан багшаасаа тодруулана.

Асуулт: Сонголтоо хийсэн боловч хийгээгүй гээд хэвлэж болохгүй байна. Яах хэрэгтэй вэ?

  • “Сонголт-2”-оо хийсэн боловч сонголт-2 оруулах командыг сонгоогүй бол хичээлийн хуваарь баталгаажихгүй. Баталгаажаагүй бол хичээлийн хуваарь хэвлэх боломжгүй. Сонголт-2 оруулах команд сонголт-2 хийх хүснэгтийн баруун дээд өнцөгт байрлана.