Хяналт, үнэлгээний алба


Хяналт, үнэлгээний албаны зорилго  

Монгол улсын хууль, тогтоомж болон МУБИС-ийн эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны vйл ажиллагаа, санхvv, өмч хөрөнгийн бvртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, болон бусад үйл ажиллгаанд хяналт үнэлгээ хийж удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, буруулахад дэмжлэг үзүүлж ажиллах.

Албаны чиг үүрэг:

  1. Батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шинжилгээг хийж дүнг тайлагнах, зөвлөмж гаргах;
  2. Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх
  3. Байгууллагын дүрэм, журам эрхзүйн орчинд шинжилгээ хийх, боловсронгуй болгох, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрхзүйн акт болон холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах, сурталчлах
  4. Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, холбогдох мэдээллээр удирдлагыг хангах;
  5. Хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
  6. Оюутан суралцагчдад үзүүлж байгаа ажил үйлчилгээний чанарын талаар судалгаа авч үнэлгээ шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээний төсөл боловсруулж танилцуулж байх
  7. Хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах;
  8. Хуулийн хүрээнд, ил тод, бие даасан, хараат бус байж, хяналт шалгалт, Хяналт үнэлгээний дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнах;

Хяналт, үнэлгээний албыг хөгжүүлэх стратеги

  • Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, бүх түвшинд чанарын үнэлгээний шалгуур боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Чанарыг хэмжих, шинжлэх, үнэлгээ дүгнэлт хийх тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлнэ.
  • Чанарын баталгаажуулал, хяналт, үнэлгээний үр дүнг их сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад удирдлага болгох бөгөөд үнэлгээ үр дүнд авсан арга хэмжээг тайлагнах, дахин үнэлэх зэргээр тасралтгүй үнэлэх тогтолцоог хэвшүүлнэ.

Эрхзүйн орчин

  1. МУЗГ-ын 2011 оны 311 тогтоол, түүний хавсралт
  2. Төрийн хяналт шалгалтын тухай хууль
  3. Холбогдох хууль, тогтоол, дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичиг
  4. МУБИС-ийн Захирлын тушаал, шийдвэр, Дүрэм, Дотоод журам, Сургалтын журам, Багшийн ажиллах журам, Оюутны журам

Нээлттэй, ил тод байдал

Дээр дурьдсан эрхзүйн баримт бичгүүдээр зохицуулагдана.

Албаны бүтэц, орон тоо

№   АЛБАН ТУШААЛ   НЭРС   УТАСНЫ ДУГААР   ӨРӨӨНИЙ ДУГААР   И-МЭЙЛ ХАЯГ  
1 Албаны дарга   Д.Хишигбаяр   321944   “А” байр 225 тоот   khishigbayar@msue.edu.mn  
2 Ахлах мэргэжилтэн   Ж. Түвшинтүшиг  318666   “А” байр 118 тоот   Tuvshintushig@msue.edu.mn  
3 Мэргэжилтэн   Б.Лхагвабаяр  318666   “А” байр 118 тоот   lkhagvabayar@msue.edu.mn  
4 Мэргэжилтэн   Э.Оргилмаа   318666   “А” байр 118 тоот   orgilmaa@msue.edu.mn 


МУБИС-ийн хяналт, үнэлгээний албаны 2013-2017 оны хугацаанд гүйцэтгэсэн ажлыг товч дурьдвал: 

Сургалтын чиглэлээр
МУБИС-ийн Захирлын 2015.09.09-ний өдрийн А/172 тоот тушаалаар батлагдсан “Сургалтын журам”, “Багшийн ажиллах журам”, “Оюутны журам” болон бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах үүднээс 2015-2017 оны хугацаанд сургалтын чиглэлээр дараах хяналтуудыг хийсэн. Үүнд: 

МУБИС-ийн элсэлтийн үйл ажиллагааны хяналт

  • 2013-2017 оны хугацаанд бакалаврын элсэлтийн үйл ажиллагаанд тогтмол хяналт хийсэн

Оюутны төгсөлтийн үйл ажиллагаанд

  • 2013-2017 оны хугацаанд бакалавр, магистрийн төгсөгчдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт хийсэн

Оюутны сэтгэл ханамжийн судалгаа

  • 2014 оноос хойш жилд 2 удаа оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгааг авч багш нарын ажлыг дүгнэхэд нэг шалгуур болгож хэвшүүлсэн
  • Тухайн сэтгэл ханамжийн судалгааны дүнгээр бүрэлдэхүүн сургуулийн үнэлгээний нэг шалгуур болгож байна.

Багш нараас сэтгэл ханамжийн судалгаа

  • 2017 оноос эхлэн нийт багш нараас сургалтийн үйл ажиллагаад сайжруулах зорилгоор судалгаа авч эхэлсэн
  • Судалгааны ирсэн санал дүгнэлтийг сургалтын үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна

Нэгжийн үйл ажиллаганд

  • ЕБС-ийн үйл ажиллагаанд 2017 онд хяналт, үнэлгээний хийсэн
  • МБУС-ийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийгдэж байна.

Эрдэм шинжилгээний чиглээр

Төсөл хөтөлбөр 

  • Жил бүр МУБИС-ийн дотоодын санхүүжиллттэй төслүүдийн үйл ажиллагаанд хяналт хийсэн
  • Гадны байгууллгын санхүүжилтээр хийгдсэн төсөл хөтөлбөрийг үйл ажиллагаатай танилцсан

Багш нараас үйл ажиллагааны чиглэлээр санал асуулга

  • 2017 оноос багш нараас энэ чиглээр үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор  санал асуулга авч эхэлсэн

Санхүү, аж ахуйн чиглэлээр

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд

  • 2015 оноос эхлэн хэрэгжисэн “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд жил бүр тогтмол хяналт хийж байна.

Сургалтын төлбөрийн авлага барагдуулах үйл ажиллагаанд

  • 2015 оны сургалтын төлбөрийн авлагыг ажлын хэсэг гарган суралцагч оюутнуудтай тулгалт хийн баталгаажуулсан.
  • 2017 онд сургалтын төлбөрийн 6,3 тэрбум төгрөгийн авлагын тулгалт хийн 518 оюутны 286,8 сая төгрөгийн залруулга хийгдсэн / МБУС-ийн 32 оюутны 12 сая төгрөг/

Багш болон багш бус ажилчидаас сэтгэл ханамжийн судалгаа

  • Сургалтын орчин нөхцөл, ажилчидын нийгмийн асуудал, удирдлагын арга барилд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор 2018 оноос эхэлэн нийт МУБИС-ийн багш бус ажилчидаас санал асуулга авахаар болсон энэ хүрээнд санал асуулга авч боловсруулалтын шатандаа явж байна.

Оюутны байрны стандартын хэрэгжилтэд

  • 2013 оноос эхлэн “Оюутны байрны үйлчилгээ, ерөнхий шаардлага” /MNS5869:2008/ стандартын хэрэгжилтэд тогтмол хяналт хийж ирсэн