Гадаад харилцааны алба


МУБИС нь боловсрол судлалын чиглэлээр Ази тивд өрсөлдөхүйц их сургууль болох хэтийн зорилготой бөгөөд гадаадын их сургууль, судалгааны байгууллагуудтай эдийн засаг, эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлж ирлээ.  

Хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг, тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзаж ажилладаг. Мөн АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байна.

Өнөөдрийн байдлаар 12 орны 86 их сургуультай идэвхитэй хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүнд, Америкийн 4, Канадын 1, ХБНГУ-ын 4, БНЧУ-ын 1, Польш улсын 2, БНТУ-ын 2, Финляндын 2, ОХУ-ын 15, Японы 13, БНХАУ-ын 19, Тайваны 2, БНСУ-ын 20 их сургуультай тус тус хамтран сургалт, судалгаа, хамтын ажиллагаа, оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Цаашид МУБИС нь орчин үеийн хандлага, хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд гадаадын олон их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах бодлогыг барих болно.