Эрүүл мэндийн үйлчилгээ


MУБИС-ийн эмч нь А байрны 224 тоот болон В байрны 97 тоотод байрлаж байна.

Оюутан та өвчилсөн үедээ их эмчийн үзлэг, яаралтай тусламж, зөвлөгөөг авах боломжтой. Хичээлийн 10-р байранд физик эмчилгээний кабинет ажилладаг.

Сургуулийн дотуур байранд оршин сууж буй оюутнууд Баянзүрх дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлгээр үйлчлүүлнэ. Тус өрхийн эмнэлэг Оюутны хотхоны урд, БЗД-ийн 6-р хорооны байранд байрладаг. 

Сургуулийн эмч нь өвчилсөн оюутанд шаардлагатай гэж үзвэл 1-3 өдрийн чөлөө олгоно. онош тодруулах зорилгоор Эрүүл мэнд, спортын яамны гаргасан хуваарийн дагуу СБД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулна.

Монголын оюутны холбоо, Эрүүл мэнд, спортын яамтай хамтарч жил бүр уламжлал болгон 1-р ангийн оюутнуудын эрүүл мэндийн үзлэг оношлогоог хийдэг. Жилд 2-3 удаа оюутан сайн дураар цусаа хандивлах бүртээ цусны дэлгэрэнгүй шинжилгээг  хийлгэх боломжтой байдаг.

Эмнэлгийн байгууллагад хандахдаа ЭМД-ын дэвтэр, иргэний үнэмлэх, оюутны байрны үнэмлэхээ заавал авч очно.

Оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд СБД-ийн Нийгмийн даатгалын байгууллагад сургуулийнхаа Оюутанд үйлчлэх албаар дамжуулан хандаж болно.

1 жилийн ЭМД-йн хураамж 23040 төгрөгийг оюутан өөрөө хариуцан төлнө. Төлбөрийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банк дах 5009209225 тоот дансанд тушааж, ЭМД-ын дэвтрийн хамт  өгч дэвтрээ бөглүүлэн авна.

Дэвтрээ бөглүүлсэн тохиолдолд түр оршин сууж буй болон харъяа дүүрэг, өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

Эмч: И.Пагмасүрэн 

Утас: 96631395 “А” байр 224 тоот