Боловсрол судлалын төвийн танилцуулга


Боловсрол судлалын төв нь  Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны А/73 тушаалын дагуу МУБИС-ийн захирал Б. Жадамбаагийн А/87  тушаалаар 2013 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Төвийн эрхлэгчээр 2014 оны 4 сараас доктор, дэд проф. Д.Наранчимэг ажиллаж байна. 
Боловсрол судлалын төвийн эрхэм зорилго нь “Боловсролын судалгаан дээр тулгуурлан багш боловсролын чанарыг сайжруулах”  явдал юм. 
БСТ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
•         Боловсролын судлгаа 
•         Бакалаврын дараах сургалт 
•         МУБИС-ийн бүрэлдхүүн сургуулиудад судалгааны аргазүйн хичээлээр сургалтын үйлчилгээ үзүүлэх
•         Багш боловсролыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
 
Тус төв нь жилд магистр, докторын өдөр, эчнээ ангийн нийт 500 гаруй оюутанд баклаврын дараах сургалт явуулдаг.  Бидний санал болгодог хөтөлбөрүүд:
Магистрын зэрэг
•         Боловсролын удирдлага
•         Сургалтын технологи
Докторын зэрэг 
•         Боловсролын удирдлага


ТӨВИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

БСТ боловсролын судалгаа, менежментийн, Судалгааны арга зүйн гэсэн хоёр профессорын багаас  бүрддэг. Судалгааны аргазүйн багийг профессор Ж. Батдэлгэр,  боловсролын судалгаа, менежментийн  профессорын багийг дэд проф. Д. Наранчимэг  удирдаж байна. Боловсрол судлалын төв нийт 8 багш, 2 зөвлөх профессор, 1 мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 
 

Боловсрол судлалын төвийн дарга, боловсролын судалгаа, менежментийн багийн ахлагч

Доктор, дэд проф.  Д. Наранчимэг