Суралцах орчин


МУБИС–ийн Хөгжлийн бодлого /2014-2024/, МУБИС-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө /2007-2015/ бусад эрх зүйн баримт бичигт заасанчлан сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах талаар олон ажил тусган хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд сургалтын таатай орчинг бүрдүүлэх, оюутны суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарч өөрийн дотоод нөөц боломж болон гадаад дотоодын санхүүжилтээр хичээлийн байрны хангамжийг нэмэх, орчин үеийн сургалтын шинэ техник технологын дэвшилийг хангахуйцаар  шинэчлэх, ангиудыг засварлах, цахим эх сурвалжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглах боломжийг өргөтгөх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 2012-2013 онд  2897 , 2013-2014 онд  3026  оюутан элсэн жил бүр элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь хичээлийн байр, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна.

Өнөөдөр МУБИС-ийн  5 бүрэлдэхүүний сургууль нь  12 хичээлийн байр,   оюутны 5 байр,  багш ажилчдын байр,  гадаад оюутны байр,  сургалтын бусад байранд 437 анги танхимын  9534 суудалд нэг удаагийн ээлжээр  сургалт явуулах хүчин чадалтай байна. Анги танхим, лаборатори, өрөө тасалгаа, лекцийн заалууд, урлаг заал, тусгай тоноглол бүхий спорт заал,  болон түүнд хэрэглэгдэж байгаа тоног  төхөөрөмжүүд нь боловсролын байгууллагад тавигдаж буй стандарт шаардлага   /Боловсролын байгууллагын орчны стандартад нэг багшид ногдох оюутны тоо сургуулийн чиглэлээс хамаарч дунджаар 10-20, нэг оюутанд ногдох хичээлийн байр талбайн хэмжээ 1,6-2,2м2, нэгж талбайд ног­дох гэрэлтүүлэг анги танхимын зориу­лал­таас хамаарч 20-50 люкс/ болон хөдөлмөрийн хуулинд заасан аюулгүй байдлыг ханган ажиллахад бүрэн бололцоотой юм. Агаарын харьцангуй чийгшил зохих төвшинд, анги танхимд байгалийн гэрэлтүүлэг орох боломжтой, коридортоо зохиомол гэрэлтүүлэгтэй, агаарын хэм 20оС, дуу шуугиан нормын хэмжээнд  байдаг. Хичээл хийх танхимууд байгалийн ба цахилгааны гэрэлтүүлэг хосолсон байдлаар барилгын зураг төсөв хийгдсэн учир гэрэлтүүлгийн талаар стандарт хангасан. Нийт байранд улайсах ламптай гэрэлтүүлгүүдийг өдрийн гэрлээр сольсноор гэрэлтүүлгийн хэмжээ сайжирсан. Хичээлийн бүх байруудад хяналтын камер тавигдаж, жижүүр хянаж байдаг. Хичээлийн байруудын байр хариуцсан зохион байгуулагчид сургуулийн дотоод журмыг мөрдөж байр орчмын цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас хамгаалсан шалавчтай. Барилга байгууламжууд нь зураг төсвийн дагуу баригдсан тул газар хөдлөлтийг даах шаардлага хангаж байгаа. Олон жил ашиглагдаж удсан зарим барилгаа МХГ-ын дүгнэлт гаргуулж, актлан шинээр хичээлийн байр барьж ашиглалтад оруулан сүүлийн үед баригдсан стандартын шаардлага хангахуйц чанартай сургалтын зориулалтаар баригдсан байранд сургалтын үйл ажиллагаа явуулж байна

Шинэ байр: 2011 онд  шинээр 2016 квм талбайтай ДУТС-ийн хичээлийн 6 давхар байр, 2012 онд 32340 кв.м талбайтай ГХС- ийн 5 давхар  хичээлийн байр, 2016 онд Инноваци, номын сангийн байр, 2015 - 2016 онд хичээлийн 1-р байрны ард өргөтгөл хийн оюутанд үйлчлэх төв, лекцийн заал, вип хурлын өрөө зэргийг барьж эрүүл ахуйн болон стандартын шаардлага бүрэн хангаж улсын комисс хүлээн авч  ашиглалтад оруулсанаар  сургалтын зориулалтын байрны хангамж нэмэгдсэн.  Сүүлийн үед баригдсан барилгууд нь гэрэлтүүлэг, галын дохиолол, галын тоноглол, хяналтын камер зэрэг бүрэн хийгдэж, галын аюулгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх талаас мөн тав тухтай орчин зэрэг олон сайн талыг бүрдүүлж баригдаж байна.  Ээлжийн ашиглалтын коффицент 1.5% байна.

Хэвлэх цех:  2015 онд EDUPRESS нь МУБИС дахь хэвлэлийн үйлчилгээг хангах төв нь өөрийн хэвлэлийн үр өгөөжийг өсгөх, дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлтэй бөгөөд тухтай, тохилог орчинд дэлхийд алдартай Японы RYOBI, BIZHUB брендийн дэвшилтэт оффсет, дижитал технологийг ашиглаж богино хугацаанд, маш чанартай хүссэн тоо, ширхэгээр хийж гүйцэтгэнэ. EDUPRESS  хэвлэх төв нь А6-А3 хүртэлх хэмжээтэй бүх төрлийн хэвлэлт, хувилах үйлчилгээг  BIZHUB 195, BIZHUB C224e  машинуудаар хийж гүйцэтгэдэг.

Лаборатори:  МУБИС нь  сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хангамж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2012 оны лаборатори, техник хангамжийн түвшингээс 2015 онд 27,1 хувь өссөн үзүүлэлтэй гарсан байна. Үүнд: ухаалаг самбар 35, хэвлэгч, хувилагч 245, проектор 150 болж ихээр нэмэгдсэн бол шинээр нарийн мэргэжлийн лабораториуд олноор байгуулагдсан байна. 2004 онд багш нарын 20 орчим хувь нь тухайн үеийн нөхцөл шаардлагыг хангасан хувийн ширээний компьютертэй /Desktop/ байсан бол 2015 онд  93,5  орчим хувь нь тухайн үеийн нөхцөл шаардлагыг хангасан ширээний компьютертэй болсон бөгөөд зарим багш нар сургалт хүмүүжлийн ажилдаа хувийн зөөврийн компьютер /Notebook/ ашиглаж байна. Хичээлийн  танхимуудын  таазанд проектор  /Аser X1161PA, 11ps/, хананд эвхэгддэг дэлгэц байрлуулан, проекторыг багшийн ширээтэй холболоо. Ингэснээр аль ч ангид багш нар өөрийн сургалтанд орчин үеийн техник технологийг хэрэглэх үйл явц тасралтгүй боловсронгуй болсоор  байна.

Анги танхимуудад засвар үйлчилгээ, сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг Азийн хөгжлийн банк, Турк болон бусад орнуудын дэмжлэг хөрөнгө оруулалтаар хийгдээд байгаа.  Тухайлбал: МБУС 2010 онд Азийн хөгжлийн  банкны тусламжаар биохимийн иж бүрэн тавилгын захиалга, Японы ЭСЯ-ны буцалтгүй тусламжаар лабораторийн багаж хэрэгслүүдийг нь 2011 онд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Химийн салбарын анги, лабораториудыг бүрэн хэмжээгээр засвар хийж, ариун цэврийн өрөөнүүдийг шинэчилж, давхар бүрт камер байрлуулсан нь сургалтын орчинг тав тухтай болгосон. Мөн биохими, микробиологийн лаборатори, генетик, молекул биологийн лабораторийг шинэчилсэн.

Сүүлийн жилүүдэд болсон  сургалтын орчны шинэчлэлийг он болон төрлөөр харуулвал:  2012 онд КМТС програмчлалын хэл, визуал програмчлал, компьютерийн математик, өгөгдлийн бүтэц, мэргэжлийн дидактик, Вэб дизайн зэрэг хичээлүүдийн цахим хэрэглэгдэхүүнийг шинээр  боловсруулж MOODLE системийг зааж буй хичээлдээ нэмэлт агуулга хүргэх, үнэлгээ хийх, бие даалт, гэрийн даалгавар өгөх, хүлээж авах, хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих зэргээр ашиглаж, 10 гаруй курс хичээлийг байрлуулан сургалтдаа ашиглаж байна.

2014 онд УБТС дээр Манай сургууль миний гэр аян явагдаж Спорт заалуудыг ОУОХорооны түнш байгууллага болох GERFOLOR кампаны шалыг суурилуулан  хувцас солих өрөө, хэрэгсэл хадгалах өрөө, крамикийн урлан, хөгжмийн анги, урлаг заал зэргийг шинээр авч тохижуулж байна. Мөн 2015 онд Солонгос улсын Инчёны Азийн их наадмын спортын гимнастикийн иж бүрэн хэрэглэлийг авч спорт заалаа тохижуулсан. БТС заах аргын хичээлүүдэд техник хэрэгсэл, DVD, хуурцаг,систем хөгжим, LCD,  төрөл бүрийн видео бичлэгүүдийг ашигладаг, хөнгөн атлетикийн  задгай талбайтай болсон нь дэвшил боллоо.

2015 онд оюутанд үйлчлэх төвүүд сургуулиудад байгуулагдаж сэтгэл ханамжийн судалгаагаар хичээлийн бус цагаараа суух орчин хангалтгүй байсаныг олноор бий болгосон. Жишээ нь МБУС оюутны бие даалтын өрөөнүүд тохижуулалт хийж, давхарын коридоруудад оюутан суух зориулалтаар разетик, гэрэл суурилуулж ширээнүүд байрлуулав. 

2015 онд Технологын чиглэлээр суралцаж буй оюутны дадлага ажлаар хийсэн бүтээлийг хэрэглээнд оруулах зорилгоор хэвлэлийн жижиг цех байгуулж  дипломын ажлыг хавтаслах, графикийн ажлуудыг хэвлэх, сурагчийн ширээ сандал, номын тавиур зэргийг үйлдвэрлэн нийлүүлж байна. 

Оюутан суралцагч, багш, ажилтнууд боловсролын стандартын шаардлагыг хангасан аюулгүй, эрүүл орчинд суралцах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, боловсролын чанартай үйлчилгээг тэгш хүртээдэг болохын тулд хөрөнгө, төсөв санхүү, технологийн нөөцийг бүрдүүлэх, зохистой хуваарилах, зарцуулах, хянах, мэдээлэх менежментийг төгөлдөржүүлэн ажиллаж байна.