Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл


Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг жил бүр судлан гаргадаг болно. 2015 оноос АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох “ Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах” зөвлөх үйлчилгээний хүрээнд “Мөшгөх судалгаа” нэртэйгээр хийгдэж байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааг жил бүрийн 6 сард нэг жилийн өмнөх, 10-р сард 3 жилийн өмнөх төгсөгчдийн ажил эрхлэлтийг мөшгөх судалгааг хийж байхаар төлөвлөн 2 дах удаагийн судалгаа хийгдсэн байна.

/Судалгааны тайланг хавсаргав/

2012, 2014 оны төгсөгчдийн ажил эрхлэлтийн мэдээлийн санг бүрдүүлэхээр судалгааг хавар намар 2 үе шаттайгаар ажлын хэсэг байгуулан авсан. Энэхүү судалгаанаас харахад МУБИС-ийн төгсөгчийн ажил эрхлэлтийн хувь 78,8%-тай байна.