МУБИС-ИЙН ОЮУТНЫ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.    МУБИС-ийн бакалаврын оюутан болон магистрант, докторант /цаашид оюутан гэх/ нь ёс зүйн харилцаа, сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцох болон хөдөлмөр зуучлал, сургалтын тэтгэлэг, оюутны байр зэрэг төрөл бүрийн үйлчилгээ хүртэх үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдөнө.
1.2.    Оюутанд үзүүлэх үйлчилгээний үндсэн зорилго нь тэдэнд сургалт, судалгааны ажил гүйцэтгэх, шинэ мэдээллийг амьдрал, практикт хэрэглэх боломж олгох, сорил, туршилт хийх аргазүйгээ гүнзгийрүүлэн дадлагажих, туршлага хуримтлуулах, мэргэжлийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, тэднийг урамшуулах чиглэлээр хөгжил, төлөвшлийг нь дэмжихэд чиглэнэ.
1.3.    МУБИС нь оюутан бүрт Боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хуульд заасан суралцагчийн эрх, үүрэг, бусад холбогдох дүрэм, журмын хэм хэмжээнд өөрийн удирдлагатай суралцахуйн үйл ажиллагаа явуулах, холбогдох үйлчилгээг бүрэн авах боломжийг тэгш, хүртээмжтэй, нээлттэй байлгах зарчмыг баримтална.

ХОЁР. ОЮУТНЫ МӨРДӨХ ЗАРЧИМ

2.1.    МУБИС-ийн үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж шилдэг багш, мэргэжилтэн болохын тулд авъяас, мэдлэг, чадвараа дайчлан суралцдаг байх;
2.2.    Нийгмийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэдлэг эзэмших, харилцааны соёл, багаар ажиллах чадварт суралцах, бусад оюутнуудтай өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцах, мөн тэднээс суралцах, хамтран ажиллахыг эрхэмлэдэг байх;
2.3.    Бүтээлчээр бие даан суралцах чадвар эзэмшихэд анхаарч, сурах мэдэхийн төлөө эрэл хайлт байнга хийдэг байх;
2.4.    Сургалтын орчин, хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг хөгжих, төлөвших үйл ажиллагаандаа бүтээлчээр ашигладаг байх;
2.5.    Сургуулиас зохиож буй соёл, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож бусдыг манлайлдаг байх;
2.6.    Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдэлдэг байх.

ГУРАВ. ОЮУТНЫ БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

3.1.    Оюутан нь Монгол улсын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, сургалтын журам болон “Суралцах гэрээ”-гээр хүлээсэн үүрэг, ёс зүйн хэм хэмжээг баримтлан сургуулийн дотоод дэг, журмыг чанд мөрдөх;
3.2.    Бусдад хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгч бодитой шүүмжлэл, саналыг хүлээн авч аливаа маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдэх;
3.3.    Багш болон сургуулиас тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;
3.4.    Бусдын нэр төр, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэж, хувийн нууцыг хамгаалдаг, тэгш ханддаг байх;
 
3.5.    Багш, ажилтан, ажилчдыг хүндлэх, зүй ёсны шаардлагыг биелүүлэх, хичээл, сургалтын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох, хичээлийн дэг журмыг зөрчихгүй байх;
3.6.    Сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлж сургуулийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулахгүй байх;
3.7.    Сургалт, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхдээ бусдын зохиол бүтээл, судалгааны ажил, нээлтийг хүндэтгэн үзэж ишлэл, зүйлт хийж, оюуны өмчийн хуулийг зөрчихгүй байх
3.8.    Бусдын санаа бодол, ухамсарт сайнаар нөлөөлөх ба үзэл бодлоо тулгах, зандрах, айлган сүрдүүлэх зэргээр авирлахгүй байх;
3.9.    Хичээл, шалгалтаас хоцрох, хүндэтгэх шалтгаангүй таслах, бие даалтын ажил гүйцэтгэхэд хуулах, хууран мэхлэх, сурч мэдэхийн төлөө бие даан эрэл, хайлт үл хийх зэрэг сурах үйл явцдаа шударга бус аргуудыг хэрэглэхгүй байх;
3.10.    Сургуулийн байр, орчин, дотуур байранд согтууруулах ундаа, мансууруулах эм, бодис хадгалах, худалдах, хэрэглэхгүй байх;
3.11.    Ёс зүйн зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэр хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль нь сануулах, донгодох, учирсан хохирлыг төлүүлэх, сургуулиас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцох эрхтэй;
3.12.    Сургууль болон дотуур байрнаас хасагдах шийтгэл хүлээсэн оюутанд сургалтын, дотуур байрны төлбөрийг нь буцаан олгохгүй. Энэхүү журмын Ёс зүйн зөрчилд заасан үйлдлүүдийг мэдээгүй байх нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.
3.13.    Ёс зүйн зөрчлийг бүрэлдэхүүний сургуулийн оюутны зөвлөл, харьяа тэнхим хэлэлцэж шийдэх ба сургуулиас хасах тохиолдолд МУБИС-ийн оюутны зөвлөлийн тэргүүн, тухайн сургуулийн оюутны зөвлөлийн төлөөлөл оролцон бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

ДӨРӨВ. ОЮУТНЫ СУРАЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1.    Элсэлт

4.1.1.    МУБИС-д элсэх эрх авсан, захирлын тушаалаар баталгаажуулсан суралцагчийг МУБИС-ийн ОЮУТАН гэх ба тэр цагаас оюутан болохыг гэрчлэх үнэмлэх, оюутанд үйлчлэх карт зэргийг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанаас олгоно.
4.1.2.    Бакалаврын зэрэгтэй иргэн зарим мэргэжлээр эчнээ, орой болон хөрвөх сургалтын хэлбэрээр элсэн суралцаж болох ба мэргэжлийн тэнхмээс кредитийг дүйцүүлэн тооцож, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанаас баталгаажуулан суралцах хугацаа, төлбөрийн хэмжээг тогтооно.
4.1.3.    Суралцахаар элсэх бусад харилцааг Сургалтын журмын 4.1 дүгээр зүйл, заалтуудыг мөрдлөг болгон Хөтөлбөрийн нэгдсэн алба шийдвэрлэнэ.
4.1.4.    Шинээр элсэгч Англи хэл-1, Англи хэл-2, Мэдээллийн технологи, Биеийн тамир, Монголын түүх соёл, Монгол хэл найруулга зүй гэсэн хичээлүүдээр кредит шууд тооцох шалгалт өгч болно. Энэ тохиолдолд тухайн хичээлийн кредитийн төлбөрийн 30 хувийг төлж шалгалтад орох бөгөөд шалгалтын дүнг тухайн хичээлийг судалсанд тооцож сургалтын системд оруулна.
 
4.2.    Суралцах үйл ажиллагаа, сонголт, үнэлгээ

А. Суралцах үйл ажиллагааг зохион байгуулах

4.2.1.    Сургалтын журмын 4.4.1, 4.4.2, 4.4.3-т зааснаар хичээлийн жил 8 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Даваа гаригт эхэлнэ. Намар, өвөл, хавар, зуны улирлаар оюутанд санал болгосон сургалтын төлөвлөгөөг өөрчлөн, өөрийн суралцах хугацааг төлөвлөн зохион байгуулж болно.
4.2.2.    Суралцах хугацаагаа төлөвлөхөд улиралд доод тал нь 10 кредит, дээд тал нь 21 кредитийн хичээл сонгон судалж болно. Хэрэв оюутан тухайн улиралд хичээл огт сонгоогүй бол эцэг эх, санхүүжүүлэгч талд нь мэдэгдэнэ.
4.2.3.    Өвлийн болон хаврын улиралд шинээр судлах хичээлийн захиалгыг өмнөх улирал дуусахаас 2 долоо хоногийн өмнө, үнэлгээгээ ахиулах бол дахин судлах хүсэлтээ улирлын дүн гарсны дараах 7 хоногт багтаан бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд ирүүлнэ.
4.2.4.    Оюутан 61 болон түүнээс дээш үнэлгээ авсан хичээлийнхээ үнэлгээг ахиулах зорилгоор дахин судлах тохиолдолд, өмнөх үнэлгээг хөтөлбөрийн албанд бичгээр мэдэгдэн “R” болгож, сургалтын мэдээллийн санд тэмдэглэгээ хийлгэнэ. Дахин судлах хичээлийн зохицуулалтыг Сургалтын журмын 4.8 дугаар зүйл, заалтыг баримтлан хийнэ.
4.2.5.    Дахин судлах тохиолдолд тухайн хичээлийн кредитийн төлбөрийг бүрэн төлсөн байна.

Б. Сонголт

4.2.6.    Оюутан сонголт-21-ийг хийх үед сонголт-1-ийг өөрчлөхгүй. Сонголт-1 ба 2 -той холбоотой бусад зохицуулалтыг хийхэд сургалтын журмын 4.3 дугаар зүйл, заалтуудыг баримтлана.
4.2.7.    Хичээл сонголт 1 ба 2-ыг хийхийн тулд өмнөх улиралд сонгосон кредитийн төлбөрийг бүрэн төлсөн байх ёстой ба зөвхөн энэ тохиолдолд сонгосон хичээл баталгаажина. Улирлын эхний долоо хоногт баталгаажаагүй сонголтыг цуцална.
4.2.8.    4 долоо хоног өнгөрөхөд сонгосон хичээлдээ суугаагүй бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийн 75 хувийг дараагийн улирлын төлбөрт шилжүүлэн тооцно. 5 долоо хоног өнгөрсөн бол тухайн хичээлийн кредитийн төлбөрийг дараагийн улиралд шилжүүлэн тооцохгүй ба буцааж олгохгүй.
4.2.9.    Дан болон 2 дахь /хавсарга/ мэргэжил эзэмших, өөр чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж болох ба энэ тохиолдолд Сургалтын журмын 4.5, 4.5.15, 4.5.16 дугаар заалтыг мөрдлөгө болгоно.

В. Үнэлгээ

4.2.10.    Оюутан нь Сургалтын журмын 4.6 дугаар зүйл, түүний заалтуудыг мөрдлөг болгон тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагаа хичээлийн явцад үнэлүүлнэ.
4.2.11.    Сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнгээр тодорхойлно. Голч дүн нь хичээл бүрээр оюутны авсан оноог кредитээр нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг кредитийн нийлбэрт хуваасан (арифметикийн жигнэсэн дундаж) үзүүлэлт юм.

1 Сонгож баталгаажуулсан хичээлийг үндэслэн хуваарь зохиож, багшийн ачаалал, цагийн ноогдол хийдэг учир төлөвлөлтийг өөрчлөхгүй гэж үзнэ.
 
4.2.12.    Оюутан бүр тухайн улирлын, мөн суралцсан нийт хугацааны голч оноо болон голч дүнтэйгээ улирал тус бүр танилцаж, үнэлгээгээ дүн гарсанаас хойш 7 хоногийн дотор бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд өөрийн биеэр очиж баталгаажуулна.
4.2.13.    Оюутан өөрийн сурлагын үнэлгээнд дүгнэлт хийж, цаашид суралцах үйл ажиллагаагаа төлөвлөнө.
4.2.14.    Тухайн хичээлд 61 болон түүнээс дээш оноо авсан бол уг хичээлийн агуулгыг судалж, кредитээ биелүүлсэн, харин 60 болон түүнээс доош оноо авсан бол “хангалтгүй” суралцсан буюу тухайн хичээлийн кредитийг биелүүлээгүй гэж тус тус үзнэ.
4.2.15.    Хувьчилсан оноо, үсгээр илтгэсэн дүн ба тоогоор илтгэсэн дүнгийн хоорондын холбоо дараах хамааралтай байна. Үүнд:

Хувьчилсан оноо

Үсгээр илтгэсэн дүн

Тоогоор илтгэсэн голч дүн

98-100

A+

4.3

94-97

A

4.0

91-93

A-

3.7

88-90

B+

3.3

84-87

B

3.0

81-83

B-

2.7

78-80

C+

2.3

74-77

C

2.0

71-73

C-

1.7

68-70

D+

1.3

64-67

D

1.0

61-63

D-

0.7

30-60

F

0

0-29

W

голч тооцохгүй

4.2.16.    Үнэлгээ хийхдээ тоо болон үсгээр илтгэсэн дүнгээс гадна I, E, NC, CR, R, W, WF, NA, NR, S, U гэсэн нэмэлт тэмдэглэгээг хэрэглэнэ. Эдгээр тэмдэглэгээг хийхдээ сургалтын журмын 4.6.16, 4.6.18 дугаар заалтыг баримтална.
4.2.17.    Явцын үнэлгээг хэрхэн хийж, дүгнэхийг хичээлийн эхэнд багшаас тайлбарлаж өгсөн байна.
4.2.18.    Тухайн улирлын сургалтын төлбөрөө төлөөгүй оюутны дүнг мэдээллийн санд оруулахгүй, дараагийн хичээлийн сонголт хийгдэхгүй. Төлбөрөө барагдуулж дүнгээ гаргах, нөхөж сонголт хийх бол нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.
4.2.19.    Оюутан нь судалсан 30 кредит тутамд 0.3 кредитийн төлбөр төлж ахицын үнэлгээ заавал хийлгэсэн байх бөгөөд энэхүү үнэлгээг хөтөлбөрийн нэгдсэн алба баталгаажуулан  цахим хуудсанд байршуулна.
4.2.20.    Дүнгийн тодорхойлолт авах бол бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанаас нийт цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн, тухайн улирлын хичээл сонголтын нийт кредит зэргийг  тус тус баталгаажуулан гаргаж өгнө.
4.3.    Шилжих, чөлөө авах, сургуулиас чөлөөлөгдөх А. МУБИС-д шилжин суралцах
4.3.1.    Гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас МУБИС-д шилжиж суралцах хүсэлтэй оюутан бүрэлдэхүүний сургуулийн захиралд хандаж өргөдөл гаргана.
4.3.2.    Шилжин ирэх оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
•    Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх.
 
•    Дүйцүүлсэн  нийт  кредитийн   зөрүү  15-оос    ихгүй  байна.    15  кредитээс  их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно.
•    Төгсөх ангид болон магадлан итгэмжлэгдээгүй их, дээд сургуулиас шилжүүлэн суралцуулахгүй.
•    Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх
•    Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 2.3-аас доошгүй байх
4.3.3.    Сургалтын нэгдсэн хуанлид заасан "Хичээл сонголт -2" хийгдсэнээс хойш шилжүүлэн суралцуулахгүй.
4.3.4.    Шилжин явах ба шилжүүлэн суралцуулах тухай асуудлыг мэргэжлийн ангийн оюутны тоог харгалзан бүрэлдэхүүний сургуулийн захирал шийдвэрлэнэ.
4.3.5.    Шаардлага хангасан, шилжин ирэх хүсэлтэй оюутан сургалтын журмын 4.12.12 дугаар заалтын  дагуу материалыг бүрдүүлнэ.
4.3.6.    Бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга шилжин суралцах зөвшөөрөл авсан оюутны өмнөх сургуульд үзэж судалсан хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөг үндэслэн дүйцүүлэн тооцож, зөрүү кредитийг гаргах ба төлбөрөө төлсөн тохиолдолд "Суралцах гэрээ” байгуулна.
4.3.7.    "Суралцах гэрээ” байгуулсан оюутныг бүртгэж,  код олгоно.
4.3.8.    Оюутан нь тухайн улиралд суралцах хичээлээ сонгон сургалтын төлбөрөө төлсний дараа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанаас оюутны карт олгосноор сургалтын үйл явцад оролцох эрхтэй болно.
4.3.9.    МУБИС-аас шилжих оюутан нь тойрох хуудас бөглөж төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан байна.
4.3.10.    Оюутныг шилжүүлэхтэй холбоотой төлбөр тооцоо болон бусад харилцааг сургалтын журмын 4.12 дугаар зүйл, холбогдох бусад заалтыг үндэс болгож шийдвэрлнэ.

Б.  Чөлөө авах

4.3.11.    Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно.
4.3.12.    1-2 цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багшид, 1-3 хоногийн чөлөөг тэнхимийн эрхлэгчид, онцгой тохиолдолд 4-30 хоногийн чөлөөг хөтөлбөрийн албаны даргад бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.
4.3.13.    Хэрэв 1-2 улирлын чөлөө хүсэх бол бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албаны дарга шийдвэрлэж, тухайн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Чөлөөний хүсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд хичээл тасалсанд тооцож, Сургалтын журмын 4.11 дүгээр зүйл, заалтуудын дагуу шийдвэрлэнэ.
4.3.14.    Чөлөөний хугацааг дуусгавар болгох, үргэлжүүлэн суралцах зэрэг бусад харилцаанд сургалтын журмын 4.2 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг мөрдөнө.
4.3.15.    Жилийн чөлөөтэй оюутан чөлөөтэй байх хугацаандаа өмнөх F болон W үнэлгээтэй хичээлээ дахин сонгож судлаж болно.
4.3.16.    Жилийн чөлөө авсан оюутны төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлгийг түр хугацаагаар зогсоож, холбогдох материалыг төрийн санд хүргүүлнэ.
4.3.17.    Жилийн чөлөөнөөс ирж байгаа оюутан нь улирлын эхэнд хичээл сонголт-2 дуусахаас өмнө бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн албанд хандаж, тухайн улиралд судлах хичээлүүдээ сонгоно. Чөлөөний хугацаа дууссан бол үргэлжлүүлэн суралцуулах тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал улирлын эхний 7 хоногт багтаан гаргана.
 
В. Сургуулиас чөлөөлөх

4.3.18.    Сургуулийн захиргаанаас байгуулсан "Суралцах гэрээ"-г цуцалж, сургуулиас чөлөөлөхдөө сургалтын журмын 4.11 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг мөрдөнө. Үүнд:
•    Суралцагч өөрийн хүсэлтээр
•    МУБИС-ийн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн;
•    Суралцах гэрээ зөрчсөн;
4.3.19.    Оюутны суралцсан хугацааны үнэлгээний голч үнэлгээ 0.7-оос доогуур бол бүрэлдэхүүний сургуулийн захирлын анхааруулах хуудаст тэмдэглэгдэнэ. Хэрэв анхааруулах хуудаст 4 удаа давтан бичигдсэн бол суралцах гэрээг цуцална.
4.3.20.    Сургуулиас чөлөөлөх, хасахад энэ журмын 4.3.19 болон Сургалтын журмын 4.11.2, 4.11.4, 4.11.5 дугаар заалтыг үндэслэнэ.


ТАВ. ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ДЭМЖИХ

А. Оюутны эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах талаар

5.1.    Оюутны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтыг тэнхим, төвүүд гүйцэтгэнэ.
5.2.    Оюутны эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв, мэргэжлийн тэнхим, төв, лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн төлөвлөж гүйцэтгэх ба нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтыг тэнхимийн эрхлэгч хариуцан ажиллана.
5.3.    Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд гүйцэтгэх оюутны эрдэм шинжилгээний ажлын сэдвийг мэргэжлийн тэнхим бүрээр жил бүрийн 10 сарын эхний хагаст багтаан гаргаж оюутнаар сонголт хийлгэнэ. Оюутны сонгосон сэдвээр судалгаа явуулах арга зүйг тухайн тэнхимийн хурлаар хэлэлцэж батална.
5.4.    Оюутны эрдэм шинжилгээний ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд: а.  сургуулиас  гүйцэтгэж  байгаа  төсөл,  суурь  судалгааны  ажил,  гэрээт       ажилд
оролцуулах;
б. судалгаа шинжилгээний дугуйланд  батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэх,
в. мэргэжлийн тэнхим, салбараас баталсан арга зүйн дагуу лабораторийн болон хээрийн туршилт гүйцэтгэх;
г. судалгааны ажлын үр дүнгээр МУБИС, мэргэжлийн болон олон нийтийн бусад байгууллагаас зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэх;
д. төгсөлтийн ажлын хүрээнд туршилт, судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах;
е. мэргэжлийн тэнхим, нэгжээс баталсан сэдвээр шинжлэх ухааны мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт хийх зэргээр гүйцэтгэх ажил орно.
5.5.    Оюутны эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг бүрэлдэхүүний сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, тайланг эрдэм шинжилгээний албанд ирүүлэн зохих шийдвэр гаргуулан ажиллана.

Б. Эрдэм шинжилгээний ажлыг дүгнэх, шалгаруулах

5.6.    Бакалаврын оюутан болон магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах ажлыг жил бүр эрдэм шинжилгээний бага хурлын хэлбэрээр 3 үе шаттай зохион байгуулна.
 
5.7.    Оюутны эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг мэргэжлийн тэнхмүүд дээр, 2 дахь шатны бага хурлыг мэргэжлийн чиглэл бүрээр жил бүрийн 3-р сарын сүүлийн хагаст, МУБИС-ийн хэмжээний эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүрийн 4 сарын эхний хагаст тус тус зохион байгуулна.
5.8.    Их сургуулийн хэмжээний эцсийн шатны шалгаруулалтын нэгдсэн комисс шилдэг илтгэлүүдийг шалгаруулах ба дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ. Үүнд:
а. сэдвийн ач холбогдол
б. туршилт, судалгааны арга зүй эзэмшсэн байдал,
в. тухайн салба рын онолын болон практикийн мэдлэг,
г. судалгааны ажилд орчин үеийн програм, хэрэгсэл ашигласан байдал, д. илтгэх ур чадвар зэрэг орно.
5.9.    Их сургуулийн хэмжээний оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлүүдээс шилдэгийг нь 1, 2, 3-р байранд шалгаруулж дараах байдлаар урамшуулна.
1-р    байр нэг,өргөмжлөл, 200 000 (хоёр зуун мянга) төгрөг,
2-р    байр нэг, өргөмжлөл,160 000 (нэг зуун жаран мянга) төгрөг,
3-р    байр хоёр, өргөмжлөл, 100 000 (нэг зуун мянга) төгрөгөөр тус
тус шагнаж урамшуулна. Урамшууллын хэмжээг магистрантад 1.4, докторантад 1.8 гэсэн итгэлцүүрээр тооцож олгоно. Энэ тохиолдолд кредитийн тэтгэлэг давхардуулан олгохгүй.
5.10.    Эрдэм шинжилгээний хуралд шалгарч оролцсон оюутныг бүрэлдэхүүний болон их сургуулийн зүгээс тодорхойлж гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлэгт тэргүүн ээлжинд хамруулна.
5.11.    Бүрэлдэхүүний сургуулийн оюутны судалгааны ажлын санхүүжилтэд зориулж тухайн сургуулийн оюутны жилийн нийт сургалтын төлбөрийн 0.1 хүртэл хувийг МУБИС-ийн санхүүгийн жилийн төсөвт тусган Оюутныг дэмжих сан үүсгэж зарцуулна.
5.12.    Батлагдсан аргазүйн дагуу гүйцэтгэх оюутны судалгааны ажлыг явуулахад шаардагдах материал, урвалж бодис авах, багаж, тоног төхөөрөмж түрээслэх зэрэгт Оюутныг дэмжих сангаас зарцуулах ба оюутны судалгааны ажлын үр дүнг Эрдэм шинжилгээний алба захирлын зөвлөлд тайлагнана.


ЗУРГАА. ОЮУТНЫ БАЙРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

6.3.1.    Оюутны дотуур байранд оршин суух хяналтын тоонд багтаж, бүрэлдэхүүний сургуулийн  захирлын тушаалд нэр заасан оюутан байранд оршин сууна.
6.3.2.    Оюутан нь байрын төлбөрийг бүрэн төлж байрны зохицуулагчтай гэрээ байгуулснаар дотуур байранд оршин суух боломжтой болно.
6.3.3.    Байранд суугч оюутан нь байрны ариун цэвэр, гэрэл, дулаан зэрэг үйлчилгээний талаар санал, шүүмжлэлээ илэрхийлж, биелэлтэд нь хяналт тавина.
6.3.4.    Оюутан нь оршин сууж байгаа байрны захирал, багш, ажилчдын үйлчилгээний талаар улирал бүр үнэлгээ өгнө.
6.3.5.    Оюутан нь нийтийн эзэмшил болох гал тогоо, уншлагын танхим, амралтын болон бие даалтын өрөө, ариун цэврийн өрөө, угаалгын өрөө зэргийг зохих журмын дагуу ашиглана.
6.3.6.    Оюутан нь эмнэлгийн тусламж, зайлшгүй туслалцаа, бусад ямар нэг үйлчилгээ авах шаардлага гарсан тохиолдолд оршин сууж буй байрны холбогдох ажилтанд мэдэгдэнэ.
6.3.7.    Оюутан нь нь тасгийнхаа ариун цэвэр, дэг журмыг чанд сахиж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг ариг гамтай ашиглах үүрэгтэй ба энэ талаар бусад оюутанд шаардлага
 
тавих эрхтэй.
6.3.8.    Тасагтаа тохижилт хийж, гэрээний үүрэг, оюутны байрны дотоод журмын заалтыг үлгэр жишээ сахисан оюутан дараа жил дотуур байранд тэргүүн ээлжинд орох эрхтэй.
6.3.9.    Оюутан нь дотуур байр, нийтийн эзэмшлийн газарт архи уух, тамхи татах, хог хаях, хөгжим чанга тавих, орилж хашгирах, зорилгогүй сэлгүүцэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан зүй бус авир гаргахгүй байх үүрэгтэй ба үүргээ биелүүлэхгүй бол оюутны байранд үргэлжүүлэн оршин суух эсэхийг гэрээний дагуу шийдвэрлэнэ.

 

ДОЛОО. ОЮУТНЫ УРАМШУУЛАЛ, ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ

А. МУБИС-ийн Захирлын нэрэмжит батламж ба тэтгэлэг

7.1.    Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхний долоо хоногт өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "Захирлын нэрэмжит батламж"-ийг МУБИС-ийн захирлын тушаалаар олгоно.
7.2.    "Захирлын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:
•    сургуулийн дүрэм, дотоод журам болон  суралцах гэрээгээ зөрчөөгүй
•    нэг улиралд судалсан кредитийн тоо 15-аас дээш
•    улирлын үнэлгээний голч дүн 3.7 болон түүнээс дээш байна.
7.3.    Батламжийг 3 улирал дараалан авсан оюутны тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө.
7.4.    Сургалтын нэгдсэн хуанлийн эхэнд сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "МУБИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг" олгож, нийтэд сурталчилна.
7.5.    "Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:
•    4 ба    түүнээс  дээш  улирал  дараалан  3.7  болон  түүнээс  дээш голч дүнтэй суралцсан
•    сургуулийн дүрэм, дотоод журам болон  суралцах гэрээгээ зөрчөөгүй
•    их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
•    урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан
7.6.    “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн хичээлийн жилд нэг удаа 5 хүртэл оюутанд олгоно.
7.7.    Тэтгэлгийн хэмжээ нь тухайн жилийн оюутны сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний байх ба түүнийг батламж дагалдана.

Б. МУБИС-ИЙН ШИЛДЭГ ОЮУТАН

7.8.    МУБИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээн, наадмуудад холбогдох нэгж, сургууль, захирлын зөвшөөрлийн дагуу амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан, оюутнуудын сайн дурын болон мэргэжлийн клубийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг тусгай удирдамжийн дагуу үнэлэн МУБИС-ийн шилдэг оюутнаар өргөмжлөн урамшуулна (Тэмцээн, уралдааны нэр төрлийг давхцуулан олгохгүй).
7.9.    МУБИС-ийн шилдэг оюутныг хичээлийн жил бүр бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлтыг үндэслэн шалгаруулна.
7.10.    Бүрэлдэхүүний  сургууль  бүр  сурлагын  өндөр  амжилт  гаргасан,  мөн  олон улс,
 
улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан оюутныг шилдэг оюутанд өргөмжилнө.

Б. ОЮУТАНД ОЛГОХ КРЕДИТИЙН ТЭТГЭЛЭГ

7.11.    МУБИС-ийн болон бүрэлдэхүүний сургуулийн шилдэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээг кредитээр тогтоож, түүнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөх урамшууллыг кредитийн  тэтгэлэг гэнэ.
7.12.    Эрдэм шинжилгээний хурал, олимпиадад түрүүлсэн ба шагналт байранд шалгарсан оюутанд кредитийн дараах тэтгэлэг олгоно. Үүнд:
•    Бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээний хурал, олимпиад 1хүртэл кредит
•    МУБИС-ийн эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 2 хүртэл кредит
•    Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 3 хүртэл кредит
•    Олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган, олимпиад 4 хүртэл кредит

7.13.    Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцож шагналт байранд шалгарсан оюутанд кредитийн дараах тэтгэлэг олгоно. Үүнд:
•    Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд зохиогдсон уралдаан тэмцээн 1 хүртэл кредит
•    МУБИС-ийн хэмжээний уралдаан тэмцээн 2 хүртэл кредит
•    Их, дээд сургуулиудын хэмжээний уралдаан тэмцээн 3 хүртэл кредит
•    Олон улсын хэмжээний уралдаан, тэмцээн 4 хүртэл кредит

7.14.    Техник, технологийн чиглэлийн уралдаан, тэмцээнд оролцож шагналт байранд шалгарсан оюутанд кредитийн дараах тэтгэлэг олгоно. Үүнд:
•    МУБИС-ийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээн 2 хүртэл кредит
•    Улс, бүсийн чанартай уралдаан, тэмцээн 3 хүртэл кредит
•    Олон улсын хэмжээний тэмцээн 4 хүртэл кредит

7.15.    Спортын уралдаан, тэмцээнд оролцож шагналт байранд шалгарсан оюутанд дараах кредитийн тэтгэлэг олгоно. Үүнд:
•    Бүсийн тэмцээн1 хүртэл кредит
•    Их, дээд сургуулийн  тэмцээн 2 хүртэл кредит
•    Улсын чанартай тэмцээн 3 хүртэл кредит
•    Олон улсын чанартай тэмцээнд 4 хүртэл кредит

7.16.    Соёл, урлагийн наадам, уралдаан, тэмцээнд оролцож шагналт байранд шалгарсан оюутанд  кредитийн дараах тэтгэлэг олгоно.Үүнд:
•    МУБИС-ийн урлагийн их наадам 1 хүртэл кредит
•    Бүсийн хэмжээний уралдаан, тэмцээн 2 хүртэл кредит
•    Улсын хэмжээний уралдаан, тэмцээн 3 хүртэл кредит
•    Олон улсын хэмжээний соёл, урлагийн уралдаан, тэмцээн 4 хүртэл кредит

7.17.    МУБИС-ийн сайн дурын болон мэргэжлийн клубийн үйл ажиллагааг дэмжих үүднээс их сургуулийн хэмжээнд зохион байгууллагддаг нэгдсэн арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол, идэвхи зүтгэлтэй оролцдог оюутанд ажлын үр дүнг нь харгалзан улиралд нэг удаа Оюутанд үйлчлэх албаны тодорхойлолтоор дараах урамшууллыг олгоно. Үүнд:
•    Сайн дурын болон мэргэжлийн клубийн ахлагчид 1 хүртэл кредит
•    Клуб-д хичээл заадаг оюутан бүрт 1 хүртэл кредит
 
7.18.    МУБИС-ийн болон бүрэлдэхүүний сургуулийн хамт олны дунд нэр хүндтэй, шилдэг оюутанд тухайн сургуулийн захирлын нэрэмжит кредитийн урамшууллыг давхцуулахгүйгээр олгоно (Бүрэлдэхүүний сургуулиуд нь улирлын үнэлгээний голч дүнгийн минимумийг оюутны сурлагын амжилтаас хамааруулан дээшлүүлэн тогтоож болно). Үүнд:
•    2 улирал дараалан 3.7-с дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан – 2 кредит
•    3 улирал дараалан 3.7-с дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан 4 кредит
7.19.    МУБИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, оюутны байрны зөвлөлийн дарга болон гишүүд, бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга нарт ажлын үр дүнгээс хамааруулан улиралд нэг удаа олгоно. Үүнд:
•    Оюутны холбооны тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн даргад - 3 хүртэл кредит
•    Бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүнд – 2 хүртэл кредит
•    Бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга, Оюутны байрны зөвлөлийн даргад 1 хүртэл кредит
7.20.    Кредитийн тэтгэлэгт хамрагдах оюутныг Оюутанд үйлчлэх алба, Оюутны холбооноос хамтран тодорхойлж, холбогдох дэд захирал баталгаажуулснаар урамшуулал олгоно.
7.21.    МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн захирлын нэрэмжит кредитийн урамшуулал олгох оюутныг тухайн сургуулийн хөтөлбөрийн албаны дарга тодорхойлж, захирлын зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулж, урамшууллыг улирал бүрийн эхэнд олгоно.
7.22.    МУБИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд, оюутны байрны зөвлөлийн дарга болон гишүүд, бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга нарт урамшуулалыг дараах байдлаар олгоно. Үүнд:
•    МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүний урамшууллыг Оюутанд үйлчлэх албаны даргын тодорхойлолтыг үндэслэн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
•    Оюутны Холбооны дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүдийн урамшууллыг Оюутны холбооны тэргүүн болон Оюутанд үйлчлэх албаны даргын тодорхойлолтыг үндэслэн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлын баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
•    Бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарын урамшууллыг Оюутны холбооны тэргүүний тодорхойлолтыг үндэслэн тухайн сургуулийн хөтөлбөрийн албаны дарга хянаж, захирал баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
•    Оюутны байрны зөвлөлийн даргын урамшууллыг Оюутны холбооны тэргүүний тодорхойлтыг үндэслэн тухайн байрны эрхлэгч хянаж, холбогдох сургуулийн захирал баталгаажуулснаар улиралд 1 удаа олгоно.
7.23.    Бакалаврын сургалтыг 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй дүүргэж төгссөн оюутанд Магистрантурын сургалтын төлбөрөөс суралцах хугацаанд 15 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.

 

НАЙМ. ОЮУТНЫ БАЙГУУЛЛАГА

8.1    МУБИС-ийн Оюутны Холбоо /МУБИСОХ / нь оюутнуудыг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн, тэдний эрх ашгийг төлөөлөн хамгаалах, үйлчлэх зорилго бүхий төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус байгууллага байна.
 
8.2    МУБИСОХ нь Монгол улсын Үндсэн хууль, МУБИС-ийн дүрэм, Төрийн бус байгууллагын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад эрхзүйн актын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
8.3    МУБИСОХ нь өөрийн бүрэлдэхүүний сургуулийн оюутны зөвлөл, Клубүүдийн зөвлөл, Оюутны байрны нэгдсэн зөвлөл зэрэг бүтэцтэй байна.

А. Оюутны холбооны үндсэн чиг үүрэг
8.4    Оюутан залуусын дунд эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, урлаг спорт, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих нийгмийн олон талт арга хэмжээ зохион байгуулах;
8.5    Оюутнуудын талаар төрөөс болон МУБИС-иас баримтлах бодлогыг тодорхойлон боловсруулахад оролцох, хэрэгжүүлэх;
8.6    Оюутан залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор мэргэжлийн болон сонирхлын клуб дугуйлан ажиллуулах;
8.7    Монголын оюутны хөдөлгөөний эв нэгдлийг хамгаалах, оюутны байгууллагын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээлэл, санал бодлоо солилцох, илэрхийлэх бололцоог бүрдүүлэх;
8.8    Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай ажил төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах;
8.9    МУБИСОХ-ны хэтийн төлөвлөгөө, үйл ажиллагаагаараа өөрийн хөгжил, тогтвортой ажиллах баталгааг хангах, эдийн засаг, санхүүгийн боломжийг дээшлүүлэх, нийгэмд өрсөлдөх чадавхийг бэхжүүлэх;
Б. Клубын үйл ажиллагаа
8.10    МУБИС-ийн Клубуудын зөвлөл нь мэргэжлийн болон сайн дурын клубын үйл ажиллагааг  удирдлага, зохион байгуулалтаар хангана.
8.11    МУБИСОХ-ны дэргэд байгуулагдсан аливаа клуб нь өөрийн гишүүдийг эзэмшиж буй мэргэжлээрээ өсч хөгжихөд нь чиглэсэн, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн олон талт  үйл ажиллагааг хоёр жил дараалан тогтвортой явуулсан байна.


АРАВ. ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ, ҮНЭЛГЭЭ, САЙЖРУУЛАЛТ

8.1.    Энэхүү  журамд  батлагдсан  эхний  жилд  нэг  удаа,  түүнээс  хойш  2    жил  тутамд хэрэгжилтийн үнэлгээ хийж, тайланг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулж болно.