МУБИС-ийн Лицей сургууль


Манай сургууль нь 2014 онд байгуулагдсан. Математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль юм. 
Сургуулийн зорилго нь: Суралцагчдаа дотоод, гадаадын тэргүүлэх их, дээд сургуульд дэвшин суралцах бэлтгэлийг найдвартай хангаж шинэ зууны шаардлагад нийцсэн бүрэн дунд боловсролыг олгоно. 
Онцлог ба давуу тал: 
1.    Багшлах боловсон хүчин, туршлага
-  Багшлах ур чадвараар улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн
- Шавь нар нь улсын болон олон улсын олимдиадад тэргүүлэх байранд шалгарч байсан
-  МУБИС-ийн заах аргын чиглэлийн эрдэмтэн, профессор, багш нарын баг
- ЕБС-ийн сургалтын хөтөлбөр боловсруулж, сурах бичиг үлддэг туршлагатай
2.    Сургалтын онцлог
- Англи хэлний сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн DynEd, интерактив программын дагуу онлайн системээр явагдана
- Байгалын ухааны лаборатори, танхимаар хангагдсан
3.    Хөтөлбөрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх байдал
- Төгсөгч нь судалсан кредитээ их сургуулийн 1-р курсийн ерөнхий эрдмийн хичээлийн кредитэд тооцуулах залгамж холбоотой
-  ЭЕШ болон улсын түвшний SAT-ыг үнэлгээний шаардлага хангасан
Холбоо барих утас: 95754676, 93094676, 99004542.

 



Лицей сургуулийн захирал Д.Цэцгээ багш нарынхаа хамт. 2014 он.





Багш нарын танилцуулга