Оюутны холбоо


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Анх 1998 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Өөрийн тамга тэмдэг, билэгдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриа, дуулал, өөрийн хэвлэмэл хуудастай бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу оюутныг шагнах дээд шагналтай.

МУБИС-ийн Оюутны холбоо нь Үндсэн хууль, МУБИС ийн дүрэм, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага юм. Шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой бөгөөд өөрийн албан бланк, тамга тэмдэгтэй байгууллага юм.

МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр МУБИС – ийн ДУТС-ийн Дизайн 3 дугаар ангийн оюутан Жаргалсайхан овогтой Болд-Эрдэнэ, Оюутны холбооны дэд тэргүүнээр БоСС-ийн Нийгмийн ажилтны 2 дугаар ангийн оюутан Б.Санжаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар НХУС-ийн Орос хэлний ангийн оюутан Түмэннаст овогтой Болор-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны бүтэц:

  1. Хяналтын алба
  2. Ажлын алба
  3. Удирдах зөвлөл
  4. Дотуур байрны зөвлөл
  5. Клубүүдийн зөвлөл гэсэн салбар нэгжүүдээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны Хяналтын алба

МУБИС-ийн ОХ нь Хяналтын зөвлөлтэй байх бөгөөд чуулганаас сонгогдсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.  Хяналтын зөвлөл нь / цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ОХ-ны өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн хүрээнд ОХ-ны үйл ажиллагаанд хяналтын үүргийг гүйцэтгэнэ. Хяналтын зөвлөл нь ОХ болон МУБИС-ийн удирдлага, бусад бүх шатны байгууллага, хувь хүнээс хараат бус байна. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ОХ-ны сонгуульт ажлыг хавсран хийх ёсгүй.

Хяналтын алба нь дараах бүрэн эрхтэй:

ОХ-ны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэлт хийх.

ОХ-ны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн ажиллагаанд хяналт, шалгалт хийх. үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд мэдэгдэх.

Хяналтын зөвлөл нь энэхүү дүрмийн хүрээнд өөрийн журам боловсруулан мөрдөж ажиллана.

Хяналтын алба нь дараах үүрэгтэй:

Сар бүрийн эхэнд Оюутны зөвлөл, ажлын хэсгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж дүгнэлт хийн “Тэргүүн”-д танилцуулах.

Үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой асуудлыг шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.

Бүрэлдэхүүн сургуулийн чуулганд хяналтын зөвлөлөөс төлөөлөн албан ёсоор хяналт тавьж оролцоно.

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөл:

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн оюутны зөвлөл нь / цаашид ОЗ гэх/ өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашиг сонирхолыг хамгаалж оюутнуудынхаа төлөө үйлчилдэг ОХ-ны нэгж байгууллага юм. Оюутны Зөвлөл нь өөрийн бэлгэдэл, туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно. Оюутны зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө. Оюутны Зөвлөл нь жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн задаргааг санхүүгийн жилтэй уялдуулан гаргах бөгөөд өөрийн сургуулийн Сургалт эрдэм шинжилгээний хурлаар болон ОХ-ний тэргүүнээр батлуулна.

Оюутны Зөвлөл нь ОХ-ны Удирдах Зөвлөлөөс баталсан дүрмийг мөрдлөгө болгон ажиллана.

МУБИС-ийн Оюутны холбооны хяналтын зөвлөлд ДУТС-ийн 3-р ангийн Э.Лхагвасүрэн, болон бусад салбар сургууль бүрээс нэг оюутан сонгогдож хамт олон болон амжилттай ажиллаж байна.

МУБИС Оюутны холбооны салбар зөвлөлийн дарга нар:

  1. П.Түмэннасан: Математик, Байгалийн ухааны сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  2. Б.Одцэцэг: Нийгэм, Хүмүүлэгийн ухааны сургуулийг Оюутны зөвлөлийн дарга
  3. Б.Ариунбат: Багшийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  4. У.Бямбасүрэн: Биеийн тамирын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  5. О.Шинэбаяр: Сургуулийн өмнөх боловсролийн сургууль  Оюутны зөвлөлийн дарга                   
  6. Б.Санжаа: Боловсрол судлалын сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  7. Б.Маралмаа: Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
  8. Ж. Болд-Эрдэнэ : Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн дарга
  9. Буянжаргал : Байрны нэгдсэн зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо, Оюутны зөвлөлийн дарга нарын утасны жагсаалт:

  1.  Ж.Болд-Эрдэнэ /ДУТС/                МУБИС-ийн ОХ-Тэргүүн                               89074414        
  2. Б.Санжаа /БОСС/                           МУБИС-ийн ОХ-Дэд тэргүүн                       89838563
  3. Т.Болор-Эрдэнэ /НХУС/                  МУБИС-ийн ОХ-Ерөнхий нарийн бичиг    99372718     

 

  1. П.Түмэннасан:    МБУС-ийн Оюутны зөвлөлийн дарга                                 89500615
  2. Б.Одцэцэг:           НХУС-ийн Оюутны зөвлөлийн дарга                                  99430558  
  3. Б.Ариунбат:         БС-ийн Оюутны зөвлөлийн дарга                                       99419843
  4. У.Бямбасүрэн:    БТС-ийн Оюутны зөвлөлийн дарга                                     94236064
  5. О.Шинэбаяр:       СӨБС  Оюутны зөвлөлийн дарга                                       91257255
  6. Б.Санжаа:            БОССийн Оюутны зөвлөлийн дарга                                  89838563
  7. Б.Маралмаа:        ДУТС Оюутны зөвлөлийн дарга                                         95898070
  8. Ж. Болд-Эрдэнэ : Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн дарга                              89074414
  9. Буянжаргал :       Байрны нэгдсэн зөвлөлийн дарга                                       95710835

 

 



 

 

 

 

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны Холбоо Зохион  байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа

  • “Эрдмийн баяр”
  • Танилцах үдэшлэг
  • Танилцах өдөрлөг
  • Оюутны хөгжлийн сургалт
  • Цуврал лекц
  • Парламентийн мэтгэлцээний хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Уран илтгэлийн тэмцээн
  • Центавр танин мэдэхүйн тэмцээн уралдаан
  • МУБИС-ийн Ангийн дарга нарын хөгжлийн чуулган
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • Дотуур байрны шалгалт
  • Цасны баяр
  • Урлагийн их наадам
  • Хаврын баяр
  • Umoney картны захиалга
  • Оюутан залуустай уулзах
  • АСК
  • Шинэ жил
  • Оюутны хөгжлийн клубүүдийн үйл ажиллагааг дэмжих
  • Оюутны холбооны сэтгүүл

 Хаяг: МУБИС-ийн хичээлийн 2-р байрны 101 тоот /МУБИС Оюутны холбоо/