МУБИС-ийн төгсөгч МУГБ нар. 2016 он


МУБИС 1951 онд Улсын Багшийн институт нэртэйгээр байгуулагдан эх орондоо дээд боловсролтой багш нарыг бэлтгэж ирсэн өнгөрсөн 65 жилийн хугацаанд УБДС, УБИС, МУБИС-иас Боловсрол, Шинжлэх ухаан, Соёл, Урлаг, Спортын олон алдартан төгсөгч төрөн гарсан байдаг. Өнөөдөр МУБИС-ийн төгсөгч болон МУБИС-иас төрөн гарсан МУГБ нартаа хүндэтгэл үзүүлж, баярын мэндийг хүргэлээ. МУ-ын Гавьяат хэмээх эрхэм цолтон ахмад төгсөгчид буурал багш нартаа төрөлх сургуулийнхаа 65 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.