МУБИС-ийн магистрант, докторантьн ЭШХ-д оролцохыг урьж байна


НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО: 

МУБИС-ийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох боломжоор хангахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бага хурлын өгүүллийг эмхтгэж олон нийтийн хүртээл болгох 

ХОЁР. ОРОЛЦОГЧИД:  МУБИС-д суралцаж буй магистрант, докторантууд

ГУРАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  
•    МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба

ДӨРӨВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: 
МУБИС-ийн эрдэм шинжилгээний албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийг дараах салбар хуралдаанаар шалгаруулна.
•    Байгалийн ухаан
•    Боловсрол судлал 
•    Хүмүүнлэгийн ухаан

ТАВ. ИЛТГЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
1.    Илтгэлийн эхний хэсэгт  нэр, суралцаж буй мэргэшил, e-mail хаяг, холбогдох утасны дугаар.
2.    Илтгэлийг word программ дээр үсгийн фонт Times new roman, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай single форматаар А4 хэмжээтэй бичгийн цаасны 5-10 хуудсаас хэтрэхгүй байх.
3.    Илтгэл нь: 
•    Илтгэлийн нэр
•    Илтгэлийн хураангуй /Англи эсвэл орос хэлээр 150-200 үгтэй/
•    Түлхүүр үг
•    Илтгэлийн үндсэн хэсэг
•    Дүгнэлт
•    Илтгэлд эх зохиолоос авч хэрэглэсэн зүйлийг ишлэлд авч, зүүлтийг зохих журмын дагуу (foot note-оор зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, номын эсвэл өгүүллийн нэр, хэвлэсэн газар буюу хот, хэвлэсэн он, ном, сэтгүүлийн хуудсыг тэмдэглэж) хийнэ.

Бичвэрт тавигдах ерөнхий шаардлага:
1.    Өгүүлэл нь WindowsMicrosoft Office програм дээр (.docx) өргөтгөлтэй хийсэн байна.
2.    Өгүүллийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт-[Times new roman, 12pt, мөр хоорондын зай1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
3.    Цаасны хэмжээ: Top: 2.5 см, Bottom: 2 см, Left:3 см, Right:2см
4.      Зураг, хүснэгтүүд дугаартай, нэртэй байна. Дугаар, нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *JPEG өргөтгөлтэй байна. 
5.       Ишлэл, эх сурвалж, ном зүйн бичилтийг оло нулсын APA форматын дагуу бичнэ.

ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ
Илтгэлийг 2 үе шаттайгаар шалгаруулна.
1-р үе шат:
Тэнхим тус бүрээс хүлээн авсан илтгэлд шалгаруулах комисс хэлэлцэж, үнэлгээ өгнө.  
2-р үе шат:
Шалгарсан илтгэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлж, 3 салбар тус бүрээр 3 байр буюу нийт 9 илтгэл шалгаруулна.

Тэргүүн байр, 3 илтгэгч /өргөмжлөл, мөнгөн шагнал/
Дэд байр, 3 илтгэгч /өргөмжлөл, мөнгөн шагнал/   
Гутгаар байр, 3 илтгэгч /өргөмжлөл, мөнгөн шагнал/ 
•    Илтгэл хэлэлцүүлэх хугацаа 10 минут.
•    Салбар бүрээс шалгарсан магистрант, докторантын илтгэлийг нэгдсэн хуралд хэлэлцүүлнэ.

ДОЛОО. ХУГАЦАА
 Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 4 дугаар сарын 21-ны өдрүүдэд 14 цагт МУБИС-ийн А-200, 207, 300 тоот танхимд тус тус зохион байгуулагдана.      

НАЙМ. ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Шаардлага хангасан илтгэлийн материалыг 2017 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албанд /211 тоот өрөө/ хэвлэмэл 1 хувь болон электрон хэлбэрээр research@msue.edu.mn хаягаар  хүлээн авна.
Жич: Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл хэвлэгдэх тул зааврын дагуу бичиж, хугацаанд нь ирүүлнэ үү. 
 

МУБИС, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА